sAw: Одоо "MongolZ"-оос хариугаа авах цаг ирлээ

sAw: Одоо "MongolZ"-оос хариугаа авах цаг ирлээ

sAw: Одоо "MongolZ"-оос хариугаа авах цаг ирлээ

Норвегид төвтэй "HEROIC" баг өнөөдөр/2024.12.06/ 16:00 цагаас Мэйжорын плей-оффын шатанд шалгарахын төлөө Монголын "The MongolZ" багийн эсрэг тоглоно. Тоглолтын өмнө "HEROIC" багийн дасгалжуулагч Иту Са буюу "sAw" сонирхолтой ярилцлагыг өгчээ. Түүний хувьд "HEROIC"-ийг дасгалжуулаад яг нэг жил болсон аж.

-Эхний өдөр танай баг 2-0 гэсэн амжилт үзүүллээ. Фаворит багууд олон бүдэрлээ. Өнөөдрийн тоглолтдоо сэтгэл хангалуун байна уу?

-Тиймээ, би өнөөдрийн тоглолтдоо сэтгэл хангалуун байна. 2-0 бол зүүд шиг л байна. Одоо харин BO3 тоглолтууддаа бэлдье. Бидэнд плей-офф шатанд шалгарах гурван боломж байна. Амаргүй байх нь лавтай. Учир нь олон төсөөлөөгүй тоглолтууд боллоо. Хэн ч хэнийгээ хожиж болно. Бидэнд гурван боломж байгаа нь сайн хэрэг. Үүнийгээ ч ашиглана гэж найдаж байна.

-Өнгөрсөн тоглолтуудын үеэр асуудал гарав уу? Эсвэл бүх зүйл төлөвлөгөөний дагуу өрнөв үү?

-Ихэнхи зүйлс төлөвлөгөөний дагуу боллоо. "Ancient" дээр "FaZe"-ийн эсрэг эхлэлдээ жаахан үл ойлголцол гарч, бухимдсан. Тоглогчдын ярианаас ч үүнийг сонсч болно. Гэхдээ үүнийг тайвнаар хурдан шийдэж, тоглолтыг илүү удирдаж чадлаа. Асуудалгүй зүйл гэж байхгүй шүү дээ.

Бид энэ тэмцээнд зориулж, анхаарах ёстой зүйлсээ гаргаж ирсэн. Юун дээр анхаарал хандуулах вэ гэдгээ бага зэрэг дүгнэж, BO3 тоглолтууд дээрээ сэрэмж алдахгүй. Энэ хэмнэлээ хадгалахын тулд хэт их өөрсдөдөө бардаж болохгүй. Тайван, амгалан байя.

-Та нарын дараагийн тоглолт "The MongolZ"-ийн эсрэг. Тэд энэ тэмцээний турш сайн байгаагаа ч харуулж, хэд хэдэн фаворитуудыг хожлоо. Та нар ч тэдний тоглолтыг харсан байх. Тоглолт хүнд болох болов уу?

-Бид тэдний эсрэг "Thunderpick"-ийн финалд тоглосон. Ширүүхэн тоглолт болсон шүү. Үнэндээ бидэнд хожих боломж байсан гэж боддог. Гэхдээ сүүлийн мап дээр бид юу ч хийж чадаагүй. Харин одоо тэднээс хариугаа авах цаг ирлээ. Тэдний тоглолт энгийн харагддаг, хувь тамирчдынхаа буудалт дээр тулгуурладаг. Тэдний буудалт үнэхээр сайн. Тиймээс хүнд тоглолт болно. Гэхдээ тэдний тоглолтыг таамаглахад бэрх гэж хэлэхгүй ээ.

Тэд тоглолтын хэмнэлээ мэдэрч чаддаг. Бид үүнд нь дасч, өрсөлдөхүйц тоглолтын хэв маягаа гаргах хэрэгтэй. Бид тус бүрдээ сайн байж чадвал тэднийг хожно.

-RMR-ийн дараа та нар Хятадад үлдэж, бэлтгэл хийсэн. Энэ Мэйжорт хэрхэн бэлдсэн бэ? Энгийнээсээ өөрөөр бэлдсэн үү? 

-Мэдээж, энэ Мэйжор бусдаасаа өөр онцлогтой. Өмнөх Мэйжорын өмнө бид нар тэмцээнтэй байсан учир бэлдэж амжаагүй. Бэлтгэлээ хийе гэвэл их л давчуу хугацаанд бэлдэх шаардлагатай болно. Харин сая Хятадад үлдэж, бэлтгэлээ хийлээ. Бараг арван өдөр болсон байх. Ихэнхи хугацаандаа бэлтгэлийн бааз дээрээ байрлаж, Мэйжорын эхний шат эхлэхээс долоо хоногийн өмнөөс багуудтай бэлтгэл хийсэн. Мөн бага зэрэг амарч чадсан. Арван өдөр бүтэн бэлтгэлийн өрөөнд сууна гэж байхгүй шүү дээ. Бид ер нь бэлтгэлээ хийж, амарч, Мэйжорт эрч хүчтэй орж ирэхийг хичээсэн. Энэ ч үр дүнгээ өглөө.

-Бэлтгэлийн хамтрагч хайхад бэрх байсан уу? 

-Бид юуны түрүүнд нээлтийн шатны багуудтай бэлтгэл хийхийг хүссэн. Гэхдээ учраа таарах магадлал байсан учир олон тоглож чадаагүй. Тиймээс Хятадын багуудтай бэлтгэл хийсэн. Ингэж л өөрсдийнхөө формыг хадгалж, тоглож чадсан. Сүүлдээ хасагдах шатны багуудтай бэлтгэл хийсэн. Ер нь хүссэн хэмжээндээ бэлдэж чадаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-06 103.57.92.199

Манайхан норвегчүүдэд буугаад өгчих өө,НАТО-гийн түнш улс шүү дээ,үүгээрээ Украинд тус болно.

Avatar

Нэргүй 2024-12-06 66.181.161.110

yugaa h*****d bga erguu ats we

Avatar

Нэргүй 2024-12-06 66.181.186.155

esport uls tor 2oo sain holij hutgahiinmaa

Avatar

Нэргүй 2024-12-06 74.14.152.237

400 xан жилийн өмнө зэрлэгээрээ байсан Викингууд xөрсөн дээрээ бууx биз ээ

Avatar

Нэргүй 2024-12-06 202.9.40.230

Монголын баг энэ багийг урьд нь хожиж болсон юм дахиад хожиход болохгүй зүйл алга байна. Дүү нартаа амжилт хүсье.Хүн бүр хичээж тогловол амжилт ирнэ.Амжилт хүсье

Avatar

нэ 2024-12-06 202.126.90.190

Тэдний тоглолт энгийн харагддаг. Гэхдээ тэдний тоглолтыг таамаглахад бэрх гэж хэлэхгүй ээ.
гэнэ үүү муу л** чинь энэ муу шаруууд дандааа биеэээ тоосон лагаануууд байхымааа

Avatar

Нэргүй 2024-12-06 202.126.89.246

Манайхныг амиа сдакууд байна лээ гэж хэлж байна. Багийн тоглолт хийдэг гарууд амиа гарууд ай тоглохдоо гайхаж цочирдоод шившигтэйгээр ялагджээ гэж байна. Одоо бол та нар май шүү. Та нарыг ацаар чинь арван эргүүлнэ гэнэ ээ.

Avatar

99922603 2024-12-06 66.181.166.66

Та хүүхдийнхээ ирээдүйг чадварлаг маргэжлийн багт даатга.
Одоо 10-р ангид сурдаг математик, англи хэлний суурь мэдлэг өндөр, 12- р ангиа төгсөөд англи хэлтэй орнуудад 100 хувь тэтгэлгээр суралцах чин эрмэлзлэлтэй, сахилга баттай 10-15 хүүхдүүдэд ЭЕШ-ийн математикийн 800 оноо, англи хэлний 800 оноо, /IELTS-н 7,5 оноо/ амлах эрчимжүүлсэн /системтэй хөгжүүлэх/ сургалтанд бүртгэж байна. Сургалт өвлийн амралтын дараа шууд эхэлнэ. Сургалт нь хичээлийн өдрүүдэд 15-21 цагийн хооронд явагдана. Бүртгэлийг

Avatar

Нэргүй 2024-12-06 103.212.119.135

BAIRAND DAHIAD TAVIAD OG

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж