Үнсгэлжингийн сүйх тэрэгтэй Парисаар аялж болно

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Үнсгэлжингийн сүйх тэрэгтэй Парисаар аялж болно

Парис хот дэлхий дээрх хамгийн романтик хот гэгддэг. Хэдийгээр гайхалтай хот боловч аялж, зугаалахад чамгүй үнэтэй. Учир нь Парис дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын тоонд ч багтдаг. Гэхдээ туйлын романтик аялал хийж, хайр дурлалтайгаа учрахыг хүссэн хүмүүст зориулж, Парисын “Paris Caleches”-ын эзэмшигч Филиппе Делон гэгч өндөр үнэтэй боловч тун сонирхолтой нэгэн аяллыг жуулчдад санал болгох болжээ. Энэ нь Үнсгэлжингийн үлгэрт гардаг сүйх тэргээр Парис хотоор зугаалах аялал юм. Аялагчид хэрэв энэ аяллыг сонговол Үнсгэлжингийн сүйх тэрэгтэй яг адил сүйхэнд заларч, цагаан морь хөлөглөн Парис хотын хамгийн гайхалтай, үзэмжтэй, романтик газруудаар өдөржин аялах аж. Дөрвөн цагийн турш Үнсгэлжин мэт аялахын тулд та 1200 евро төлөх ёстой гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж