Юн Сук Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг эрх баригч намын дарга уриалав

Юн Сук Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг эрх баригч намын дарга уриалав

Юн Сук Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг эрх баригч намын дарга уриалав

Эрх баригч Ардын хүчний намын /PPP/ удирдагч Хан Дун Хун Ерөнхийлөгч Юн Сук Ёлын бүрэн эрхийг нэн даруй түдгэлзүүлэхийг уриалж байна. Тэрбээр Юн Сул Ёл онц байдал зарлаж буй нь Солонгос болон ард түмний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдсэн байна.

Хан Дун Хун өмнө нь импичментийг эсэргүүцэж байсан боловч Юн Сук Ёл үндэсний аюулгүй байдал гэсэн нэрийн дор түүнийг болон намын бусад нэр хүндтэй улс төрчдийг баривчлах тушаал өгчээ.

Энэ нь ардчилсан нийгмийн эсрэг бөгөөд ноёрхлоо тогтоох гэсэн Ерөнхийлөгчийн санаачлага гэж Хан Дун Хун буруутгаж, импичментийг эрх баригч намын өөр хоёр хүн хамтран дэмжих болсноо Үндэсний ассамблейн гадаа мэдэгдэв. Тэрбээр "Ерөнхийлөгч бусад гишүүдийг онилохын тулд цэргийн тагнуулын мэдээллийг ашигласан. Үүнийг Юун Сук Ёл няцааж магадгүй ч түүний үйлдэл дахин онц байдал зарлах эрсдэлтэй гэдгийг харуулж байна" гэж онцолжээ.

Импичмент батлахын тулд Үндэсний ассамблейн 300 гишүүний 201-ээс доошгүй нь дэмжих шаардлагатай. Эрх баригч нам олонх учир дор хаяж найман хүний санал хэрэг болно.

Сөрөг хүчний Либерал Ардчилсан нам Хан Дун Хун болон түүний намын байр суурь өөрчлөгдсөнийг сайшааж, Юн Сук Ёлыг огцруулахыг түргэвчлэх шаардлагатайг мөн адил онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-06 139.5.216.137

Дэндүү олон толгойтой улс

Avatar

Нэргүй 2024-12-06 202.9.41.88

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж