Бохирдсон дуслын шингэн болон дуслын системээс болж 14-өөс доош насны 13 хүүхэд нас барсан байж болзошгүй хэрэг Мексикт гарчээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, муж улсын гурван эмнэлэг, нэг хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүд олон төрлийн эмд тэсвэртэй бактери "Klebsiella oxytoca"-ийн халдвараас болж нас барсан гэж сэжиглэж байна.
Яамны нарийн бичгийн дарга Макарена Монтойя хэвлэлийн бага хурал дээр "Энэ халдвар нь судсаар тарьсан парентерал тэжээлийн уусмал эсвэл бохирдсон дуслын системээс байж болзошгүй. Нийт 20 тохиолдол илэрсний 15 Klebsiella oxytoca-ийн халдвар авсан болох нь батлагдсан. Мөн дөрвөн хүүхэд халдвар авсан байх магадлалтай байна. Харамсалтайгаар тухайн 15 хүүхдийн 13 нь нас барсан тул үлдсэн долоон хүүхдийг эмнэлгийн байгууллагат хэвтүүлж, хяналт тавьж байна" гэжээ.
Түүнчлэн эрх баригчид улс даяар тархвал судлалын сэрэмжлүүлэг гаргаж, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэдэг "Productos Hospitalarios" компанид судсаар тарих систем, уусмал үйлдвэрлэхийг нь түдгэлзүүлэхийг тушаажээ.
"Productos Hospitalarios"-ийн зүгээс албан ёсны тайлбар, мэдээлэл өгөөгүй. Тус компанийн хувьд 36 жил эм эмнэлэг зүйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй. Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум Баасан гаригт халдварын улмаас амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, шалтгааныг олох хүртлээ тайван суухгүй гэж амлажээ.
"Klebsiella oxytoca" нь уушгины хатгалгаа, шээсний замын халдвар, зөөлөн эдийн халдвар, цусны хордлого зэрэг эмнэлгийн орчноос халдварлах өндөр эрсдэлтэй өвчнийг үүсгэдгээрээ алдартай бактери бөгөөд ихэвчлэн септик шоконд хүргэдэг.
"CDC"-ийн мэдээлснээр, эмнэлгийн нөхцөлд амьсгалын аппарат эсвэл судсаар дусал, тариур, катетер залгуулдаг өвчтөн болон антибиотикийг удаан хугацаагаар хэрэглэдэг өвчтөнүүд "Klebsiella oxytoca"-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг.
21 2024-12-07 66.181.160.49
ARDCHILALAAA GEJ.
Зочин 2024-12-07 103.168.34.16
Улсыг нь бичээч ядаж, хүний мууд дуртай новшнуудаа
Нэргүй 2024-12-07 202.131.234.123
уншиж сураагүй бол үү бич.
Зочин 2024-12-07 66.181.176.171
сувилагч нар нойрмоглоод нэг юм шахдаг шүү гэмтэл бол сувилагч муутай юм бналээ
Нэргүй 2024-12-07 66.181.181.120
Манайд болсийм байх гээд палхийгээд явчихлаа. Яасан энд тэндхийн муу юм олж орчуулж бичдэг сэтгүүлч нэртэй сэтгэхүй муутай нөхдүүд байдаг байнах.
Нэргүй 2024-12-07 103.168.34.191
BI BAS
Нэргүй 2024-12-07 66.181.179.66
битгий ийм балай муухай мэдээ тавьжбай.муу зүйлүүд болж л байдаг яахав гэж дасгах сэтгэлгээ үүсгэнэ