Энэтхэгийн зүүн хойд Ассам мужид олон нийтийн газар үхрийн мах хэрэглэхийг хоригложээ. Үхрийн махыг дэлгүүрээс худалдаж аваад гэртээ идэж болох ч зоогийн газар, арга хэмжээ зэргээр олны газарт идэх хориотой. Энэ нь сүм хийд зэрэг шашны зарим газруудын ойролцоо үхрийн мах худалдахыг хязгаарласан дүрмийн нэг өргөтгөл болохыг мужийн ерөнхий сайд Химанта Бисва Сарма Лхагва гаригт мэдэгдлээ.
Энэтхэгийн хүн амын 80 хувийг бүрдүүлдэг Хинду шашинтнууд үхрийг хүндлэн дээдэлдэг. Тиймээс үхрийн махны хэрэглээ бол Энэтхэгт эмзэг асуудал.
Ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната намын удирддаг хэд хэдэн муж сүүлийн жилүүдэд үхрийн нядалгааны эсрэг хүчтэй тэмцэж байна. Энэтхэгийн 28 мужийн гуравны хоёр орчим нь үхэр нядлах, үхрийн махны хэрэглээг хэсэгчлэн эсвэл бүрэн хориглосон байдаг. Гэхдээ энэ газруудад одос үхрийн мах хэрэглэхийг хуулиар зөвшөөрдөг.
Ассам муж дахь хинду, жайн, сикхүүд амьдардаг бүс нутагт 2021 онд үхрийн мах худалдах, худалдан авахыг хориглосон. Уг хуулиар мөн сүм хийдийн ойролцоо үхрийн мах зарахыг хориглосон байна.
zochin 2024-12-06 14.1.81.77
shahsin bol er ni hetsuu uher suugeeree mahaaraa bid nariig tejeej baina uhriig shutie geel duusaa suuldee uhree ch idej chadahaa bolij ene ter