Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"МОНГОЛЧУУД 30 ДОЛЛАРААР САНАЛАА ХУДАЛДДАГ"
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-УИХ-ын төсөв хэлэлцэн батлах бүрэн эрх хэмжээний хүрээнд ирэх 2025 оны төсвийг тойрсон олон маргаантай, эргэлзээтэй байдал бий болоод байна. “Энэ бүхний буруутан нь явж явж Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн” гэж нэг бус хүн хэлж байна. Төсөв тойрсон маргааны эзэн нь та болчихлоо?
-УИХ гэдэг хамтын шийдвэр гаргадаг газар. Энэ бүхэн юунаас үүдэлтэй, ямар асуудлаас болов гэхээр хэрэв ирэх 2025 оны төсөв муу төсөв, төлөвлөлт муутай байна гэж үзсэн юм бол одоо дуугарах биш анх төсөв өргөн баригдах үед буюу анхны хэлэлцүүлэг дээр нь энэ асуудлыг хөндөж Засгийн газарт буцаах бүрэн эрх нь байсан. Гэтэл бүгдээрээ анхнаасаа “Сайн төсөв байна. Үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй” гээд анхны хэлэлцүүлгээр дэмжчихсэн. Ингээд цааш нь хэлэлцээд ирэх 2025 оныхоо төсвийг баталчихсан. Гэтэл одоо өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр л юм болж байна.
Эхний хэлэлцүүлэг дээр Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэхгүй байна, зардал нь өндөр байна гээд буцаах ёстой байсан. Гэтэл буцаагаагүй.
Одоо төсвийн зардал өндөр байгаа талаар шүүмжилж байна. Төсвийн ажлын хэсэг дээр 306 тэрбум төгрөгийн зардлыг хасуулах санал оруулаад 92 тэрбум төгрөг болж хувираад, байнгын хороон дээр 92 биш 32 тэрбум төгрөг болж хувираад УИХ руу оруулсан. Дээрх 32 тэрбум төгрөгийн 18 тэрбум төгрөг нь ваучер байсан. Гэтэл УИХ дээр бидний оруулсан саналыг дэмжээгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, 18 тэрбум төгрөг хасч чадахгүй байж одоо 3.6 их наяд төгрөг хасах тухай яриад байгаа юм. Үнэндээ би Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаад 3-4 сар л болох гэж байна. Би төсвийн зардлыг 3-4 дахин өсгөөд оруулж ирсэн хүн нь биш. Хоёр гурван жилийн өмнөөс л төсвийн зардал өсчихсөн. Энэ асуудлыг буруу гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Буруу байсан гэдгийг одоо л ойлгож байх шиг байна.
-Өөрөөр хэлбэл, ирэх 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас өргөн бариад анх хэлэлцэж эхлэх үед буцаах ёстой байсан гэдгээ УИХ-ын гишүүд тэгвэл мэдээгүй өнгөрүүлчихээд араас нь асуудал гаргаж байна гэж дүгнэж болох уу?
-Төсөв өргөн бариад хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа дуугарах асуудал биш байсан.Үнэхээр төсөв хэлэлцэх процессоо мэдэж байсан юм бол төсвийн зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзээд байгаа гишүүд эхний хэлэлцүүлэг дээрээс гарч ирээд “УИХ хүлээж авах ёсгүй төсвийг хүлээгээд авчихлаа” гээд дуугарах ёстой байсан.
-Хэзээ дуугарах нь хамаагүй үнэхээр буруу байгаа бол түүнийг нь засч залруулах нь зөв байх. Тийм учраас Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавьж, Засгийн газар УИХ-д ирэх оны төсвөө дахин танилцуулж хэлэлцүүлэх болж байна. Энэ өөрөө үр дүн юм биш үү?
-Энэ бүхний ард маш олон асуудал үүснэ. Ирэх оны төсөв нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ёстой. Гэтэл нэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд ирэх оны төсөв батлагдах эсэх нь тодорхойгүй болж байна. Бараг л амжихгүй ч байх магадлалтай. Энэ бүхний ард хэн хохирох вэ гэхээр иргэд л хохирно. Төсвийн зардлын 70 орчим хувь нь урсгал зардал буюу төрийн үйлчилгээг иргэдэд өдөр бүр түвэг чирэгдэлгүй хүргэхэд чиглэгдэж байдаг. Тиймээс ирэх нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тэтгэвэр авдаг ахмад настанууд, халамжийн мөнгө авдаг иргэд, төрийн байгууллагуудын цалин хөлс, урсгал зардал гацах, доголдох асуудал гарна. Тэтгэвэр, тэтгэмж авагчид, төрийн албан хаагчид төсөв батлагдах хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Энэ мэт олон түвэгтэй байдалтай нүүр тулна.
Хэрэв үнэхээр 3.6 их наядаар төсвөө танах болвол цалин, тэтгэврийн нэмэгдлийг танахаас өөр аргагүй. Ер нь бол цагийн юм цагтаа л байх ёстой. Аливаа зүйлийг цаг хугацаанд нь биш попорсон байдлаар гаргаж ирж тавьсан нь их хэмжээний хор уршиг дагуулж байна. Цагаа олохгүй попорсон гишүүдийн балгаар иргэд хохирох болж байна.
Төсвийн зардлыг хасах уриа лоозон гоё харагдах попролт. Энэ попролт нь улс орныхоо эдийн засгийг аврах бус хорлосон ч үйлдэл байж болзошгүй. Урьд өмнө нь ийм зүйл болж байгаагүй учраас ямар дэгээр хэлэлцэх нь тодорхойгүй байна. Шинэ дэг зохиох гэж үзээд буруудаж байна. Эцэст нь ирэх оныхоо төсвийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол УИХ тухайн хуулийг хүчингүй болгох эсвэл тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Төсөв өөрөө хууль. Төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг тодотголын хэмжээнд яригддаг. Тийм учраас УИХ дангаараа шийдэж болохгүй. Төсвийн тодотголын буюу нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар өргөн мэдүүлдэг хуультай. Тийм учраас Засгийн газраас ирэх оны төсөв дээр дахин өөрчлөлт оруулж ирэх учиртай.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"АЖЛАА МУУ ХИЙВЭЛ ЗГ ОГЦОРНО, БҮР МУУ ХИЙВЭЛ УИХ ТАРНА"
Эдийн засагч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газар 2025 оны төсвийн хуулийг хоёр дахь удаагаа УИХ-д өргөн барьсан нь анхны тохиолдол болж байна. Нийгмийн зүгээс төсвийн зардлаа танахыг хүчтэй шаардаж байгаа. Гэхдээ төсвийн зардлаа танахаар эдийн засгийн тэлэлтэд сөргөөр нөлөөлөхгүй байж чадах уу?
-Сүүлийн гурван сарын хугацаанд буюу наймдугаар сараас төсөв батлагдах хүртэл хугацаанд төсвийн орлогыг найман их наядаар нэмчихсэн. Энэ л асуудлын гол гогцоо юм. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газар байгуулагдмагцаа 2024 оны төсөв 27 их наяд байхад тодотгол оруулж, гурван их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн 30 их наяд болгосон. Гэтэл дахиад ирэх оны төсвийг 35.8 их наяд төгрөгийн зарлагатай баталсан. Нэг ёсондоо өнгөрсөн 3-4 сарын хугацаанд 8.6 их наяд төгрөгөөр төсөв нэмэгдэнэ гэдэг аюултай үзүүлэлт. Угтаа 2024 оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн тооцоолол дээрээ орлогын хувь хэмжээгээ буруу тооцоод байгаа юм. Төсөв тэлсэн хэмжээгээр буюу найман их наяд төгрөгөөр татварын орлого биелэх боломж байхгүй. Татварын орлогыг хурааж авдаг систем 2016 оноос эхлэн НӨАТ-ын системээр дамжиж хэрэгжсэн. Сүүлийн найман жилийн хугацаанд татварын орлого жил бүр давж биелж байгаа боловч одоо ханалтын цэгтээ хүрчихсэн. Ханалтын цэгийг танд тайлбарлаж өгье л дөө.
НӨАТ-ын шинэ хууль 2016 онд хэрэгжиж эхлэхэд 1600 кассын машин байсан бол 2023 оны байдлаар 305 мянган цэг дээр нэг тэрбум 80 сая талон хэвлэж байна. Үүний цаана 183 их наяд төгрөг тэнд тэмдэглэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, анх 1600 кассын машин байсан бол 305 мянган кассаас болсон нь энэ системээр авч байгаа нь орлогын хамгийн өндөр хувь хэмжээнд өнгөрсөн жил хүрчихсэн. Дараа жилээс эхлээд энэ орлого багасна.
Аливаа эдийн засагт ханалтын цэг гэж бий. Тодорхой ханалтын цэгтээ хүрээд эргээд унадаг. Монгол Улсад ба бусад улсад татварыг ямар хэмжээтэй байвал татварын орлого ч бүрдээд, бизнест ашигтайгаар, хамгийн бага татвар байх вэ гэдэг л асуудлыг би хайж явдаг хүн л дээ. Яг үүнтэй адилхан НӨАТ-ын системийн бүрдүүлэлтийн ханалтын цэг бий болчихсон учраас дараа жилээс энэ төрлийн орлого унана. Гэтэл Засгийн газраас өмнөх 3-5 жилийнх шиг татварын орлогыг дахиад 20-30 хувь өснө гэж тооцоолоод байна. Ингэж нэмэгдэх боломж байхгүй. Хоёрдугаарт, уул уурхайн бүтээгдэхүүний үнийг хэт өөдрөгөөр төсөөлсөн. Сүүлийн хэдхэн сарын хугацаанд Монгол Улсын эрдэс баялгийн түүхий эдийн үнэ нэлээд буурсан үзүүлэлттэй байна. Тийм учраас голлох хоёр орлого болох татварын орлого болон уул уурхайн бүтээгдэхүүний орлогыг ийм өндрөөр төсөв дээр тавьж болохгүй. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч яг энэ зардал тал дээр нь онцгойлон хориг тавьсан. УИХ ч өмнөх төсвийн төслөө батлаад, тогтоол гарахдаа зардлын асуудлыг эргэн харж, төсвийн тодотгол хийж, дахин хэлэлцэх шийдвэр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгч ч, УИХ ч гэсэн төсвийн зардал дээр анхаарч, эргэж харахаас өөр аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"УИХ ИЛТ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭХЭЭСЭЭ ИЧИХ ХЭРЭГТЭЙ"
“Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Д.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан ч Засгийн газраас уг хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хуулийн төсөл өргөн бариад байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Улс төрийн намын шинэчлэл хийх зорилгоор эрх зүйн орчинд томоохон өөрчлөлтүүд хийсэн. Тухайлбал, 2019 онд Үндсэн хуульд томоохон өөрчлөлт орж, улс төрийн намууд бодлогын институц байх, данс нь шилэн, санхүү нь ил тод, гол нь дотоод үйл ажиллагаа нь ардчилсан зарчимд нийцэх ёстой гэсэн ийм чухал зарчмуудыг суулгаж өгсөн. Эдгээр зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд 2023 оны долдугаар сард Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулийг иргэний нийгэм, судлаачид, улс төрийн намын удирдлага болоод гишүүд, олон улсын байгууллагуудыг хамруулж олон тооны хэлэлцүүлэг явуулж, өргөн хүрээний зөвшилцөлд тулгуурласны үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьж батлуулсан. Уг хууль батлагдсантай холбоотойгоор Дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Өөрөөр хэлбэл, тухайн хуульд заасан тодорхой зарчмуудад тулгуурлаж улс төрийн намууд зохион байгуулалт, бүтэц, дүрмээ өөрчлөх хугацааг уг хуулиар олгох зорилготой.
Дээрх дурьдсан хоёр хууль хоёулаа ирэх оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс буюу 2025.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Улс төрийн намуудын журмын шинэчлэлийг 2024 оны долдугаар сараас хойш хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хугацаа хүртэл хийх зохицуулалтыг Дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгаж өгсөн.
Гэтэл одоо ямар асуудал яригдаж байна гэхээр Улс төрийн намын тухай хуулийн дотоод бүтэц, зохион байгуулалт, дүүрмээ шинэчлэх асуудал, түүнийг ардчилсан зарчимд нийцүүлэх зохицуулалтыг 2027 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах хуулийн төсөл оруулж ирж байна. Уг асуудалд судлаачид маш их бухимдалтай, эсэргүүцсэн байр суурьтай байна. Уг шийдвэр нь нэгдүгээр, Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. УИХ-аар хэлэлцэж байгаа бүх хууль Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу өргөн баригдах ёстой. Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.10 дээр мөрдөөд эхэлчихсэн хуулийг бүхлээр нь буюу хэсэг зүйл заалтыг нь хойшлуулах хуулийн төслийг хэлэлцэхгүй болон өргөн барихгүй байх талаар тодорхой заасан байдаг.
УИХ-ын гишүүд энэ асуудлыг тодорхой хэмжээгээр ярьж, хуулийн зөрчил гаргачихсан юм биш үү гэх асуудлыг хөндөж байна. Гэтэл Засгийн газраас хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж бэлтгэл ажлыг хангах гэж байна гэдэг тайлбар өгч байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Нэргүй 2024-12-07 202.55.188.125
иргэдийн хувьд ийм шудрага бус попорогч нарыг дээрээ бгах хүсэлгүй бгаа шүү та нар өөрсдөө л хувааж идэх гээд сандал ширээндээ хайр зарлаад бгаа бусуу МАНын малнууд аа
э 2024-12-07 66.181.191.59
Засгийн газар сайн ажиллаж байгаа шүү.
Уншигч эмээ 2024-12-07 122.201.31.202
30 доллар сайхан их мөнгө байна аа ард түмэний зөв ө
Нэргүй 2024-12-07 59.153.113.197
Төсөвөө дахин үзэх болзолтой батласан нь хугацаандаа баталсан хэрэг огт биш. Болзолгүй батлах ёстой.Шүүхтэй харьцуулвал эргэж харах болзолтой шийдэж огт болдоггүйтэй адил, хүүхэд хуурсан юм шиг болсон гэсэн үг.
Нэргүй 2024-12-07 202.9.41.88
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Энэ нөхөр бас их мэдэв ээ 2024-12-07 139.5.218.137
Энэ Лхагважав гэж нөхөр бас их юм мэдчихсэн юм шиг айлдаж байгааг нь. МАН энэндээ нэг албан тушаал өгчихөөсэй, тэгэж байж л дуугүй болно
зочин 2024-12-07 103.57.93.35
АН бол угаасаа луйварчин маягийн үл бүтэх хүмүүсийн үүсгэсэн нам Ийм хүмүүсийн үүрлэдэг газар Мэдлэгтэй ёс зүйтэй соёлтой хүн чанартай хүмүүс тэнд тогтох боломжгүй Харин иргэдийн төлөө санаа тавьдаг эх оронч хүмүүс болж жүжиглэж чадна Хэнийг ч унатал дустал хуурч жүжиглэнэ Ялангуяа бусдыг доромжилж гүжирдэж гүтгэх талаар бүр онцгой авьяастай Ийм аргаар бусдын нэр төрийг бохирлож харлуулж байж төрд гарах явдал бол тэдний үзэл суртлын үндсэн чиглэл Ялангуяа залуус энэ арганд нь маш хялбар хууртдаг
Зочин 2024-12-07 202.126.88.167
Ардчилсан нам төрөөс 8 жил хол байсны ачаар Монгол улс улс шиг улс болж Венесуель, Шриланкийн араас орохоос аврагдсан. Ардчилсан намынхан ардчилал гэдгийг улсын мөнгийг дураараа идэх, жишээ нь төсвийн хөрөнгөөр барьсан эмнэлгийг оффис зориулалтаар ашиглана гэж Хууль зүйн сайд байсан Тэмүүжин эрх мэдэл, албан тушаалаа урвуулан хэмжээгүй эрхт хаан мэтээр өөрийгөө ойлгон төрийн залгамж чанараа мэддэггүй хуульч нь хүртэл наад захын хуулийн мэдлэггүй улсын дайснууд!!! АН бүүр сөнөөсэй!
Нэргүй 2024-12-07 66.181.186.215
ЗА! ЯАХ ВЭ?! ЗГ. УИХЯ тэгээд тардаг байж!!! тэгвэл ажил! хуулиа огт мөрдөхгүй байгаа МОНГОЛЫН ШҮҮХИЙГ !!! ЯАХ ВЭ????
Нэргүй 2024-12-07 43.242.242.59
АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах хүсэл эрмэлзэл аль эртнээс байсан. Оюун-Эрдэний оронд МАН хэнийг сонгоно гэж бодож байна. Сонгогдох магадлалтай 3 хүн байна.1-рт Сангийн сайд Жавхлан, 2-рт сайд Бямбацогт, 3-рт сайд Чойжилсүрэн юм. өөр ерөнхий сайд хийчих хүн МАН-д байхгүй. АН-ын зарим гишүүд дэмжигчид болохоор Оюун-Эрдэнийг огцруулаад оронд нь АН-ын нэг хүн томилогдох байх гэж боддог.Тийм юм болохгүй. Ерөнхий сайд өөрчлөгдөх нь сайн зүйл биш. Ажлынхаа дөрийг учрыг олох гэж лав 6 сар болно
yag l unendee 2024-12-07 103.57.94.211
-Ерөнхий сайдыг олон огцруулах нь тийм сайн ажил биш. нөхөр Оюун-Эрдэнэ хангалтай хугацаагаар ажиллаа.Ажлын баримжаа олчихоор хугацаа өнгөрсөн ч бахи байдаг хийнэ,шудрага ёс тогтооно авилгалчдыг цэвэрлүүлнэ гээд бүхэл бүтэн 6-7 жил ярьлаа. Гавьтай бүтээн байгуулт ч хийсэнгүй.өнөө авигчдыг цээрлүүлэх байтугай нь өмнө нь хэдэн арван сая гэж ярьдаг байсныг хэдэн арван их наяадаар ярьдаг болтол цэцэглчилээ.Үүнээс өөрөөр муу ажиллана гэж байхгүй биздээ? Ийм л учраас огцор гээд байна?
Нэргүй 2024-12-07 202.9.46.234
Оюун-Эрдэнэ Авилгалыг цэвэрлэнэ гэсэн ч чадсангүй. Чаддаг хүн нь гарч ирээд авилгалтай тэмцэх ёстой.
Нэргүй 2024-12-07 66.181.187.220
Өөр шиг чинь дээрэмчин. золбин х***а л зайлах ёстой
Нэргүй 2024-12-07 66.181.190.205
Данх золбин зайлаарай
Нэргүй 2024-12-07 202.9.46.234
Засгийн газар огцрох цаг нь болсон. Шүүх гэж байх ч хэрэг алга. Хөгжлийн банк дээр хулгайч нар ямар ч ял шийтгэл авсангүй. Эрлийн Эрдэнэбат зүгээр л явж байна, Буянгийн Жаргалсайхан зүгээр л явж байна. Ковидын сонсгол, Эмийн сонсгол дээр ямар ч хариуцлага хүлээлгэсэнгүй. Үр дүнтэй ажиллах хүмүүс бидэнд хэрэгтэй байна.
зочин 2024-12-07 103.57.93.35
АН төрийн эрхэнд гараад монгол орныг удаа дараа сүйрүүлсэн Эдийн засгийг унагаж төрийн данс улайлгаж үлэмж өр зээлэнд живүүлж иргэдийн амьдралыг хүндрүүлсэн Сайхан амлаж иргэдийг хуурч байгаад нийгмийн өмчийг идэж ууцгаасан Хамгийн анхны баячууд энэ бүлэг этгээдүүдийн дундаас тодорсон Элбэгдорж Батүүл Баттулгаас эхлээд л бүгд тэргүүн баячууд болцгоосон Иргэдийн хөдөлмөрийг 30 гаруй жил мөлжиж мөлжиж цүдийж байна Хэнийг төрд ажиллуулахаа Лхагважавтангууд биш иргэд мэднэ
зочин 2024-12-07 103.57.93.35
МАН л төрд гармагц бүх зүйлийг засч залруулах гэж зүтгэдэг Ковидоос эхлээд асар хүнд бэрхшээлийг даван туулж харьцангуй богино хугацаанд эдийн засаг бизнесээ сэргээж иргэдийн амьдралыг хэвийн болгосон Сүүлийн 2 хон жилийн дотор гадаад худалдаагаа нэмэгдүүлж үр ашгийг нь өсгөж төсвөө тэллээ Дараа онд нөөц боломжоо дээд зэргээр ашиглан томоохон төслүүдийг эхлүүлэх хэрэгжүүлэх эдийн засгаа хүчирхэгжүүлэх гэж зүтгэж байна Чиния бусдыг гүтгэж төрд гарах муу санаа бүтэхгүй
Нэргүй 2024-12-07 202.126.89.165
иргэдийн амьдрал хаана хэвийн болсон байгаад байна аа ! Элбэгдорж Бат үүл гэх мэт нь Батбол Энхболд Бадамжунай Оджаргал Хүрэлсүх Шаравдорж Багабаньди Нямдорж Ундармаа Намтайшир гэх мэт нараас баян байж чадах уу?
ali ylcui ni tdrx, trkni+drshk, indx pirutsk, cmi, +UURrshugee gay bolgoj gyilagchlyylax sanaatai,UURGALJTP delgyyrt CJNfkysms; -gadnigzlyl 2024-12-07 132.194.13.93
seks saitni NAZIBAEM 1000r ni KAMERAArayc+TVCOM###int+ ytas taraajg tsyglaangs,
зочин 2024-12-07 59.153.114.208
болчихгүй юу даа