Филиппин улсын 13 эмэгтэй нялх хүүхдүүдээ гадаадынханд бэлэн мөнгөөр худалдсан, худалдаалах гэж байсан тул хүний наймааны хэргээр ял авчээ. Камбожийн Кандал мужийн шүүх Даваа гаригт мэдэгдэхдээ, тухайн эмэгтэйчүүд хил дамнан нялх хүүхдүүдээ худалдсан, худалдаалах гэж байсан нь тогтоогдсон тул тус бүр дөрвөн жилийн хорих ял авсан. Гэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу хүн худалдаалах гэмт хэргээс өөр хүнд гэмт хэрэгт холбогдоогүй нь тогтоогдох юм бол дөрвөн жилийн хорих ялаас нь хоёр жилийг нь түдгэлзүүлэх юм байна. Эмэгтэйчүүд Камбожийн нийслэл Пномпен хотын гаднах цагдаагийн эмнэлэгт хоригдож байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг давж заалдах хүсэлтэй байна гэж шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Со Сарин мэдээлжээ. Одоогийн байдлаар хэд нь жирэмсэн хэвээр байгаа болон хүүхэд төрсний дараа юу болох талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан.
Хөгжиж буй орнуудад тээгч эхийн үнэ 150 мянган ам.долларын үнэтэй байдаг.
Учир нь АНУ, Австралитай харьцуулахад зардал хамаагүй бага байдаг тул тээгч эхийн үйлчилгээ түгээмэл болсон. Ихэвчлэн хүүхэдтэй болох хүсэлтэй хосууд үндэстэн нэг тээгч эхийг сонгож, гадаадын орнуудаас авчирдаггүй тул Камбожид илэрсэн 13 эмэгтэйн хэрэг хүүхэд худалдаалах гэмт хэрэг өөрчлөгдөж эхэлснийг илэрхийлж магадгүй. Эрх баригчдын мэдэгдсэнээр, эдгээр эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэрэгт татан оролцуулсан гол толгойлогч нь Тайландад байдаг бөгөөд Камбожид байрлах байр, хоол хүнсийг нь зохицуулдаг байжээ. Кандал мужийн цагдаа нар гэмт хэрэгт холбогдох хүмүүсийн байрлаж байсан орон сууцанд нь дайран орж, баривчилгаа явуулахад нийт 20 филиппин, дөрвөн вьетнам хүн байсны 13 нь тухайн эмэгтэйчүүд байсан.
Шүүх хурал аравдугаар сард эхэлж, гэмт хэргийн толгойлогчийг нь эрэн хайх ажил эхэлсэн байна. Гэхдээ эдгээр эмэгтэйчүүд Камбожид ял авсан ч тун удахгүй Филиппиний эрх баригчдад хүлээлгэн өгнө. Гадаадын иргэд Камбожид ирж, хүүхдийг нь төрүүлэх тээгч эх хөлслөх явдал олширсноор тус улсын эрх баригчид 2016 онд арилжааны тээгч эхийг хориглох хуулийг баталж байжээ.
Холбоотой мэдээ