Барилгачдын өдрүүд өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Барилгачдын өдрүүд өндөрлөнө

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 84 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Уг өдөрт зориулсан арга хэмжээ “Шинэ бүтээн байгуулалт” төслийг хүлээн авах ёслолын ажиллагаагаар эхэлж, Төрийн ордны Их танхимд Барилгачдын баярт зориулсан баярын хурал болж 2010 оны барилгын салбарын шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолоор үргэлжилсэн билээ.

Өнөөдөр “Барилга орон сууц 2010” үзэсгэлэн яармагын хаалтын ажиллагаа Сөүл ресторанд болох ажээ. Энэ жилийн барилгачдын өдрийг ёслол, баяраас илүүтэй, ажил хэрэгч байдалд болж өнгөрлөө хэмээн дүгнэж байгаа аж.

Б.Мандах 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж