"Утааны сонсголыг уулан дээр зохион байгуулна"

Хуучирсан мэдээ: 2024.12.06-нд нийтлэгдсэн

"Утааны сонсголыг уулан дээр зохион байгуулна"

"Утааны сонсголыг уулан дээр зохион байгуулна"

Утааны эсрэг тайван жагсаал Сүхбаатарын талбай дээр хоёр дахь өдрөө /2024.12.06/ болж байна. Жагсаал зохион байгуулагчдын зүгээс иргэдээс цахим болон цаасан хэлбэрээр Хяналтын сонсгол зохион байгуулахыг дэмжсэн гарын үсгийг цуглуулж байгаа юм. Иргэдийн гарын үсэг 100 мянгад хүрснээр олон нийтийн нээлттэй сонсгол хийх боломж бүрдэх бөгөөд сонсголыг танхимд бус уулан дээр зохион байгуулах шаардлагыг хүргүүлэх гэнэ.

Энэ талаар жагсаал зохион байгуулж буй иргэн Ч.Ганжавхлан ярихдаа "Иргэд тайван жагсаалд идэвхтэй оролцож байна. Бид хоёр акц явуулж байна. Нэгдүгээрт, УИХ-ын Хяналтын сонсголыг явуулахаар 100 мянган хүний гарын үсэг цуглуулж байна. Одоогийн байдлаар 60 мянган иргэн гарын үсгээ зураад байна. Үүнээс гадна бид ойрын 30 хоногийн хугацаанд яаралтай авах ёстой арга хэмжээ буюу шаардлагыг хүргүүлж байгаа. Уг шаардлагыг дэмжсэн гарын үсэг цуглуулж байна. Шаардлагад яаралтай эмнэлэг ачаалалтай, хүрэлцээгүй байгаа асуудлыг шийдэх, хотын ойр орчимд иргэд агаарлах цэг үүсгэх гэх мэтийн богино хугацаанд хийх боломжтой арга хэмжээг тусгасан.

Мөн Хяналтын сонсгол хийснээр утаанд хэдэн төгрөг зарцуулсан, ямар албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудал тодорхой болж ирнэ. Ард иргэдийн татварын мөнгөөр утааны эсрэг арга хэмжээ авч, тэр нь үр дүнгүй болсон бол хариуцлага тооцох ёстой.

Энэ утааны сонсголыг Төрийн ордонд бус уулын орой дээр хийх санаачлагыг гаргаж байна. Уулан дээр гарахад Улаанбаатар хот ерөөсөө харагдахгүй байгаа. Энэ сонсголд эмч нар, ард иргэд өргөнөөр оролцох ёстой. Жагсаал хийсэн хүн болгоныг хардвал хэн ч юу ч дуугарахгүй байх болно. Жагсаал үймүүлэх гэж оролдсон хүмүүс ирж байна. Гэхдээ энэ жагсаалд улс төрийн зорилго, эрх ашиг байхгүй" гэв.

Иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдөл гомдлын системд "Утааны сонсгол хийцгээе! төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая!" цахим гарын үсэг цуглуулж байгаа юм. Гарын үсэг цуглуулах хугацаа арванхоёрдугаар сарын 27-нд дуусна. Цахим өргөдөлд хамгийн багадаа 70 мянган хүн оролцож, гарын үсгээ зурсны дараа энэ асуудлаар Хяналтын сонсгол зохион байгуулах боломжтой болох юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж