Үнсгэлжингийн сүйх тэрэгтэй Парисаар аялж болно | News.MN

Үнсгэлжингийн сүйх тэрэгтэй Парисаар аялж болно

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Үнсгэлжингийн сүйх тэрэгтэй Парисаар аялж болно

Парис хот дэлхий дээрх хамгийн романтик хот гэгддэг. Хэдийгээр гайхалтай хот боловч аялж, зугаалахад чамгүй үнэтэй. Учир нь Парис дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын тоонд ч багтдаг. Гэхдээ туйлын романтик аялал хийж, хайр дурлалтайгаа учрахыг хүссэн хүмүүст зориулж, Парисын “Paris Caleches”-ын эзэмшигч Филиппе Делон гэгч өндөр үнэтэй боловч тун сонирхолтой нэгэн аяллыг жуулчдад санал болгох болжээ. Энэ нь Үнсгэлжингийн үлгэрт гардаг сүйх тэргээр Парис хотоор зугаалах аялал юм. Аялагчид хэрэв энэ аяллыг сонговол Үнсгэлжингийн сүйх тэрэгтэй яг адил сүйхэнд заларч, цагаан морь хөлөглөн Парис хотын хамгийн гайхалтай, үзэмжтэй, романтик газруудаар өдөржин аялах аж. Дөрвөн цагийн турш Үнсгэлжин мэт аялахын тулд та 1200 евро төлөх ёстой гэнэ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-06

LaCie компаний 4TB буюу 4000GB багтаамжтай 4big Quadra хард зарна 88664040

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж