Дуулиант хэргүүдийг хэрхэн шийдэх вэ?

Дуулиант хэргүүдийг хэрхэн шийдэх вэ?

Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


З.САНЖДОРЖ НАРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ХОЙШЛОВ

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшилж, 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ний 10.00 цагт товложээ. Шүүх байгууллагын мэдээлснээр З.Санждорж эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн байна. Ингэснээр хоёр удаа хэлэлцүүлэг хойшлоод байгаа юм.

Уг хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.

Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

НОГООН АВТОБУСНЫ ХУРАЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУРАЛТАЙ ДАВХЦАН ХОЙШИЛЛОО

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал энэ долоо хоногт /2024.12.04/ болж, энэ сарын 9-ний 10.00 цаг хүртэл хойшлох шийдвэрийг гаргажээ. Хурал хойшилсон шалтгааныг тодруулбал, Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал давхацсан учраас хойшилсон гэдгийг албаныхан мэдээллээ. Энэ хэрэг дээр ажиллаж буй зарим өмгөөлөгч Хөгжлийн банкны хэрэг дээр ажиллаж байгаа юм.

Эргэн сануулахад, яллагдагч А.Ганхуягийн өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр цагдан хоригдож байсан А.Ганхуяг нар гэртээ гарч гадуур байцаагдах болсон юм.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан.

Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

УДШ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙН ШИЙДВЭРИЙГ ХЯНАЖ БАЙНА

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж байна.

Шүүх бүрэлдэхүүн 2024 оны арванхоёрдугаар сарын 2-3-ны хооронд шүүгдэгч, өмгөөлөгч, прокурорын гаргасан гомдол, эсэргүүцэл, хууль зүйн дүгнэлт, саналыг сонсож, улмаар энэ сарын 4-ний өдрөөс эхлэн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шилжин хуралдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж байна.

Хяналтын шатны шүүхийн шийдвэр танилцуулах товыг Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудсаар жич зарлахыг мэдэгдэнэ гэв. Өмнөх өдрийн хурлаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж, шүүх хуралдаан 18. 50 цагт завсарласан. Шүүх хуралдааны хоёр дахь өдөр биечлэн 31, цахимаар нэг нийт 32 оролцогч буюу прокурор, өмгөөлөгч болон шүүгдэгч санал, тайлбараа хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-12-07 103.140.10.215

Хөгжлийн банкны зээлүүдээс корона дайн дажингаас хамаарч хүндэрсэн заримыг нь нь улстөр, хувийн шалтгаанаар ангилж буруутган нэгнийгээ доошлуулж харлуулах гэсэн хардлага харагдсан. Ингэх нь банканд, улмаар Нийгэмд хортой.

Avatar

Нэргүй 2024-12-07 66.181.183.218

nuursnii xereg?????????????

Avatar

Todoo 2024-12-07 103.168.34.124

er n ih surjin ehleed darjin daragddag tom hereguud bugd ES, turiin tomchuultai l hamaaraltai ym bish uu ? sayhan gadnaas 2 etgeed barij irlee geed bsn n 2 harmaanii shalihgui hylgaichuud bj , ingej OU.d surjin zarlaad bh hereg bn uu ? halaasnii jijig hulgainuudaa hurtel gadniihand zarlaj bariulj bg n mun ch archaagui bolsonii shinj mun uu ?

Avatar

Нэргүй 2024-12-07 202.9.41.88

Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono

Avatar

Яаж ч шийдэхгүй 2024-12-07 139.5.218.137

Яаж ч шийдэхгүй, ялангуяа хөрөнгө мөнгөтэй, эд хөрөнгөтэй хүмүүс бол Монголд шүүхийг хүссэнээрээ хөдөлгөдөг болчихсон шүү дээ. Монгол бол хөгийн орон, Африкийн иллиберал ардчилалтай орнуудаас дор орчихсон

Avatar

Нэргүй 2024-12-07 66.181.176.86

ОХУ-ын иргэний 50 000 $-ыг з****г хэрэглэн дээрэмдсэн ТТГ-ын 4 ажилтаны хэрэг юу болж дууссан бэ?

Avatar

сонгогч 2024-12-07 202.9.46.234

ИЛЖИГЖОРЖИЙН ХОНГИЛЫН ШҮҮГЧИД БАЙСАН ЦАГТ МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ ЧӨДӨРЛӨСӨН , ГАЦААСАН, ХУЛГАЙЛСАН, ДЭЭРЭМДСЭН ТОМ ГЭМТ ХЭРГҮҮД ХЭЗЭЭ Ч ШИЙДЭГДЭХГҮЙ ГЭДЭГТ 1000% ИТГЭЛТЭЙ БАЙНА

Avatar

Нэргүй 2024-12-07 66.181.183.232

Хамгийн том хэрэг— НҮҮРСНИЙ хулгайн хэрэг чимээгүй дарагдаад өнгөрөх нь үү ?!
ТТТ-ын Дагвадорж ММСУХ-ны ерөнхийлөгч болоод л, Мие Энхболд, Даваахүү нар балиашиглаж давхиад л, Монгол ч мөн завхаруулж өгч бна доо !!!
Нэртэйгээр нь НҮҮРСНИЙ хулгайчдаас ЕРӨНХИЙЛӨГЧ со нгооч хөөе !!!

Avatar

S 2024-12-07 66.181.177.228

ANUSDI SEKSEER VANXANDI80955877

Avatar

АЛТАА 2024-12-07 66.181.185.112

яагаад зарим хэргүүдийг нь санаатай орхигдуулаад байна вэ, олон нийт харж байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-12-07 45.117.35.9

үнэн шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж