Утааны эсрэг тайван жагсаал Сүхбаатарын талбай дээр хоёр дахь өдрөө /2024.12.06/ болж байна. Жагсаал зохион байгуулагчдын зүгээс иргэдээс цахим болон цаасан хэлбэрээр Хяналтын сонсгол зохион байгуулахыг дэмжсэн гарын үсгийг цуглуулж байгаа юм. Иргэдийн гарын үсэг 100 мянгад хүрснээр олон нийтийн нээлттэй сонсгол хийх боломж бүрдэх бөгөөд сонсголыг танхимд бус уулан дээр зохион байгуулах шаардлагыг хүргүүлэх гэнэ.
Энэ талаар жагсаал зохион байгуулж буй иргэн Ч.Ганжавхлан ярихдаа "Иргэд тайван жагсаалд идэвхтэй оролцож байна. Бид хоёр акц явуулж байна. Нэгдүгээрт, УИХ-ын Хяналтын сонсголыг явуулахаар 100 мянган хүний гарын үсэг цуглуулж байна. Одоогийн байдлаар 60 мянган иргэн гарын үсгээ зураад байна. Үүнээс гадна бид ойрын 30 хоногийн хугацаанд яаралтай авах ёстой арга хэмжээ буюу шаардлагыг хүргүүлж байгаа. Уг шаардлагыг дэмжсэн гарын үсэг цуглуулж байна. Шаардлагад яаралтай эмнэлэг ачаалалтай, хүрэлцээгүй байгаа асуудлыг шийдэх, хотын ойр орчимд иргэд агаарлах цэг үүсгэх гэх мэтийн богино хугацаанд хийх боломжтой арга хэмжээг тусгасан.
Мөн Хяналтын сонсгол хийснээр утаанд хэдэн төгрөг зарцуулсан, ямар албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудал тодорхой болж ирнэ. Ард иргэдийн татварын мөнгөөр утааны эсрэг арга хэмжээ авч, тэр нь үр дүнгүй болсон бол хариуцлага тооцох ёстой.
Энэ утааны сонсголыг Төрийн ордонд бус уулын орой дээр хийх санаачлагыг гаргаж байна. Уулан дээр гарахад Улаанбаатар хот ерөөсөө харагдахгүй байгаа. Энэ сонсголд эмч нар, ард иргэд өргөнөөр оролцох ёстой. Жагсаал хийсэн хүн болгоныг хардвал хэн ч юу ч дуугарахгүй байх болно. Жагсаал үймүүлэх гэж оролдсон хүмүүс ирж байна. Гэхдээ энэ жагсаалд улс төрийн зорилго, эрх ашиг байхгүй" гэв.
Иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдөл гомдлын системд "Утааны сонсгол хийцгээе! төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая!" цахим гарын үсэг цуглуулж байгаа юм. Гарын үсэг цуглуулах хугацаа арванхоёрдугаар сарын 27-нд дуусна. Цахим өргөдөлд хамгийн багадаа 70 мянган хүн оролцож, гарын үсгээ зурсны дараа энэ асуудлаар Хяналтын сонсгол зохион байгуулах боломжтой болох юм.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Dr. Manipal 2024-12-06 197.211.61.50
Хэрэв та бөөрөө 780,000 доллараар зарахыг хүсвэл: ( Dr.manipalhospital@
gmail.com)
Зочин 2024-12-06 66.181.176.171
цахилгаанаар халаах гэхээр эрчим хүч нь хүрэлцэхгүй газаар гэхээр газ нь байхгүй хонх ч үгүй дамарч үгүй хулгайчтай л улс болчоод бна
Зочин 2024-12-06 66.181.176.171
ашгүй ядаж л сонсох нь хулгайч дарга нар нь
ЗОЧИН 2024-12-06 59.153.115.251
Цахилгаан эсвэл газаар халдаг системд л шилжих хэрэгтэй. Бүх айлыг байранд оруулж дуусахгйү. Тэгээд ч хэн өдөр бүр үнс нурамтай зууралдахыг бодох вэ дээ
яана даа 2024-12-06 59.153.115.251
5-р цахилгаан станцыг барина гээд 10 жил худлаа ярилаа. Эрчим хүчний шинэ үүсвэр нэмэхгүй байж, орон сууцнуудыг олон тоогоор нь бариад, станцын хүчин чадал хүрэхгүй болохоор үний нь нэмээд байдаг. Хямд цахилгаанаар хангаж байж л утаанаасаа сална. Өөр зам байхгүй
дэмжиж байна 2024-12-06 59.153.115.251
ЗӨВ. МАН ын сайжруулсан түлш УТААНЫ АСУУДЛЫГ шийдэхгүй юм байна. ХОТОО яндангүй болгох боломж байхгүй. ЯНДАНГИЙН тоог багасгах арга бол айл, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг цахилгаанаар л шийдэх ОЛОН айл, аж ахуйн нэгжүүд халаалтаа цахилгаанаар шийдсэн боловч цахилгааны үнэ нэмэхээр эргээд нүүрсээ сонгож утааг бүр их болголоо. ОДОО утааг энэ өвөл багасгая гэвэл цахилгааны үнээ л эргэж харах хэрэгтэй. ӨӨР СОНГОЛТ АЛГА. БАЯЛАГИЙН сангаа цахилгааны хөнгөлөлтөнд ашиглах хэрэгтэй.
Өвгөн Балдан 2024-12-06 66.181.176.14
Уулан дээр утаа байхгүй болохоор тэнд ямар шийдвэр гаргах нь ойлгомжтой. Утаа гайгүй байна гэсэн дүгнэлт хийнэ. Тэгэхээр энэ гарчиг тэмцлээсээ хазайгаад явчихжээ.
Нэргүй 2024-12-06 202.126.90.195
Хүүхдийн эрхээр хоололдог шимэгч утаагаар хоололхоор сэтгэж дээ , сурсан гар дараа нь улс төрч болох алсын шуналтай байгаа
Одоо Болимоор бнаа ...Хүн бүхэн өөрөө хичээе 2024-12-06 202.126.91.231
ЖАГСАХ, ГОМДОХ, УУРЛАХ-аас өөр ACTION алгадаа Монголд. ХҮН БҮР ӨӨРӨӨ ХИЧЭЭХ гэж юм бна ууу Монголд????
Yg 2024-12-06 202.9.46.165
зөв шаардлага дэвшүүлж байгаа залуучуудыг эсэргүүцээд байгаа дуракууд бол МАН-ын угаадас долоогчид шүү, тийм учир хулгайч эздээ үхэн хатан өмөөрч байгаа юм.
Fake..... 2024-12-06 202.126.91.231
ЖАГССАН ХҮМҮҮС УЛС ТӨРД Л ОРДОГ. ЗОРИЛГО НЬ ТЭР. УТАА, БОХИРООС ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ӨӨРСДӨӨ Л САЛНА, ТҮҮНЭЭС ТӨР САЛГАХГҮЙ, ТӨР БИДНИЙГ АМЬДРУУЛАХГҮЙ. ИРГЭД ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ БХ ЁСТОЙ.
Нэргүй 2024-12-06 202.126.91.231
ИРГЭН БҮР ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЬЕ, ГАЛ ТҮЛЭХЭЭ БОЛЪЁ 21Р ЗУУНД, ААН БҮР УТААГҮЙ, БОХИРГҮЙ АЖИЛЛАЯ, ИРГЭД МӨНГӨӨ ЗӨВ ЗҮЙЛД ЗАРЦУУЛАЯ. ЖАГСАГЧИД НИЙГМИЙН АСУУДЛААР ЗООЛЖ САЙН ХҮНИЙ ДҮРД ТОГЛОХ ЗАМААР УЛС ТӨРД ОРОХОО БОЛЪЁОО
ИРГЭД ӨӨРСДӨӨ ХИЧЭЭЕ ОДОО 2024-12-06 202.126.91.231
ТӨР эсвэл Жагсагчид нь Иргэдээ Гоё Амьдруулах гэд бга ч юм шиг худлаа жүжсээр он жил улирсаар…..Зүгэр л ИРГЭД ӨӨРСДӨӨ ХИЧЭЭЖ Л АМЖИЛТАНД ХҮРНЭ.
Нэргүй 2024-12-06 106.193.230.17
Одоо жагсаалыг дарга нар зохион байгуулдаг болж ялангуяа хүүк
зочин 2024-12-06 59.153.112.33
НӨГӨӨ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛДАГ БАЙГУУЛЛАГУУД, БАС ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС НТР ГЭЭД БАЙГУУЛЛАГУУД
ЭНЭ ЧУХАЛ АСУУДЛЫГ ИРГЭД НЬ ХӨНДӨЖ ДЭМЖИЖ БАЙХАД ЯАГААД ЧИХГҮЙ ТОЛГОЙЛООД БАЙНАА???
АМЬД ЯВАХ ЯЛАНГУЯА ХҮҮХДҮҮДИЙН АМЬД ЯВАХ ЭРХ ТАРТАГТАА ТУЛТАЛ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА ШД.
зочин 2024-12-06 202.9.47.59
бас нэг сэтэгцийн эмгэгтэй хүн юу яьж байгаагаа өөрөөч ойлгогүй байгаа бололтой хийрхэл гэж энэл болуу
dalaihuu 2024-12-06 66.181.164.23
Утааны эсрэг ээж аавууд гээд нэг хүүхэн зайлуул мөнгөний боол болоод ард түмний шившиг болоод дууссан уу үр хүүхдүүдийнх нь зам мөр цагаан л байдаг байгаа даа
зочин 2024-12-06 192.82.64.167
Ярьж ярьж буруу тийшээ хазайчихав аа хөөрхий, утаатай тэмцэнэ гэдэг шал өөр юм шүү
ШУДАРГА ЁС 2024-12-06 66.181.187.138
СОДБААТАР ГЭЖ ТОМ ТОГЛОГЧИЙГ ОРХИГДУУЛАХ УЧИРГҮЙ ШҮҮ.
баярлалаа, тэнгэрийн элч 2024-12-06 192.82.65.180
Хүүхэд хамгаалах гэж ирсэн сахиусан тэнгэрийн элч шүү.
Нэргүй 2024-12-06 202.126.90.195
Ёо ёо
Зочин 2024-12-06 202.9.40.78
Сонсголоо алтай5 богд эсвэл отгонтэнгэрийн оргил дээр хийвэл очиж дэмжинээ.
Удган 2024-12-06 66.181.161.14
тэнэгтчи ууланд очно гэнэ
Нэргүй 2024-12-06 202.131.234.123
тэндээсээ бурханы орон руу утаачид оччуул тэгээд утаа арилна
Маш зөв 2024-12-06 157.15.7.113
Маш зөв, дэмжиж байна. Бид б** з****г биш, иргэдийн идэвхтэй оролцоотойгоор
эрс шинэчлэл хийх цаг нь болжээ. Одоо тайлбай очиж гарын үсэг зуръя. Монголчуудаа нэгдэцгээе.
Сайжруулсан түлшийг түлэх шийдвэрийг хэн гаргасан, түүнээс болж эдийн засаг, эрүүл мэндэд учирсан
хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Үүнд хамгийн буруутай хүн нь
одоогийн ерөнхийлөгч Хүрэлсүх шүү, утаа арилгалаа гэж богино хугацааны шоу хийгээд ерөнхийлөгч болсон.