Францын шинэ ерөнхий сайдыг ойрын өдрүүдэд томилно

Францын шинэ ерөнхий сайдыг ойрын өдрүүдэд томилно

Францын шинэ ерөнхий сайдыг ойрын өдрүүдэд томилно

Францын парламентын доод танхим ерөнхий сайд Мишель Барниер болон түүний танхимд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулсан. Санал хураалтын дараа ерөнхий сайд Мишель Барниер огцрохоор болжээ. Тиймээс ерөнхийлөгч Эммануэль Макрон ойрын өдрүүдэд шинэ ерөнхий сайдын нэрийг зарлахаар төлөвлөж байна. 

Ерөнхийлөгч Эммануэль Макрон Пүрэв гаригт мэдэгдэл хийхдээ 2027 онд бүрэн эрхээ дуустал албан тушаалдаа үлдэнэ гэжээ. Мөн Мишель Барниерт хандан богино хугацаанд боловч чин сэтгэлээсээ ажилласанд нь талархал илэрхийлсэн байна. 

Энэ удаагийн санал хураалт нь сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд парламентаас татгалзсан анхны тохиолдол байв. Барниерын эсрэг санал хураалтад нийт 331 гишүүн дэмжсэн санал өгчээ. Санал хураалт батлагдахын тулд 288 гишүүний санал шаардлагатай байдаг. Барниер шинэ засгийн газар томилогдох хүртэл сайд нарынхаа хамтаар түр орлон гүйцэтгэх маягаар ажиллана.

Макрон дараагийн ерөнхий сайд хэн байх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч 2025 оны төсөвт анхаарлаа хандуулна гэж мэдэгджээ. Батлан ​​хамгаалахын сайд Себастьян Лекорну, Дотоод хэргийн сайд Бруно Ретайлло, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Франсуа Байру зэрэг улстөрчийг ерөнхий сайд болох магадлалтай гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-12-06 59.153.112.33

Ерөнхий сайд нь огцрохоор Засгийн газрын гишүүд нь танхимаараа огцордог байлгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж