"Роснефть" Энэтхэгт 20 тэрбум долларын хөрөнгө оруулжээ

"Роснефть" Энэтхэгт 20 тэрбум долларын хөрөнгө оруулжээ

"Роснефть" Энэтхэгт 20 тэрбум долларын хөрөнгө оруулжээ

Оросын газрын тос үйлдвэрлэгч "Роснефть" компани Энэтхэгт 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. "Роснефть" компани Энэтхэг дэх оролцоогоо өргөжүүлэхээр төлөвөлж байгааг Путин энэ оны нэгдүгээр сард мэдэгдэж байв. Түүнчлэн Энэтхэгийн засгийн газрын албан тушаалтнууд долдугаар сард мэдэгдэл хийхдээ "Энэтхэг улс Оростой эрчим хүчний харилцаагаа бэхжүүлэхийн тулд "Роснефть" болон бусад газрын тосны компанитай гэрээ байгуулах боломжтой" гэсэн юм.

Путин хөрөнгө оруулалтын талаар Лхагва гаригт хэлэхдээ "Бид Энэтхэгт үйлдвэрээ байгуулахад бэлэн байна. Мөн Энэтхэгт хөрөнгө оруулах нь ашигтай гэж бид үзэж байна" гэжээ.

"Роснефть" 2017 онд Энэтхэгийн хувийн хэвшлийн "Essar Oil" компанийг худалдан авах 12.9 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан. Ингэснээр ОХУ Энэтхэгийн шатахууны жижиглэнгийн зах зээлд нэвтрэх боломжтой болжээ.

Энэтхэг, ОХУ хоёр эртнээс харилцаа сайтай байсан. Энэтхэг улс Оросын Украин дахь дайныг буруутгаагүй ч дипломат арга замаар мөргөлдөөнийг зогсоохыг уриалж буй. Үүний зэрэгцээ тус улс Оросын хямд газрын тосны худалдан авалтаа эрс нэмэгдүүлснээр барууныхныг бухимдуулсан. Барууныхан Оросын түүхий нефтиэс татгалзаж, Энэтхэг түүнийг нь худалдаж авсан тул дайн эхэлснээс хойш Оросын хамгийн том газрын тос импортлогч болоод байна. Өмнө нь Энэтхэгийн хамгийн том импортлогч нь Ирак байв.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-06 59.153.114.161

Mongol Orosoos yadruuhan sul doroi uls uhaantai uls yum baina

Avatar

Нэргүй 2024-12-06 103.57.94.164

Энэтхэгт зарсан нефьтийнхээ мөнгийг авч чадахгүй болохоороо,,,,энэтхэгт хөрөнгө оруулалт хийсэн болгож байгаа ухааэтай юмуудаа,,,,чааваас,,,,аргаан барцын,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж