ХҮҮХЭД:
НАСАНД ХҮРЭГСЭД:
- Эрт илрүүлэгт хамрагдсан насанд хүрсэн хүн амын 19.3 хувь тамхи татаж, тамхи татаж эхэлсэн дундаж нас 20.8, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 7.3 дахин их татаж байна.
- Архи, согтууруулах ундааг сүүлийн 30 хоногт хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол 9.7 хувь, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3.3 дахин их архи ууж байна.
- Хүн амын 2 хүн тутмын 1 нь нь идэвхтэй дасгал хөдөлгөөн огт хийдэггүй, 4 хүн тутмын 1 нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэж чадахгүй, 20.4 хувь таргалалт, 36.4 хувь жингийн илүүдэлтэй, 73.7 хувь халдварт бус өвчний өндөр эрсдэлтэй буюу 3-5 эрсдэлт хүчин зүйлс хавсран тохиолдож байна.
- Артерийн гипертензи, зүрхний ишеми, чихрийн шижингийн тархалтанд 40 ба түүнээс дээш нас, эрэгтэй хүйс, тамхидалт, таргалалт, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүй, Улаанбаатар хотод амьдрах, холестерин болон триглицеридийн хэмжээ ихсэх зэрэг үзүүлэлтүүд нь гол нөлөөлөх хүчин зүйлс болж байна.
- Зүрхний ишеми өвчний нэг эрсдэл хүчин зүйлс нь артерийн гипертензи болж байна.
- Ходоодны архаг үрэвсэлд архи, тамхины хэрэглээ, боловсролын байдал сөргөөр нөлөөлж, шинэ жимс ногоо бага хэрэглэх, дасгал хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин болон бодисын солилцооны алдагдал нь ходоодны архаг үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
- Элэгний фиброз, цирроз үүсэхэд гепатитын В вирусийн халдвар 2.96 дахин, гепатитын С вирусийн халдвар 4.56 дахин, эрэгтэй хүйс 1.05 дахин болон 60-аас ахимаг нас, тамхины хэрэглээ, илүүдэл жин, таргалалт, жимс ногоо хангалтгүй хэрэглэх нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.
- Бүс нутгаар нь авч үзэхэд хүүхдийн шүдний өвчлөлийг Улаанбаатар хотод амьдардаг хүүхдийн шүд илүү өвчилж байна. Насанд хүрэгчдийн дунд анх оношлогдсон хорт хавдрын 54.7 хувь орон нутагт байна. Нийт хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин, сүрьеэ Улаанбаатар хотод илүү тохиолдож байна. Сүрьеэгийн сэжигтэй тохиолдол Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх дүүргүүдэд, гепатитын В,С вирусийн халдвар Архангай, Баянхонгор, Төв аймаг, Улаанбаатар хотод өндөр илэрсэн байна.
21 НАСНЫ 25 ХҮН ТУТМЫН НЭГ НЬ СОЛИОРЛЫН ШИНЖ ИЛРЭХ ЭРСДЭЛТЭЙ
Хүйсийн хувьд: Ойрын 10 жилд зүрх судасны өвчнөөр өвдөх, хүндрэх эрсдэл эрэгтэйчүүдэд маш өндөр байна. Судас хатуурлын эрсдэл, сүрьеэгийн тохиолдол эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тохиолдож байна. Чихрийн шижин эрэгтэйчүүдэд, гепатитын В,С вирусийн хавсарсан халдвар эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна.
Насны ангилалаар авч үзэхэд: Эрт илрүүлэгт хамрагдсан 2 настай 4 хүүхдийн 1, 3 настай 5 хүүхдийн 2, 4 настай 2 хүүхдийн 1, 5 настай 5 хүүхдийн 3, 6-17 настай 2 хүүхдийн 1 нь шүдний өвчтэй байна. Хүүхдийн 6 ба 14 насны 9 хүүхэд тутмын 1 нь сэтгэл хөдлөл зан үйлийн хувьд хэвийн бус, 21 насны 25 хүн тутмын 1 нь солиорлын шинж илрэх тус тус эрсдэлтэй байна.
- Сүрьеэгийн сэжигтэй тохиолдол хүүхдийн 11-14 насанд, насанд хүрэгчдийн 30-59 насанд өндөр байна. Ойрын 10 жилд зүрх судасны өвчнөөр өвдөх, хүндрэх эрсдэл маш өндөр хүмүүсийн тал хувийг 55-69 насны хөдөлмөрийн насны хүмүүс эзлэж байна.
- Хүн амын нас ахих тусам зүрх судасны өвчин, чихрийн шижингийн эрсдэл нэмэгдэж байна.
- Бүдүүн гэдэсний хавдрын эрт илрүүлэг болох өтгөнд далд цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В,С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна.
- Зорилтот 45 ба 60 насны 10 хүн тутмын 1 нь сэтгэцийн эмгэгийн эрсдэлтэй.
- Насанд хүрсэн хүн амын ойрын 10 жилд зүрх судасны өвчнөөр өвдөх, хүндрэх эрсдэл 2 хүн тутмын 1, судас хатуурлын эрсдэл 4 хүн тутмын 1-д тус тус илэрч байна. Артерийн даралт ихсэлт 2 хүн тутмын 1, зүрхний булчингийн цусан хангамжийн хомсдол буюу ишемийн өөрчлөлт 4 хүн тутмын 1-д тус тус илэрлээ. Чихрийн шижингээр өвдөх эрсдэл хүн амын 13.7 хувьд өндөр байснаас 7.7 хувьд онош нь батлагдсан.
- Ходоодны архаг үрэвсэл 5 хүн тутмын 4-т, ходоод улаан хоолойн сөргөө 2 хүн тумын 1-д тус тус тохиолдож байна.
- Бөөрний чулуу 390 хүнд илэрч, 10 хүн тутмын 1 нь бөөрний шүүлтийн хэт ачаалалтай байв.
- Гепатитын В вирусийн халдвар 5.6 хувь, гепатитын С вирусийн халдвар 9.3 хувь буюу нийт тохиолдлын тоо цөөрсөн байна.
- Тэмбүүгийн халдварын сэжигтэй тохиолдол 18-34 насны шинжилгээнд хамрагдсан хүн амын 5.2 хувь (1774)-д илэрч, тэднээс эрүүл мэндийн байгууллагад хандаж онош батлагдсан 9.5 хувь (169)-ийг шинэ тохиолдол гэж мэдээлэн эмчилгээнд хамруулсан. ХДХВ-ийн халдварын 4 шинэ тохиолдлыг илрүүлэн хяналтад авсан.
- Уушгины идэвхтэй сүрьеэ 57 тохиолдол оношлогдсон байна.
- Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдээс судалгаанд хавдрын сэжигтэй 5797 хүнээс 371 анх оношлогдсон хорт хавдар байна.
- Анх оношлогдсон 371 хорт хавдрын 37.7 хувь эрт (0-2 үе шат), 62.3 хувь хожуу (3-4 үе шат) оношлогджээ. Бүдүүн гэдэсний хавдрын эрт илрүүлэг болох баасанд далд цус алдалт 10 хүн тутмын нэгд илэрлээ.
3,595.11















































