УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар улсын төсвийн зарцуулалт, мега төслүүдийг санхүүжүүлэх, төсвийн төсөөллийн талаар дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Нэгдүгээрт, төсвийн зарцуулалт, үр ашиг, хүртээмжийн талаар эргэж харах нь зүйтэй гэж бодож байна. Ялангуяа урсгал зардал 24 их наяд төгрөг үүнээс эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, батлан хамгаалах салбарын төсвөөс хасвал 11,8 их наяд төгрөг болж байна. Энэ нь нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 12,4% юм. Гэтэл бидний харьцуулалт хийдэг Казахстан улсын нийт төсөв нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 15,6% байдаг. Үндсэндээ бид урсгал зардалдаа дэндүү их мөнгө үрээд байна, үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна. Манай улсын төсвийн хөрөнгө оруулалт нийт төсвийн ердөө 9% байна. Гэтэл хөгжиж буй орнуудад (emerging market) нийт улсын төсвийнхөө 20%-ийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа зарцуулдаг.
Хоёрдугаарт, том зургаараа харахад төрийн алба, засгийн газар болон бусад салбарын үр дүн сайн байх ёстой. Энэ асуудалд засгийн газар яаж анхаарч байна, хэрхэн төрийн албаны бүтээмжийг сайжруулах вэ?
Гуравдугаарт, Хөгжлийн банк гэх том институци бий. Тэгэхээр Хөгжлийн банкны одоо байгаа чанаргүй зээлийг тодорхой хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийж үүгээр дамжуулж хөрөнгө оруулагчдыг татах боломж байна. Ингэснээр манай улсын мега төслүүдийг санхүүжүүлэх мөн бусад хөгжлийн түүчээ болох томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой.
Дөрөвдүгээрт, Засгийн газрын баталгаа 5,8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ жилийн хувьд 1,9 их наяд төгрөг байсан. Зөрүү болох гурван их наяд төгрөг хэрхэн бий болсон бэ?
Тавдугаарт, аливаа улсад дотоодын бонд гаргаснаар капитал маркет болон хөрөнгийн зах зээлд томоохон дэмжлэг үзүүлж, жишиг болдог. Ирэх жилд манай улсын засгийн газар тодорхой хэмжээнд бонд гаргаж, үүгээрээ дамжуулж аж ахуй нэгжүүдээ дэмжих үү?
Зургаадугаарт, Солонгос, Хятадын экзим банкны зээлийн ашиглалт нь хэдэн хувьтай байна вэ. Миний санаж байгаагаар Солонгосын экзим банканд 700 сая долларын эрх байсан.
Эцэст нь, төсвийн танилцуулгад бусад хөрш улс орнуудтай худалдааны хэлэлцээр хийгдэж байна гэж бичжээ. Ямар улс орнуудтай, хэрхэн хэлэлцээр хийгдэх вэ. Үүнтэй холбоотойгоор ямар бараа бүтээгдэхүүн хөнгөвчилсөн байдлаар худалдаалагдах боломжтой вэ?
Сангийн сайд Б.Жавхлан: Холимог санхүүжилт хийх боломжууд байлгахын төлөө ажиллана. Баялгийн солилцоог Арабын орнууд маш ажилттай хэрэгжүүлсэн. Баялаг нь байдаг ч төсвөөрөө оруулж ирээд хөрөнгө оруулалт хийх гэхээр төсвийн өсөлтдөө хязгаарлагдчихдаг. Тиймээс бидэнд байгаа баялгаа эргэлтэд оруулахын тулд эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулж либералчлах хэрэгтэй байна. Таны хэлсэн зүйл дээр Засгийн газар, УИХ бүгдээрээ ажиллана.
- Ирэх жил хийгдэх 14 мега төслүүд дээр Засгийн газрын баталгаа гаргах шаардлагатай бол төсөл нэг бүр УИХ-ын чуулган дээр орж ирнэ.
- Дотоодын бондын хувьд дагасан хуулиуд дээр дөрвөн их наядын засгийн газрын үнэт цаас гэж байгаа. Түүний нэг тэрбум доллар хүртэлх нь дахин санхүүжилтийн боломж ирэх жил гарч магадгүй. Учир нь бид зээлжих зэрэглэлээ сайжруулчихсан болохоор хугацаагаа уртасгаж, хүүг нь бууруулах боломжтой.
- Удахгүй шинэ он гармагц дотоодын зах зээл дээр шинэ бонд гарах болно. БНХАУ-ын экзим банкны зээл 4,5 их наяд төгрөг байна. Үүнээс есөн төсөл дээр ашиглагдаагүй үлдэгдэл гурван их наяд төгрөг байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: Төрийн албаны шинэчлэл зайлшгүй хийх болчихсон. Яагаад гэвэл бид цомхон хүнтэй, сайн цалинтай байх хэрэгтэй. Ийм бага цалингаар цаашдаа төрийн албыг том нүсэр бүтэцтэй авч явах боломжгүй. Засгийн газрын хөгжлийн төлөвлөгөөнд байгаа. Ирэх онд бид төрийн албаны бүтцийн шинэчлэл хийнэ. Ингэснээр давхардсан бүтцүүдийг арилгаж, засгийн газрын төлөвлөгөөг УИХ дэмжиж ажиллахыг бид чин сэтгэлээ хүсэж байна.
- Хөгжлийн банкаа бид босгож ирнэ. Хөгжлийн банк бол монголын хөгжилд онгой хувь нэмэр оруулна.
- БНСУ, Евразийн худалдааны байгууллага хоёртой хэлэлцээр эхлээд хоёр жил болж байна. Хэлэлцээр эцсийн шат руугаа орчихсон. Евразийн худалдааны байгууллагатай бид түр хэлэлцээр хийж байгаа. Харин БНСУ-тай чөлөөт хэлэлцээр хийж байгаа.
Зочин 2024-12-06 66.181.176.171
боловсорсон хүн шиг байлдаа хааяа нэг ганц үг ган хийх юм схчууд их юм хүлээж бгаа шөө
Нэргүй 2024-12-06 103.212.119.179
avgaigaa araar ni tavina, aav eejteigee niilj turiin mungiig tsulmudug cham shig erguu dagz ene turd iluudej bn, chi bol arhichin, azaar ulsturch aavtai tuldaa ene hurtel yavlaa, aav chin avligiin zagalmailsan etseg, chi arhichin baagii, uursdiinhuu her chadliig med mangaraa
Нэргүй 2024-12-06 202.9.41.87
Нам Төрд шигдж үүрлсн хулгайч манж х***а хог шааруудыг хулгай зэлгээ яллаж нам төр-ыг цэврлээ.
Нэргүй 2024-12-06 103.212.119.179
Ярихаас цаашгүй мэдрэл хулгайч шүү. Эцэг эхтэйгээ нийлж бусдыг луывардсан хэрэг нь шүүх дээр байгаа юм билнн. Ийм новшнуудыг гаргаж од болгох хэрэггүй
Нэргүй 2024-12-06 202.126.89.134
Iim hogiin luivarchingaas yriltslaga avch mongolchuudiin tarhiig ugaag hereggui setguulchee. Eh oronch bai
Оноч 2024-12-06 183.177.105.156
Яагаад зөв л онош тавьсан байна…
Нэргүй 2024-12-06 202.126.89.134
Cham shig hoid eej Herlentei neg tanhimd suuj bgaa nus yu ch hiij chadahgui , chi bol hunii unergui muu sheesh batsaan shdee
Нэргүй 2024-12-06 202.9.46.234
Тэгээд бууруулаач… 230,000 хүн ямар ч бүтээмжгүй салбарт ажиллаж байна, багасгаж хувийн хэвшил рүү шилжүүлээч… 3 сая хүнтэй Монгол улсад 22 Яам хэрэггүй, 5 байхад л хангалттай
99922603 2024-12-06 66.181.166.66
Та хүүхдийнхээ ирээдүйг чадварлаг маргэжлийн багт даатга.
Одоо 10-р ангид сурдаг математик, англи хэлний суурь мэдлэг өндөр, 12- р ангиа төгсөөд англи хэлтэй орнуудад 100 хувь тэтгэлгээр суралцах чин эрмэлзлэлтэй, сахилга баттай 10-15 хүүхдүүдэд ЭЕШ-ийн математикийн 800 оноо, англи хэлний 800 оноо, /IELTS-н 7,5 оноо/ амлах эрчимжүүлсэн /системтэй хөгжүүлэх/ сургалтанд бүртгэж байна. Сургалт өвлийн амралтын дараа шууд эхэлнэ. Сургалт нь хичээлийн өдрүүдэд 15-21 цагийн хооронд явагдана. 99922603