Монгол Улсад 2024 он гарсаар 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтийн 40 орчим тохиолдол бүртгэгдсэн гэдгийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.
Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 5-ны өдрийг дуустал хугацаанд нийтдээ 38304 удаа газар хөдлөлт болжээ. Үүнээс Монгол орны нутаг дэвсгэрт 22610 удаа газар хөдлөлт болсон байна. Эдгээр газар хөдлөлтөөс 3.5-4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт 36 удаа, 4.5 – 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн хүчийг 8 магнитуд, 12 баллын үнэлгээ шаталбараар үнэлдэг.
Магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. 2.5 магнитуд зөвхөн багажинд бичигдэнэ. 2.5-5.4 хүн мэдэрнэ, яльгүй гэмтэл үүсэж болно. Харин 5.5-6.0 магнитудад бага зэргийн эвдрэл учруулна. 6.1-6.9 магнитудын хүчтэй бол хот суурин газар эвдрэл учруулна. 7.0-7.9 магнитудад хүчтэй эвдрэл сүйтгэл их, 8 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход маш хүчтэй буюу Эпицентрийн ойролцоо бүрэн сүйрнэ гэж үздэг.
Газар хөдлөлтийн аюул бол олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг устгадаг байгалийн гамшиг. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна. Хамгийн сүүлд 2024 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 06 цаг 16 минут 56 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумын 3-р дугаар багийн “Шивдэг” гэдэг газарт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд хөдөлсөн 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт юм.
Газар хөдлөлт, түүнийг дагасан эрсдэл, бэлэн байдлын тухай асуудал нь хүн бүрийн анхаарах ёстой амин чухал сэдэв юм. Иймд иргэд та бүхэн газар хөдлөлтийн өмнө хэрхэн бэлтгэл бэлэн байдлаа хангах, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөмжийг www.belenbai.mn сайтаас авч, өөрийгөө болон бусдыг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлээрэй.
Нэргүй 2024-12-07 139.5.218.239
Газах хөдлөл гэж айлгахаа болио. дан жижиг хөдлөлт шүү. нэг ч барилга нураагүй. мөнгө идэх, үрэх арга даа.
Зочин 2024-12-07 103.212.116.24
монгол лронд болсон хөдлөлт 22650 гээд бсан.яагаад 38000 болчихов.үнэн зөв мэдээллийг өгч бай л даа.ямар зорилготой илүү мэдээллээд байдгийн.
dyygaiCJN 2024-12-07 132.194.13.93
tat tandaltyn ,