“Хурдасгуур” зэрэг төвийг татан буулгахыг шаардав

“Хурдасгуур” зэрэг төвийг татан буулгахыг шаардав

“Хурдасгуур” зэрэг төвийг татан буулгахыг шаардав

Засгийн газрын харьяанд байдаг “Хурдасгуур”, Бүтээмжийн хороо, Үндэсний зөвлөл зэрэг 44 газрыг зоригтой татан буулгаж, хэмнэгдсэн мөнгөөр нь төрийн албан хаагчдын цалинг нэмэх ёстой гэдэг саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг гаргаад байна.

Энэ тухай тэрбээр “Яамдын чиг үүрэгтэй давхацсан хуультайгаас бусад комисс, хороо, үндэсний зөвлөлийг татан буулгах ажлыг зоригтой хийчихмээр байна. Бие дааж хийж байгаа сүртэй ажил алга. Хурал зөвлөгөөн зохион байгуулж, яамдын ажилтнуудыг дуудаж “ингэ тэг” гэж чиглэл өгсөн, бичиг явуулсан ийм л ажил хийж байна.

Эдгээрийг татан буулгаж, тэндээс хэмнэсэн мөнгөөр төрийн албан хаагчдын цалинг нэмье. Ингэж бодитойгоор шийдье” гэсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2024.12.05/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх үеэр тэрбээр дээрх асуудлыг хөндсөн.

Харин Сангийн сайд Б.Жавхлан “Хариуцсан сайд нарт нь энэ тухай дуулгая” гэдэг хариулт өгсөн юм.

Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийг өргөн мэдүүлэхдээ өмнө өргөн барьсан төсвөөс урсгал зардлыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж оруулж ирсэн. Тавилга эд хогшил авах зардлыг 100 хувь царцаасан бол гадаад томилолтын зардлыг 50 хувиар бууруулахаар оруулж ирсэн. Гэвч төсвийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд яамдын чиг үүрэгтэй ажил нь давхацсан хороодыг татан буулгах санал ийн гараад байна. Энэхүү саналын томъёоллыг албажуулж, санал хураалган, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн нөхцөлд татан буугдах боломжтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-06 66.181.178.177

Ёр нь монголыг удирдаж ирсэн хүмүүс ичих хэрэгтэй нэг айлын гурван хүүхэд шиг 3-хан сая хүнээ тэжээж чадахгүй манай монгол ичмэээр биё биёнээсээ өрсөж идэж үгүй хийхээс өөрцгүй тиймээс энэ баячууд нэртэй идүүрчдийг захаас нь хамаад шоронд хийх хэрэгтэй, хий УИХ-д дээр хэрэлдэхээс ондоон юмгүй хүмүүс!!!

Avatar

Нэргүй 2024-12-06 66.181.181.26

yuch hiideggui olon yamaar yu hiine ve tsuuluuch dee tulgamdsan salbaruudaa tusdaa ya. baiguulj zohion baiguulaad udulsun devjsen shiidegdsen devshil bainuu baihgui l baina shde baigaa bol irgeded tailagnaach uyaldaa holboogoor ne asuudliin ug undseer ne huuliin zuil zaaltaat ne barimttai tailagnaach

Avatar

Нэргүй 2024-12-06 202.9.41.53

сайнзоригүү над сандала ДИ парламента тавиачээ дэмжээд 100000болгоод өгье

Avatar

Нэргүй 2024-12-06 202.9.41.53

Уг нь зөв канал дэвшүүлж дана чадахгүй л дэд.Цацаг араайлаад үлдэнэ

Avatar

Зочин 2024-12-06 122.201.31.33

Тэр 25 оны төсөвт суусан 500 тэрбумын үнэтэй Ургамлыг хамгаалах агентлагаа төсөвтэй нь цуцла аа. Нийслэлийн инновацийн газар гэж байгууллагыг татан буулга. Тоск, Носк-г татан буулга. Өрний үйлдвэрүүд

Avatar

Шударга 2024-12-06 66.181.160.65

энэ маш зөв санал.зоригтой шиидэж төсвийн мөнгөө хэмнэе.чадж гэмээнэ ман,ан нам иргэдээс том үнэлгээ авна.эс чадваас эсрэгээрээ

Avatar

ХАА- агрономич 2024-12-06 66.181.183.254

ХАА- Олон сангуудаар улс төрчид их хэмжээний мөнгө гаргаж авлаа!!! Энэ улсад татвар төлөгчдийн мөнгийг хайрлаж хамгаалаж хямгатай цэгтэй зарцуулах шинэ улс төрийн хүчин үгүйлэгдэж байнаа!!! МАХН-АН- мафиууд л лав цөлмөж дуусахгүй юм шиг бн!!!

Avatar

өөө 2024-12-06 66.181.164.23

Номин гичийлзгэнэ ямар бяртай байнаа хүн дайрч алдаг эцэг нь тийм том гаруу дахиад тэгж дөвчигнөвөл калибраар духыг нь цоо шааа цаазын ялгүй юм чинь гарч ирж л таараа

Avatar

Нэргүй 2024-12-06 192.82.64.248

бас зөвхөн хулгай хийх зориулалттай өчнөөн олон сан байна, мал, тариа, хүнс, ногоо, урлагийг дэмжих… юу юу ч билээ, бүр бодхоор боож үхмээр, зүгээр л хулгай

Avatar

Партизан 2024-12-06 157.15.7.113

ШУА гэдэг байгууллагыг татан буулгах хэрэгтэй. Академич, шинжлэх ухааны доктор гэх мэт хуурамч зэрэг, цолны мөнгийг хасахад л овоо хэмнэлт болно.

Avatar

Нэргүй 2024-12-06 43.228.129.139

ямар ч хэрэггүй үндэсний гэх тодотголтой хороодоо татан буулгаа

Avatar

зочин 2024-12-06 192.82.66.30

хуульд заасан чиг үүргийнхээ дагуу ажлаа хийхэд тэр олон үндэсний зөвлөл хороо ямар ч шаардлагагүй жилд 2 удаа уулзалт хурал хийхэд л болно бусад үед яамны ажилтнууд гол үндсэн ажлуудаа сайн хийх хэрэгтэй агентлагуудын ажилтнуудаас бэлэн цаас нэхдэг л ажилтай ш тэй

Avatar

Нэргүй 2024-12-06 103.57.94.177

ҮНЭН Л ХЭЛЖ. БАС ЯМӨХЧ ЧИГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЭД БАЙГАА НЬ МЭДЭГДДЭГҮЙ ШАХУУ АВТО ТЭЭВРИЙН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАЖ БЭЛЭЭХЭН ТЦА ГЭЖ БАЙХАД ТИЙШ ХАРЪЯЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

сонгогч 2024-12-06 202.9.47.46

100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж