НҮБ-ын Хүний эрхийн дээд байгууллага Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро энэ зун явагдсан сонгуулийн дүнг луйвардсан байж магадгүй хэргийг мөрдөн шалгах болсноо мэдэгдэв. Үүний хүрээнд сонгуулийн дүнгийн хуудас, бусад бичиг баримтыг устгахгүй байхыг шаарджээ. Латин Америкийн хэд хэдэн хуульчид аравдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хандан олон тооны мөрдөн шалгалт явуулахыг уриалсан захидал илгээсэн байна.
Уг захидлуудын гол утга санаа нь "Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн зарлагдсаны дараа улс даяар Мадурог эсэргүүцсэн жагсаал гарсан. Энэ нь сонгуулийн дүнг луйвардсан байх өндөр магадлалтай гэдгийг илтгэнэ" гэсэн болохыг Хүний эрхийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Тухайлбал, Мадуро долдугаар сард болсон сонгуульд олон тооны саналаар ялалт байгуулсан бөгөөд ирэх оны нэгдүгээр сард гурав дахь буюу 6 жилийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч тус улсын иргэд төдийгүй АНУ, Европын холбоо, хөрш зэргэлдээх Бразил, Колумб, Мексикийн зүүний холбоотнууд Мадурогийн ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн шударга ёсоор ялалт байгуулсан эсэхээ батлахыг Мадурогоос хүсч, санал хураалтын тайланг олон нийтэд ил болгохыг уриалсан юм.
Үүнийг Мадурогийн засгийн газар няцааж, санал хураалтын бүртгэлийг өнөөг хүртэл нийтлэхээс татгалзаж буй.
Венесуэлийн засгийн газрын сөрөг хүчин Мадурог шударга бусаар ялалт байгуулсан гэдгийг батлахын тулд өрсөлдөгч Эдмундо Гонзалес 80 хувиар ялалт байгуулсан болохыг батлах санал хураах машины тайланг цахим сүлжээнд нийтэлсэн байдаг. Улмаар улс даяар эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн өрнүүлсэн ч Мадурогийн засгийн газар хүч хэрэглэн дарж байсан тул аравдугаар сард Венесуэлийн энгийн иргэд, хууль тогтоогчид НҮБ-ын Хүний эрхийн дээд байгууллагад хандсан байна.
Ийнхүү гадаадад байгаа олон сая венесуэлчүүдийн санал өгөх эрхийг хязгаарлаж, худал үр дүн нийтэлж, шүүхэд хандсан аливаа гомдлыг хүчингүй болгох зэрэг хүний эрхийг удаа дараа зөрчсөн тул шалгалтын ажиллагаа явуулах болсноо Хүний эрхийн дээд байгууллага мэдэгджээ.
Захидал илгээгчдийн нэг Бразилын хуульч Пауло Абрао хэлэхдээ, Мадурогийн засгийн газар сонгуулийн хуурмаг үйл явцыг хэвийн болгож, дэлхийн бусад улс орнуудын хараанаас мултарч чадна гэж бодож байгаа тул мөрдөн шалгалт явуулж, авлигалч ерөнхийлөгчийг зохих журмын дагуу шийтгэх ёстой гэжээ.
3,548.92






















































Холбоотой мэдээ