Төрийн банк тогтвортой, ногоон санхүүжилтэд манлайлна

Төрийн банк тогтвортой, ногоон санхүүжилтэд манлайлна

Төрийн банк тогтвортой, ногоон санхүүжилтэд манлайлна

Төрийн банк , Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо  хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг байгуулж байгаа ажээ.

Тус санамж бичгийг байгуулсан нь ногоон, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг банк, санхүүгийн салбарт хөгжүүлж, нэвтрүүлэх, хэрэгжилтийг дэмжих, иргэд бизнес эрхлэгчдэд тогтвортой санхүүжилтийн талаар мэдлэг мэдээлэл өгөх ажлын эхлэл юм. Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Тэргүүн дэд захирал Д.Сугар, Тогтвортой санхүүжилтийн холбоог төлөөлж Ерөнхий менежер Д.Энхлин болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Байгаль орчны доройтол нь Дэлхий нийтээр анхаарал хандуулж буй томоохон асуудал болоод байгаа төдийгүй Төрийн банк холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, санхүүгийн салбарт ногоон, тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүнийг санал болгох, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр манлайлан ажиллахаар зорьж буйгаа илэрхийллээ.

Итгэл төгс Ногоон ирээдүй

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-06 202.9.40.158

Хулгайч манж хужаагуудыг лобби гэх арга заль хэзээч автаж болддгүймаа иргээд өөрө гарах аргагүй аймшгийн тамд ундг2н хулгайч новшууд маллачн гэж шааж эцст нь мал гэж дормлх сан2рхл гаргдиын манж хужаагуудын атгаг юмнд автаж улс орныхо ирээдүы сөнөөхгүй шүү.

Avatar

Нэргүй 2024-12-06 66.181.182.211

МАН-ын дарга нарын угжны банк хүнд суртал үүрлэсэн үндсэндээ Жавхлангийн хувийн банк

Avatar

Ч 2024-12-06 202.55.188.89

Сугар захирал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж