Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3.3 дахин их архи ууж байна

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3.3 дахин их архи ууж байна

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3.3 дахин их архи ууж байна
Эрүүл мэндийн даатгалын сангаас 2022 онд эрт илрүүлгийн гүйцэтгэлийн зардалд 16.4 тэрбум төгрөг, 2023 онд 42.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна. Мөн нийт 1.259.676 сая хүн эрт илрүүлгийн дүгнэлтийг авчээ. Ингээд эрт илрүүлгийн талаарх тоон мэдээлэл, судалгаанаас танилцуулъя.

ХҮҮХЭД:

Хүүхэд шүдээ зөв угаадаггүй ба мэдэхгүй тохиолдолд шүд цоорох эрсдэлийг 0-5 насанд 1.6 дахин, 6-17 насанд 2.1 дахин тус тус нэмэгдүүлж байна.
Хүүхэд 0-5 насандаа хоол тэжээлийн хурц дуталд орсон тохиолдол 2.7 хувь, тураалтай 2.5 хувь, илүүдэл жин, таргалалттай 17.9 хувь, өсөлтийн хоцролттой буюу намхан 17.5 хувь, 6-17 насанд тураалтай 1.7 хувь, илүүдэл жин таргалалттай 8.8 хувь тус тус байв.
Эрт илрүүлэгт хамрагдсан тав хүртэлх насны 5 хүүхэд тутмын 2 нь, 6-17 насны хүүхдийн 5 хүүхэд тутмын 3 нь тус тус шүдний өвчтэй, тав хүртэлх насны 3 хүүхдийн 1, 6-17 насны 2 хүүхдийн 1 нь тус тус шүдний эмчилгээ хийлгэх шаардлагатай. Нийт хүүхдийн 96.3 хувь нүдэнд эмгэг өөрчлөлтгүй, 96.7 хувийн сонсгол хэвийн, 97.1 хувь эрхтэн тогтолцооны өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй байна.

НАСАНД ХҮРЭГСЭД:

Нийгэм эдийн засгийн байдлыг харахад батлуулсан гэр бүлтэй хүмүүс эрт илрүүлэгт зонхилон хамрагдахаас гадна үр хүүхдүүдээ илүү хамруулж байна. Энгийн ажил мэргэжил эрхлэгч, цалин хөлстэй ажиллагч, бүрэн дунд ба бакалаврын түвшинд боловсрол эзэмшсэн хүмүүс илүү эрт илрүүлэг үзлэгт хамрагджээ.
  • Эрт илрүүлэгт хамрагдсан насанд хүрсэн хүн амын 19.3 хувь тамхи татаж, тамхи татаж эхэлсэн дундаж нас 20.8, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 7.3 дахин их татаж байна.
  • Архи, согтууруулах ундааг сүүлийн 30 хоногт хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол 9.7 хувь, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3.3 дахин их архи ууж байна.
  • Хүн амын 2 хүн тутмын 1 нь нь идэвхтэй дасгал хөдөлгөөн огт хийдэггүй, 4 хүн тутмын 1 нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэж чадахгүй, 20.4 хувь таргалалт, 36.4 хувь жингийн илүүдэлтэй, 73.7 хувь халдварт бус өвчний өндөр эрсдэлтэй буюу 3-5 эрсдэлт хүчин зүйлс хавсран тохиолдож байна.
  • Артерийн гипертензи, зүрхний ишеми, чихрийн шижингийн тархалтанд 40 ба түүнээс дээш нас, эрэгтэй хүйс, тамхидалт, таргалалт, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүй, Улаанбаатар хотод амьдрах, холестерин болон триглицеридийн хэмжээ ихсэх зэрэг үзүүлэлтүүд нь гол нөлөөлөх хүчин зүйлс болж байна.
  • Зүрхний ишеми өвчний нэг эрсдэл хүчин зүйлс нь артерийн гипертензи болж байна.
  • Ходоодны архаг үрэвсэлд архи, тамхины хэрэглээ, боловсролын байдал сөргөөр нөлөөлж, шинэ жимс ногоо бага хэрэглэх, дасгал хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин болон бодисын солилцооны алдагдал нь ходоодны архаг үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
  • Элэгний фиброз, цирроз үүсэхэд гепатитын В вирусийн халдвар 2.96 дахин, гепатитын С вирусийн халдвар 4.56 дахин, эрэгтэй хүйс 1.05 дахин болон 60-аас ахимаг нас, тамхины хэрэглээ, илүүдэл жин, таргалалт, жимс ногоо хангалтгүй хэрэглэх нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.
  • Бүс нутгаар нь авч үзэхэд хүүхдийн шүдний өвчлөлийг Улаанбаатар хотод амьдардаг хүүхдийн шүд илүү өвчилж байна. Насанд хүрэгчдийн дунд анх оношлогдсон хорт хавдрын 54.7 хувь орон нутагт байна. Нийт хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин, сүрьеэ Улаанбаатар хотод илүү тохиолдож байна. Сүрьеэгийн сэжигтэй тохиолдол Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх дүүргүүдэд, гепатитын В,С вирусийн халдвар Архангай, Баянхонгор, Төв аймаг, Улаанбаатар хотод өндөр илэрсэн байна.

21 НАСНЫ 25 ХҮН ТУТМЫН НЭГ НЬ СОЛИОРЛЫН ШИНЖ ИЛРЭХ ЭРСДЭЛТЭЙ

Хүйсийн хувьд: Ойрын 10 жилд зүрх судасны өвчнөөр өвдөх, хүндрэх эрсдэл эрэгтэйчүүдэд маш өндөр байна. Судас хатуурлын эрсдэл, сүрьеэгийн тохиолдол эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тохиолдож байна. Чихрийн шижин эрэгтэйчүүдэд, гепатитын В,С вирусийн хавсарсан халдвар эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна.

Насны ангилалаар авч үзэхэд: Эрт илрүүлэгт хамрагдсан 2 настай 4 хүүхдийн 1, 3 настай 5 хүүхдийн 2, 4 настай 2 хүүхдийн 1, 5 настай 5 хүүхдийн 3, 6-17 настай 2 хүүхдийн 1 нь шүдний өвчтэй байна. Хүүхдийн 6 ба 14 насны 9 хүүхэд тутмын 1 нь сэтгэл хөдлөл зан үйлийн хувьд хэвийн бус, 21 насны 25 хүн тутмын 1 нь солиорлын шинж илрэх тус тус эрсдэлтэй байна.

  • Сүрьеэгийн сэжигтэй тохиолдол хүүхдийн 11-14 насанд, насанд хүрэгчдийн 30-59 насанд өндөр байна. Ойрын 10 жилд зүрх судасны өвчнөөр өвдөх, хүндрэх эрсдэл маш өндөр хүмүүсийн тал хувийг 55-69 насны хөдөлмөрийн насны хүмүүс эзлэж байна.
  • Хүн амын нас ахих тусам зүрх судасны өвчин, чихрийн шижингийн эрсдэл нэмэгдэж байна.
  • Бүдүүн гэдэсний хавдрын эрт илрүүлэг болох өтгөнд далд цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В,С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна.
  • Зорилтот 45 ба 60 насны 10 хүн тутмын 1 нь сэтгэцийн эмгэгийн эрсдэлтэй.
  • Насанд хүрсэн хүн амын ойрын 10 жилд зүрх судасны өвчнөөр өвдөх, хүндрэх эрсдэл 2 хүн тутмын 1, судас хатуурлын эрсдэл 4 хүн тутмын 1-д тус тус илэрч байна. Артерийн даралт ихсэлт 2 хүн тутмын 1, зүрхний булчингийн цусан хангамжийн хомсдол буюу ишемийн өөрчлөлт 4 хүн тутмын 1-д тус тус илэрлээ. Чихрийн шижингээр өвдөх эрсдэл хүн амын 13.7 хувьд өндөр байснаас 7.7 хувьд онош нь батлагдсан.
  • Ходоодны архаг үрэвсэл 5 хүн тутмын 4-т, ходоод улаан хоолойн сөргөө 2 хүн тумын 1-д тус тус тохиолдож байна.
  • Бөөрний чулуу 390 хүнд илэрч, 10 хүн тутмын 1 нь бөөрний шүүлтийн хэт ачаалалтай байв.
  • Гепатитын В вирусийн халдвар 5.6 хувь, гепатитын С вирусийн халдвар 9.3 хувь буюу нийт тохиолдлын тоо цөөрсөн байна.
  • Тэмбүүгийн халдварын сэжигтэй тохиолдол 18-34 насны шинжилгээнд хамрагдсан хүн амын 5.2 хувь (1774)-д илэрч, тэднээс эрүүл мэндийн байгууллагад хандаж онош батлагдсан 9.5 хувь (169)-ийг шинэ тохиолдол гэж мэдээлэн эмчилгээнд хамруулсан. ХДХВ-ийн халдварын 4 шинэ тохиолдлыг илрүүлэн хяналтад авсан.
  • Уушгины идэвхтэй сүрьеэ 57 тохиолдол оношлогдсон байна.
  • Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдээс судалгаанд хавдрын сэжигтэй  5797 хүнээс 371 анх оношлогдсон хорт хавдар байна.
  • Анх оношлогдсон 371 хорт хавдрын 37.7 хувь эрт (0-2 үе шат), 62.3 хувь хожуу (3-4 үе шат) оношлогджээ. Бүдүүн гэдэсний хавдрын эрт илрүүлэг болох баасанд далд цус алдалт 10 хүн тутмын нэгд илэрлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-07 66.181.161.118

Аль, хаа байна аа тэр архи нь? Хуваарьт архиа олж ууя. Эхнэр бид хоёр хоюул архинаас хол. Эхнэр уудаггүй юм гэхэд ядахдаа би ууя. Анх картын бараанд архи өгч байхад аав хүнээр захиулж архи авахуулаад, юмыг яаж мэдэхэв гээд өөрийн авдартаа хийгээд түгжчихдэг байсан. Насаараа архинаас хол явсан. Хүнд өгөх гэж л хадгалдаг. Харин би одоо зүгээр хадгалмааргүй байна. Ганц нэгийг цааш нь харуулъя. Өөрийн оногдолт архийг хаанаас авч болох вэ?

Avatar

Нэргүй 2024-12-07 66.181.185.55

Архи, Тамхини гэх мэт буруу зүлсиин татавриг нэм ! !

Avatar

Нэргүй 2024-12-07 103.168.34.181

Хүн яагаад архинд орж өөрийнхөө эрүүл мэндийг хохироодогийг ерөөсөө ойлгохгүй юм амьдралын хүнд хэцүү байдал эсвэл жаргалдаа ташуурч ууж байгаад архичин болдог байх_ Эцсийн эцэст хүн өөрөө өөрийгөө хайрлахгүй юм бол өөр хэн ч чамайг хайрлахгүй . Эхнэр хүүхэд чинь архи битгий уугаа ч гэж нэг хэлнэ хоёр дохоо хэлж сануулна ингэсээр сүүлдээ үг авдаггүй юм гээд юм хэлэхээ болж гаргуунд нь гаргаж хаяна. Тэгсээр нэг л мэдэхэд архичин болж хувирна. Хүн гэдэг амьтаны нас богино ганц л удаа амьдрана шүү

Avatar

Иргэн 2024-12-07 103.212.116.121

Хотын төвд алхам тутамдаа архи уусан хүнтэй таарч байна, залуус эр, эм гэлтгүй орой болгон архи, пиво ууна. Архины үйлдвэрлэлийг багасгах хэрэгтэй

Avatar

Зочин 2024-12-07 66.181.180.169

Та нар их сургуулийн элсэлтийн босго хэт доогуур байлнаснаас болж хөдөө малаа маллаад, тариагаа тариад тайван амьдрах байсан хүмүүсийг хотод цуглуулж, хийж чаддаг юмгүй архичид болгосон шүү дээ. Муу сурдаг хүмүүс их сургууль төгсөөд юу хийх юм бэ. чадах зүйлгүй архичин, нөгөө бол ичгүүргүй хор хутгагч болж улс самраад бна. бүтээмжтэй юм ганц байхгүй.

Avatar

Зочин 2024-12-07 66.181.180.169

энэ нэг мэдлэг муутай, алдаатай юм бичээд байдаг сэтгүүлч нь бас сайндаа 500 оноо авч их сургуульд сурсан сантайтай хүн бгаа даа.

Avatar

зочин 2024-12-07 103.140.10.202

Оросод төгссөн хуучин хэдийг хасвал эрчүүд уухаа больж байна. Харин эмэгтэйчүүд маш олноороо уух болсон. Энэ бол үндэстний сүйрэл юм шүү

Avatar

Нэргүй 2024-12-07 202.126.89.155

За болиорой. одооны залуус "шар айрагны архичин " гэдэг шинэ нэр томъёо гарсан. Энэ асуудал болоод байгаа шүү. Барууны соёлын үр нөлөө, тэд барууныхан одоо энэ архидалтыг дийлэхгүй кэцүүдэж байгаа. Юм уншиж, судалж байж бичээрэй.

Avatar

Dongoo 2024-12-07 103.168.34.124

YU gesen ug ve? emegteichuud erchuudtei adilhan hemjeenii arhichid bh yostoi gej bg ym uu ?

Avatar

Нэргүй 2024-12-07 202.9.41.88

Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono

Avatar

Нэргүй 2024-12-07 202.9.40.230

Энэ сайтад юм бол манж хятад гэж бичдэг мэдрэл муутай нэг нөхөр байна. Ийм хүмүүс улс төржөөд яадагбайнаа. Эмээ уугаад хэвтэж байхгүй. Бичиж байгаа үг нь цул алдаа. Боловсролгүй, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс их орж юм бичиж байна.

Avatar

зочин 2024-12-07 66.181.160.97

Хөөрхийс, насан туршаа эрлийзз хурлийзаа нуух гэж зовж яваад эцэсд нь галзуурчихдаг юм билэээээ..

Avatar

Нэргүй 2024-12-07 202.126.91.142

Mongol eejiin altan savnaas unasan gedgee meddeg xezee ch martdaggui M / Ulsiin Soyliin Gavyat 'zutgelten Go. Badarch gej 'xun bdag !

Avatar

Нэргүй 2024-12-07 139.5.218.206

Уг нь бол эмэгтэйчүүд бүр огт уухгүй байх ёстой. Эрчүүд угаасаа уудаг.

Avatar

Нэргүй 2024-12-07 103.57.93.78

хүний эрхийн үндэсний комисс ажлаа муу хийж байна, их хурлын хүний эрхийн байнгын хороо ч муу ажилласан байна.

Avatar

Нэргүй 2024-12-07 202.9.47.7

Жендерийн мэдрэмжгүй л байна даа

Avatar

Нэргүй 2024-12-07 139.5.217.17

Тэмбүүгээ эмчлэхгүй бол залуучууд оюутнууд маш их халдварлаж бгаа . Толгой дараалан шалга….

Avatar

Нэргүй 2024-12-07 202.126.88.172

Үмхий манж хужаагууд гажиг шаарууд сонин манж х***а шаарууда магтаа шааг2д бн шалихгүй х***а юу гэхиын хүүхд гэхүү снаа бузр блсн шаараа магтаа шаачн х***а бараага зарх гэж бга юм шиг маэж хужаагууд магтаа шаачин л******д.

Avatar

Zochin 2024-12-07 66.181.161.170

Zavtai zaitai humus shu,mergjlinhni ch bas medrliin asudaltai haragddagshu,zaluu emch bj daraltgui GED bhd odii nasni hund baih jiriin zuil ged zagnaad bsn,togtmol uzuul GED bhrni ochihod emchni ajilaas garsn,or emch ta harin bayarlah heregtei,daralt huviin bn,dahij uzulehvhereggui gesn,or emch or yum helsen geher bj medehgui ,iim lbn,GED barag tsagdaa ch odo huntei bolovsn haritsdag bolsn,huviin emnelegshtei zz

Avatar

Зочин. 2024-12-07 59.153.114.61

Тэгш эрхтэй байх ёстой бус уу..

Avatar

aduu shass 2024-12-07 124.158.120.146

Энэнд үхсний чинь тэгш эрх мэрх гээд донгосоод гуцаад бгаам бэ!

Avatar

Нэргүй 2024-12-07 103.57.95.177

Монголын хүн ам улс хуурамч эмэнд хордсоор байна уу. Жилд хэдэн төрлийн хуурамч эм илрүүлсэн тухай баримт алга уу

Avatar

Нэргүй 2024-12-07 66.181.176.135

21р зуунд ЯАГААД ЯАГАД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж