УИХ-ын Баасан гаригийн нэгдсэн чуулган эхэллээ. Өнөөдрийн /2024.12.06/-ны хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийг хэлэлцэх юм.
Ө.Шижир: МАН бусдын гараар могой бариулахдаа сайн л даа
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Өнөөдөр УДШ-д бүртгэлтэй 37 нам УБЕГ-т намын нэр авсан 253 нам байна. МАН, МАХН гэж хоёр салж байх үед Н.Энхбаярт МАХН гэж нэрийг өгүүлэхгүйн тулд МАХн гэж товчилсон бүх нэрийг авч байсан . Тийм учраас 253 нам УБЕГ-т бүртгэлтэй байгаа юм. "Улс төрийн намын хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл бүлгийн хуралдаанд танилцуулагдахад нь бид дэмжээгүй. Тийм учраас би дэмжээгүй байр суурь илэрхийлж байна. Өнгөрсөн таван сарын хугацаанд 5 удаа төсөв, 3 удаа Засгийн газраас яаралтай оруулж ирсэн хууль хэлэлцэж байна. Одоо Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх хуулийг хэлэлцэж байна. Ний нуугүй хэлэхэд МАН бусдын гараар могой бариулахдаа сайн л даа.Өмнө нь Үндсэн хуулий нэмэлт өөрчлөлтийг ХҮН намын Т.Доржхандаар хоёр удаа мэдээлэл өгүүлээд оруулж байсан. Гэтэл өнөөдөр эрх баригч нам ХҮН намын Г.Уянгахишиг гишүүнийг яриулаад, бүлтэлзүүлээд байж байна. МАН-ын бүлэг дээр уг асуудлыг хэлэлцээгүй. ХҮН намын зөвлөл дээр хэлэлцсэн. АН-ын бүлэг хэлэлцээд дэмжээгүй. Цаасан дээр харагдах байдал дээрээ МАН оролцоогүй юм шиг хэрнээ цаана нь захиалагч нь болчихоод байдаг. Засагт байгаа гурван намын мөрийн хөтөлбөрийг харахаар бүгд л улс төрийн намыг гоё сайхан болгох заалт оруулсан. МАН-д хоёр, АН-д хоёр, ХҮН намд -1 заалт бий.Хоржоонтой нь ХҮН намын мөрийн хөтөлбөрт 2019 оны Үндсэн хуулийг хэрэгжүүлэхэд цаардлагатай хууль тогтоомжийг батална гэж заасан. Үйлчлэлийг хойшлуулна биш. Үндсэн хуульд хоёр удаа өөрчлөлт оруулахдаа эхлээд давхар дээлийг тайлсан. Энэ нь МАН-д ашигтай байсан.Дараа нь Ерөнхийлөгчийг дахин сонгуулахгүй гэх өөрчлөлт оруулсан. Энэ заалт мөн л МАН-д ашигтай байсан. Дахиад энэ үйлдэл рүү нь бид орчихож байна л даа. Хуулийн төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг таван намын хойшлуулах хүсэлтийг үндэслээд гэж тайлбарлаж байгаа. Цаана нь хуулийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа намуудын эрх ашгийг яагаад бодохгүй байгаа юм. Намынхандаа хандаж хэлмээр байна. УИХ-ын сонгуулиар МАН 34 хувийн санал авч ялсан. Ардчилсан нам 30 хувийн санал авч ялагдсан. Дөрөвхөн тооны зөрүүгээр. Тэгэхээр засагт орсон найман сайдаар Ардчилсан намын ирээдүй бүрхэг битгий болоосой гэж хүсэж байна. Тиймээс энэ хуулийн төсөлд анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
Чуулган: 2025 оны төсөв дагалдах хуулиудыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2025 оны төсвийг дагаж өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцэж байна.
Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт 11 төсөл, дөрвөн тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/ өргөн мэдүүлсэн байдаг.
Тодруулбал, Засгийн газар хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр бий болгох, төсөв хооронд үе шаттай оновчтой зохицуулалт хийх зэрэг зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл, Гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн байдаг юм.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг
-Кино урлагийг дэмжих тухай хуулийг хэлэлцэхээс татгалзаж өгөөч ээ. Кино урлагийг дэмжих сан зөвхөн төсваас санхүүждэг бус гадаадаас ч санхүүжилт авдаг.
Хэрэв хэлэлцэх бол энэ асуудлыг Төсвийн хуульд агуулж битгий оруулж ирээч, тусад нь оруулж хэлэлцүүлэээч ээ. Судалгаагүйгээр, салбарынхны саналыг авахүйгээр оруулж ирлээ. хэлэлцэхээс татгалзаж өгөөч?
Сангийн яам Санжаадорж:
-Кино урлагийг дэмжих санг Төсвийн тухай хуультай хамт татан буулгахаар оруулж ирсэн. Үндэслэл нь уг сангийн хөрөнгийг зарцуулах асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагч буюу Соёлын асуудал эрхэлсэн сайд өөрийн яамны бүтэцтэй аваад явах боломжтой гэж үзсэн. Кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүлэх асуудал байгаа. Энэ нь сангийн хөрөнгөөс зарцуулах асуудал байгаа.
Гадаадын нэртэй кино үйлдвэрлэгчид Монголд кино зураг авалт хийх юм бол татварын буцаалт өгч хийж байгаа. Гарсан зардлын 30 хувийг өгөх асуудал 5 дугаар бүлэг дээр хэвээр үлдэж байгаа. Кино урлагийг дэмжих сан 10 тэрбумын зарлага гаргасан, зарлагын үр дүнг нь хянах зорилгоор Кино урлагийн зөвлөл нь хэвээр хадгалагдана. Энэ зөвлөл гаргасан санхүүжилтийн эргэн төлөлтийг хариуцахаар холбогдох заалтыг оруулж ирсэн гэлээ.
Улмаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.
Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсон тухай хуулийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Ингэснээр 18 тэрбум төгрөгөөр үзвэр үзэх ваучер тараах зохицуулалт хэвээр үлдэж байна гэж ойлгож болно.
Дээрх шийдвэр гарсны дараа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн анхааруулга өгөв.
Тэрбээр “Гишүүдэд зарим зүйлийг анхааруулж хэлье. Өмнө нь ваучерыг хасъя гээд Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг оруулж ирсэн. Чуулган дээр хасаагүй. Дараа нь гишүүд “Байнгын хороо, Ажлын хэсэг муу ажилласан гэсэн. Одоо дахиад үүнийгээ хамгаалж байгаа бол Байнгын хороо, Ажлын хэсэгт ямар ч буруугүй шүү. Хэрвээ энэ асуудлаа дахин шийдье гэж байгаа бол горимын санал гаргаад шийд.
Өмнөх дээр Ж.Баярмаа гишүүн горимын саналыг дэмжээгүй унагаасан. Хамт олон, олонхиороо шийд гаргачихаад ганц нэг хүн рүү чихэж болохгүй. Одоо ингээд хамгаалаад байж болохгүй шүү” гэсэн юм.
"Иргэдийг хууль хэрэгжүүл гээд өөрсдөө хэрэгжлүүлэхгүй байж болохгүй"
УИХ-ын чуулганы хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Улс төрийн намын тухай хууль дээр АН болоод АН-ын бүлгийн гишүүдээс тодорхой байр сууриуд гарсан. Зарчмын хувьд Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах нь хууль хэрэгжээд явж байхад нь өөрчлөлт оруулах нь буруу гэдэг дээр АН-ын бүлгийн гиүүдийн байр суурь гарсан. УИХ-ын хууль тогтоомж олонхоороо гардаг. Тодорхой хэмжээний ойлголцол, зөвшилцөл явж байгаа. Уг хууль хэрэгжиж эхлэх хугацаатай холбоотой асуудлууд бий. Тухайлбал, улс төрийн намын дотоод зохион байгуулалтыг тодорхой хугацаанд хуульд нийцүүлэх гэж байаа юм. Тэгвэл дотоод зохион байгуулалт гэж яг юу гэсэн үг вэ гэхээр хууль санаачилагчдын зүгээс тодорхой хариулт өгөхгүй байгаа. Дотоод зохион байгуулалт гэж бүтэц юм уу, бүрэлдэхүүн юм уу, яг юуг ойлгох юм. Улсын дээд шүүхэд дотоод зохион байгуулалтын хамт өөрчлөлтөө хүргүүлнэ гэдэг өгүүлбэр бий. УДШ-д нам эхлээд бүртгүүлчихээд дотоод зохион байгуулалтаа бүртгүүлэх юм уу, дүрмийн өөрчлөлтөө дотоод зохион байгуулалттайгаа хамт өгө юм уу гэдэг нь салаа утга агуулсан. Хууль ийм салаа утгатай байх нь хууль хэрэгжүүлэгч төрийн албан хаагчдад хүндрэлтэй, хуулийн салаа утгыг хоёрдмол утгаар ашиглаж болдог. УДШ дээр ийм жишээ олон гарч байсан. АН-ын хувьд 2020-2024 онд УДШ, улсын бүртгэлтэй холбоотой олорн олон маргаан гарч байсан учраас санаа зовж байна. Тиймээс хууль зүйн дүгнэлүт гаргах асуудалд анхаарч ажиллах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Монгол Улсын хөгжилд улс төрийн намуудын төлөвшил чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар намууд ил тод, илүү шинжлэх ухаанч болох талын нэлээд олон зүйл заалтуудыг сайжруулж оруулж ирсэн. Уг өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх хугацааг ажлын хэсгийн оруулж ирсэн төслөөр улс төрийн шинжтэй,ашиг сонирхолын зөрчилтэй зөрчилтэй байж болохуйцаар буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацаатай ойрхон байсан учраас хугацааг өөрчлөх зайлшгүй шаардлагатай бол богино хугацаагаар өөрчлөх саналтай байсан. Гэхдээ оруулж ирсэн хугацаан дээр ирэх оны аравхоёрдугаар сарын 31-ний дотор гэж өөрчлөн оруулж ирсэн байна. Энэ саналыг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Ч.Анар:
-Улс төрийн намын хэрэгжих хугацааг хойшлуулах саналыг миний хувьд 100 хувь эсэргүүцэж байна. Хууль тогтоох дээд байгуулага нь хуулиа гаргачихаад эргээд улс төрийн шинж чанартайгаар "Бид бойжоогүй байна" гээд үүргээ биелүүлэхгүй, хуулийн хэрэгжилтийн наана хуулиа өөрчлөе гээд оруулж ирдэг байж болохгүй. Ийм олон хуулийн өөрчлөлтүүд байн байн оруулж ирж байна. Парламентын итгэлцэл гэдэг асуудлыг байнга ярьдаг. Хоёрдугаарт, зөв санаачилгатай хуулт гаргачихаад хойшлуулж байгаа нь цэвэр улс төрийн шинж чанартай. Дахиж ийм олон хуулийг өөрсөддөө тааруулж оруулж ирмээргүй байна. Цаашид улс төрийн зорилготой хууль өөрчилдөг байдлыг хэрхэвч дэмжмээргүй байна. Харилцан тохиролцож байгаад дэмжсэн процесс явж байгаа шүү дээ. Ард иргэдийг хууль хэрэгжүүлэхийг шаарддаг мөртлөө өөрсдөө хууль хэрэгжүүлэх болохоороо гарц гаргалгаа олохдоо гарамгай юм байна.
Нэргүй 2024-12-06 202.9.41.91
Татвар төлөгчдийн мөнгийг намуудад хувиарлахыг эсэргүүцнэ!
Бат инженер 2024-12-06 202.9.40.141
Улс төрийн намын хуулийг хэрэгжүүлэх хугацааны хувьд АН-ын байр суурь зөв шүү дээ. АН үүн дээрээ хатуу байж бүр болохгүй бол УИХ-ыг хаяж гарах хэрэгтэй. Хичнээн жил коммунистуудын тоглоом болох гэсэн юм бэ. Монголд ганц даргатай энэ олон намын хэрэг байхгүй Сонгуулиар эд нар чинь МАН–д л санал авчирч өгдөг шүү дээ.
Нэргүй 2024-12-06 178.174.229.45
h**** IDEJ BHDAA TAARSAN ARDINN NAMAAS YAJ 1 SALAH BILEE ARD TUMEN MIN
Зочин 2024-12-06 202.179.18.225
Хичнээн муучилж доромжилсон ч өнөөдөр Монгол Улсад МАН-аас өөр тулхтай, тууштай улс төрийн хүчин алга. АН 2 удаа Засгийн эрхэнд гарч ирсэн ч улс орныг яаж сүйрүүлснийг ард иргэд мартаагүй шүү дээ. Хувийн компани, ах дүүсээрээ нам байгуулдгийг таслан зогсоох нь зүйтэй.
Нэргүй 2024-12-06 103.71.100.198
Яг үнэндээ АН Төрийн эрхийг бүтэн барьж үзээгүй юм шүүдээ. Хагас дутуу МАН -д хавчигдан хавчигдан төр барьж байсан. МАН бол 100 гаруй жил бүтэн төр барьж байгаа царай нь энэ.
Нэргүй 2024-12-06 66.181.179.31
Анар маш зөв хэлжээ!!!
Нэргүй 2024-12-06 202.126.89.139
Нэг жилиын төсв-с гэнт 5 их наяд Тэтгэвр гэж худл2 бузр гамшиг Цөлмх хулгайн сан2рхл мэдрэл юм бга биш манж х***а шааруудыг аймшгиын хулгайг тасд.