УИХ-аас баталсан 2025 оны төсвийн хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, мөн УИХ хоригийг хүлээн авч баталсан хуулиа хүчингүй болгосноор Засгийн газар дахин ирэх оны төсвийн төслийг өргөн барих шаардлага үүссэн. Гэтэл энэ үед нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн хуулийн төслийг баталсан. Энэ нь Төсвийн тухай хуулийн шатлалыг зөрчсөн тул баталсан төсвөө хүчингүй болгох зөвлөмжийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярт хүргүүлсэн байна. Мөн Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж 2025 оны төсвөө баталсан тул зөрчлийг арилгах зөвлөмжийг хүргүүлжээ.
Сануулахад, УИХ-аар өчигдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусган, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод хүргүүлээд байгаа юм.
Хуульд зааснаар УИХ-аар жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-нд багтаан ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэн батлах ёстой. Үүний дараа Ерөнхийлөгч хууль зөрчсөн эсэхэд хяналт тавьж, “шалгадаг”. Асуудалтай байвал хориг тавьдаг. 2025 оны төсвийн хууль нь зарлага өндөртэйгээс алдагдал их, бас бус хуулийн зөрчил үүссэн байсан тул Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан.
УИХ 2025 оны төсөвт тавьсан хоригийг хүлээн авч байх үед нийслэл 2025 оны төсвийн хуулиа баталсан нь эргээд зөрчил үүсгэн, дахин хуралдаж төсвөө хүчингүй болгохоос гадна мөн л 2025 оны төсвийн хуулиа дахин хэлэлцэх хуулийн шаардлага үүсээд байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-12-06 202.126.90.164
Мэдээжийн юман дээр гоё шоу хийлээ. амжилт
Одноо 2024-12-06 103.168.34.29
Энэ Нямбаатар гэдэг олгой толгойт улс дотор улс байгуулчих гээд муйхарлаад байхын захын нэг гэрийн эзэгтэйн толгойн энэнээс хол сэтгэнэ шүү
Зочин 2024-12-06 66.181.187.220
Нэг их зөрөө гарахүй тул дахиад шуурхай горимоорв хэлэлцээд гүйцээ.
Хатуу үг 2024-12-06 66.181.185.219
Тэгэлгүй дээ ард түмнээс авах шулах, манжийн ноёд шиг татвараа бодож хийсэн төсөв Х.Нямбаатарын хийж байгаа ажил
Нэргүй 2024-12-06 202.126.90.209
Нямбактер огцор
Нэргүй 2024-12-06 122.201.31.38
Бушуу туулай борвиндоо баастай гэж.
Үнэн үг 2024-12-06 202.126.90.136
Төсөвөө батлах хууль, журмаа ч мэдэхгүй юмнууд аймөг, нийслэл, орон нутгийн ИТХ-д гарсан нь батлагдаж байгаа биз.
Нэргүй 2024-12-06 66.181.191.94
Ямар ч золсоонгүй байр орон сууцны зураг төсөл баталж бариулдагаа больмоор юм. Түгжирч угаартаж үхлээштээ