Засгийн газар 2025 оныг Залуучуудыг дэмжих жил болгон зарлах бөгөөд орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь тодорхой дэмжлэг үзүүлэхээр бодлого боловсруулж буй аж.
Гэр бүл хөгжил, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Үндэсний хороо байгуулагдаад хоёр сар болж байна. Энэ хугацаанд ипотекийн хүрэлцээг яаж нэмэгдүүлэх вэ, зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн санхүүжилтийн урт хугацааны эх үүсвэрийг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр ажиллаж байна. Ирэх жил ипотекийн зээлийг олгохдоо зорилтот бүлэг рүү чиглүүлнэ. Анх удаа орон сууц авч байгаа залуу гэр бүлийг ипотекийн зээлд хамруулах бодлого барина.
Хосууд хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэг, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, 2-3 хүүхэдтэй бол 50 м2 хүртэлх орон сууцны ипотекийн зээлийн бүтээгдэхүүнд хамруулах. Урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг Зээлийн батлан даалтын сангаас гаргах зэрэг хувилбарыг ярилцаж байна.
Энэ арванхоёрдугаар сардаа багтаан шийдэл гаргана” гэдэг мэдээллийг өгч буй юм.
Зорилтот бүлгийнхнийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд Хот байгуулалт орон сууцжуулалтын яам мөн голлох үүрэгтэй оролцож байна.
Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна. 60 мянган айлын орон сууцанд ипотекийн зээл олгох бодлого барьж байна. Мөн ипотекийн зээлийн 50 хүртэлх хувийг залуучуудад олгоно. Орон нутагт орон сууц авах залуучуудад илүү дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, орон нутагт орон сууц авбал 3 хувийн хүүтэй ипотек олгож, зөрүүг татаасаар олгоно. Ажилласан жилээр нь ипотекийн зээлийг хямдруулах.
Амины орон сууцыг ипотект хамруулах. Хамгийн гол нь дулааны алдагдалгүй амины сууц барих ёстой. Дэлхийн банк зэрэг донор орнууд монголчууд олсон мөнгөнийхөө ихэнхийг эрчим хүч, дулааны алдагдалд өгч байна гэдгийг анхааруулж байгаа. Тийм учраас амины орон сууц дөрвөн хана, тааз шал, цонхоороо дулаан алддаггүй байх нөхцөл хангасан тохиолдолд ипотекийн зээл олгоно.
Мөн 90 суманд тус бүр найман айлын орон сууцыг ногоон байдлаар барьж, шинэ залуу боловсон хүчин, нарийн мэргэжлийн боловсон хүчин ажиллах нөхцөлөөр хангах бодлого барина” гэлээ.
Засгийн газраас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ирэх онд Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр болсон. Монголбанкнаас 130 мянга орчим иргэнд ипотекийн зээл олгосноор эргэн төлөлтөөр мөн 500 орчим тэрбум төгрөг орж ирдэг. Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр ипотек олгодог болсноор мөн санхүүжилт нь 200 тэрбум төгрөгт хүрсэн. Иймээс ирэх жилийн ипотекийн зээлийн санхүүжилт 1.2 их наяд төгрөгийг давахаар байгаа юм. Гэхдээ энэхүү зээлийг залуу гэр бүл, төрийн албан хаагч нарт түлхүү олгохо бодлого баримтлах болж байгаа. Гол нь анх удаа орон сууцтай болж буй иргэдэд олгоно. Өнгөрсөн хугацаанд олгогдсон ипотекийн зээлийн 60 хувь хоёр дахь, гурав дахь орон сууцаа авч буй иргэдэд олгосон нь байрны үнэ хөөрөгдөх, түрээсийн байрны үнийг өсгөх, зорилтот бүлэг ипотекийн зээлд хамрагдах боломжийг хумьсан зэрэг алдааг дагуулсан тул анх удаа орон сууцны ипотекийн зээл хүсч буй иргэдийг хамруулахад Засгийн газрын бодлого чиглэх болж байна.
Г.ХОРОЛ
Hm 2024-12-06 178.51.216.46
Yaasan yarij duusdaggui am ochig baidag um be deer l yariad baisan bielegdsen um gej baihgui dan hooson yaria!!!!!! !!!!!!!! Yadargaatai hudalch yariatai humuus
зочин 2024-12-06 202.21.119.242
Анх удаа орон сууцны ипотекийн зээл хүсч буй иргэдийг хамруулахад Засгийн газрын бодлого чиглэгдэх ёстой гэсэн нь уриа биш байгаасай. Ялангуяа залуу гэр бүл нэн тэргүүнд шаардлагатай байна шүү сайдаа хичээнгүйлэн гуйж байна.
Зочин 2024-12-06 66.181.176.171
гэр хороололд амьдардаг залуу гэр бүлийг дэмжвэл ганц нэг яндан буух байхдаа
Зочин 2024-12-06 139.5.219.51
Залуучуудыг дэмжих гэдэг нь албан тушаалд мөн адил уу. Үндсэн хуулинд манай иргэд нас үл харгалзан тэгш эрхтэй. Гишүүдэд биднийг нас хүйсээр ялгаварлах эрхийг хэн өгсөн юм бэ. Улныхан гэдгийг тогтоочихсон, одоо хөгшин залуу гээд ялгачихсан. Настныг ажилд авахыг ч та нар хорьчихсон, өөрөөр хэлбэл нийгмээс тусгаарлаж байгаа. Хууль тогтоомжид ч ингэж тусгасан. Тэгсэн мөртлөө зөнөх шахсан өндөр алба хаасан нэгнээ ТУЗ дипломат албанд хүртэл томилдог, энэ ариун явдал уу. Гишүүдэд нас хамаарахгүй юу….
Нэргүй 2024-12-06 202.9.41.87
адгийн хулгайч манж х***а хог шааруудын манж хужаару чиглсн бузр хулгай нь л***р болж аймшгиын хулгайг бузр-р халхвчлж адгиынн бузр атгаг арга хэрглцэн шаажийн айхтар шаарууд төсв хүүхдиын мнгө гэж гажигтж л***р 3хн хувиын хэлтэрхиыг ярьж марьж зулбасагтж шаажийн бузр л******д-с юу ч гэж бузр юм гарч аймшигтх гамшигууд п**а. Хулгайч лаларуудыг л***р болго.
xptsr 2024-12-06 50.169.138.78
-javtaimsg ?
Нэргүй 2024-12-06 158.59.146.30
niigmiin baiguulal, togtoltsoo, bugded hurteemjtei baih suuri ded butetsee saijruulaach, zubhun niigmiin todorhoi hesegt chiglesen arga yadsan ajil yavuulah yum,
AJLIIN BAIR, AJLIN BAIR, TSALIN HANGAMJIIN ASUUDLIIG SHIIDEHED IRGED UURSDUU ORON SUUTSAA AVCHIHDAG BN SHDE, TERNEES BISH NEG HESEGT NI NASAAR NI YALAGVARTAI HANDAJ ZELE UGDUG BOLSNOOR NIIGMIIN ASUUDLIIG SHIIDEHGUI, HEREGTEI HEREGGGUI HOGIIN TUSLUUDEE ZOGSOOGOOD, TER IH MUNGUUR DED BUTETS GE RHOROOLOLD ORUULAHAD L ENE ASUUDAL SHIIDEG
сонгогч 2024-12-06 202.9.47.46
Зээлийг 1 хүнд 1 удаа өг. Ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдийн ихэнхи нь дундажаас доош орлогтой иргэд . Ипотек зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болоод удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ? Иймд 1м2 нь 2,5 саяаас доош үнэтэй орон сууцанд ипотек зээл олгодог болох зохицуулалт хийж орон сууцны хөөсөрсөн зохиомол үнийг унагах ёстой.
Ккз 2024-12-06 202.9.46.165
наад ипо чинь танил талтай баян хулгайчууд л авдаг, улны ардууд хөдөө гарч амьдарсан нь дээр, учир нь хот хөдөө ялгаагүй юм үнэтэй ажил ч алга амьдрал ч алга, харин ч хөдөө угаар замын бөглөө хатгаа хамуу алга
zochin 2024-12-06 202.131.232.158
ipotek chn zuvhun tuvlursun shgamd orson gazar l ugdug, ingej havtgairuulah hereggui shu
Нэргүй 2024-12-06 103.212.118.121
shaambar batsuuri 150k ailiin oron suuts bariad bgaarai. hugiin MAH dandaa hudlaa s****a
Zochin 2024-12-06 103.57.94.189
hugkliin berhsheeltei hunee tasan we.martsan uu
Нэргүй 2024-12-06 139.5.218.239
Хамтран амьдрагчаа гэргийгээ гэж бүртгүүлж ипотек авъя дөө.
Нэргүй 2024-12-06 66.181.190.205
долийсон х***а минь наад ипотек гэгчээ зогсоо!!!
Нэргүй 2024-12-06 202.55.191.194
тэгээд бүгд чам шиг хогийн хонхорт амьдрах уу
123 2024-12-06 202.55.191.194
тэгээд бүгд Нэргүй чам шиг хогийн хонхорт амьдрах уу