Оросын хөрөнгийг царцаасан тул биткойнд найдаж байна

Хуучирсан мэдээ: 2024.12.06-нд нийтлэгдсэн

Оросын хөрөнгийг царцаасан тул биткойнд найдаж байна

Оросын хөрөнгийг царцаасан тул биткойнд найдаж байна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Москва гадаад валютын нөөцтэй байх ёстой гэсэн шаардлагад эргэлзэж, оронд биткойн илүү сайн хувилбар гэлээ. Тэрбээр "VTB" банкнаас зохион байгуулсан хөрөнгө оруулалтын бага хурал дээр үг хэлэхдээ "Хууль ёсны асуулт: Нөөцийг амархан үгүй хийчихэж болдог юм чинь хуримтлуулах хэрэг байна уу. Биткойныг жишээ татъя. Хэн үүнийг хориглож чадах юм бэ, хэн ч чадахгүй" гэжээ.

Украины дайн эхэлснээс хойш АНУ болон түүний холбоотнууд Оросын 300 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцийг царцааасан. Оросын эсэргүүцлийг үл харгалзан энэ мөнгийг Украинд ашиглах талаар "Их-7" хэлэлцэж буй.

Тэрбээр биткойноос гадна цахим төлбөрийн системийг өөр хувилбар гэж сурталчилжээ. Москваг ам.доллар давамгайлсан "SWIFT" санхүүгийн системээс хассан учир төлбөрийн өөр систем бий болгохыг Путин БРИКС-ийн орнуудад уриалсан.

Барууны хориг арга хэмжээ Орост эдийн засгийн хүндрэл учруулж байгаа тул Кремлийн байр суурь ийнхүү өөрчлөгджээ. Кремль өмнө нь криптовалютын эсрэг байр суурьтай байв. 2022 онд криптог бүхэлд нь хориглохыг санал болгосон Орос улс дижитал валютаар төлбөр хийхийг зөвшөөрөөд зогсохгүй ирэх зун дижитал рублийг нэвтрүүлэхээр зорьж байна.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж