Эрт илрүүлэг: 15 мянган хүний 80 хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй

Эрт илрүүлэг: 15 мянган хүний 80 хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй

Эрт илрүүлэг: 15 мянган хүний 80 хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй

Эрт илрүүлгийн талаар хэлэлцүүлэг, уулзалт өнөөдөр /2024.12.06/ АШУҮИС-ийн хурлын танхимд болж байна.


ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр:

-Өнгөрсөн 2019 онд 1990-2019 оны нас баралтын тоон мэдээллийг харьцуулахад, зүрх судасны өвчлөл, хорт хавдар тэргүүлж байна. Иргэд эдгээр өвчнөөр өвдөхөд нь нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл нь хүний дадал, ёс заншил, агаарын бохирдол. Бид олон судалгааг уялдуулж судлах шаардлагатай. Эрт илрүүлгийн судалгаагаар олон асуумж авч, судалсан ч үндэсний хэмжээг хийдэг олон судалгаануудтай уялдуулах шаардлагатай. Иргэдийн тамхи, архины хэрэглээ, илүүдэл жинтэй, жин багатай иргэдийн тоо нэмэгдэж байна. Өвлөлийн тоон мэдээллийг энэ бүхэнтэй холбож, судлах зайлшгүй шаардлагатай.

Эрт илрүүлгийн судалгаагаар 6-14 настай хүүхдүүдийн нэгд нь сэтгэцийн тулгамдсан асуудал байна. Шүд цоорол гурван хүүхэд тутмын хоёрт нь байна. Зургаан настай хүүхдүүдийн шүд, нүд, зүрх судасны системийн үнэлгээг хийж, хотын 6 настнуудыг хамруулаад эхэлсэн.

Насанд хүрэгчдэд гарсан үр дүнгээс дурдвал, 440 мянган хүнээс 68.7 хувь нь артирын судас хатуурах эрсдэлтэй гэдэг дүн гарсан. Дурангийн шинжилгээнд хамрагдсан шаардлага хангасан 15 мянган хүний 80 хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй байна. Артирын даралтын эм уудаг хүн нийт хүн амын 15 хувийг эзэлж байна. Үлдсэн хувь нь эмээ тогтмол уудаггүй, хяналтад байдаггүй. Ийм учраас нас баралт өндөр байхаас аргагүй. Жороор эмээ авч уух ёстойгоос 85 хувь нь жоргүй, замбараагүй эм ууж байна. Даралт ихсэхээр ямар ч хамаагүй эм ууж байна.

Элэгний В вирусийн сэжигтэй тохиолдлын сонирхолтой судалгааны үр дүн гарсан. Тодруулбал, 18-30 насны хүмүүс нийт сэжигтэй тохиолдлын 10 хувийг эзэлж байна. Энэ тоо нийгмийн эрүүл мэнд рүүгээ эргэж харахыг хэлж өгч байна. Вакцинжуулалтыг 1990 оноос хийж эхэлсэн. Гэтэл 1992 оны хүмүүс вакцинжуулалтад хамрагдсан мөртлөө яагаад сэжигтэй тохиолдлоор илрээд байна вэ. Яг халдвар авсныг нь батлах шаардлагатай. Бидний вакцины дархлаа тогтоцын асуудал байгааг харуулж байна. Нийгмийн эрүүл мэндийн чухал хэсэг. Тиймээс судалгааны ач холбогдол өндөр байна. Судалгааны хүрээнд сүрьеэгийн өвчлөлтэй 137 хүнийг илрүүлсэн. Дахиад л эрсдэлт хүчин зүйл рүүгээ орж байна. Бид энэ өвчний эсрэг 100 жил тэмцээд дийлэхгүй байна вэ. Эрсдэлт хүчин зүйлээ бууруулахгүй бол энэ өвчлөл буурахгүй. Нөгөө л тамхи, архи, хоол тэжээлийн дутагдлын асуудал байна.

Хоол тэжээлийн үндэсний зургаа дахь судалгааг хийж дууссан. Товч мэдээллийг авсан. Энэ судалгаагаар бидний хийсэн нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ чинь үр дүнгүй байна гэдгийг харуулсан. Жишээлбэл, А, Д аминдэмийн асуудал шийдэгдээгүй байна гэсэн. Мөн таргалалтын асуудал шийдэгдээгүй байна. Энэ болгоныг эрдэмтэн судлаачид холбож судлах шаардлагатай. Иоджуулсан давсны хэрэглээ буурсан. Тэгвэл иод дутагдалтай холбоотой эмгэг нэмэгдсэн эсэхийг судлаачид гаргаж ирэх ёстой.

"ЖИЛД ДУНДЖААР 500-600 МЯНГАН ХҮН ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН БАЙНА"

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:

-2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд нийтдээ эрт илрүүлэгт 1.5 сая иргэн хамрагдсан. Нийт хүн амын 45.8 хувь нь хамрагдсан бөгөөд энэ тоо одоо ч нэмэгдээд явж байгаа. Үүнээс эрэгтэйчүүд 43.6 хувь, эмэгтэйчүүд 56.4 хувьтай хамрагдсан байна. Энэ тоо мөн одоо ч нэмэгдэж байгаа. Нийт хүн амын 47.6 хувь нь хүүхэд, 52.4 хувь нь насанд хүрэгчид байна. Насны бүлгээр авч үзвэл, 31-60 насны иргэд идэвхтэй хамрагдсан. Эрт илрүүлгийг 2022 оны тавдугаа сарын 1-нээс эхлээгүй өмнө нь 2018 оноос эхлүүлсэн ч хамрагдалт харьцангуй бага байсан.

Эрүүл мэндийн яам, Засгийн газрын дэмжлэгээр хамгийн ихдээ 2020 онд 150 мянган хүн хамрагдаж байсан бол жилд дунджаар 500-600 мянган хүн эрт илрүүлэгт хамрагдсан байна.

Иргэн бүрийг хоёр жил тутамд эрт илрүүлэгт оруулах байдлыг хэвшүүлэхээр бодлогодоо тусгасан. Бид эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнтэй байнга танилцаж, хөтөлбөрийг шинэчилж байсан. Өртгийн судалгаагаар эмнэлгүүдэд ашиггүй гэдэг үр дүн гарсантай холбоотойгоор багцын төлбөрийг нас насан дээр  нь 20-60 хувь нэмэгдүүлсэн. Тухайлбал, 18-30 насны иргэдийн багцын төлбөр 60 мянга байсныг 2023 онд 90 мянган төгрөг болгосон. Мөн 46-60 насны багцын төлбөрийг 200 мянга хүртэл нэмсэн. Товлолын хувьд, судалгааны үр дүнг үндэслэн хүүхдийн эрт илрүүлгийн оношилгоо шинжилгээг нэмж, насанд хүрэгчдэд дээр дурангийн шинжилгээний насыг урагшуулах өөрчлөлтийг хийсэн. Эрт илрүүлэг эхлүүлэхийн өмнө бэлтгэл хангаж, улсын хэмжээнд 3000 эмч нарыг зургаан сэдвээр 11 удаа танхим болон цахимаар хамруулсан. Мөн 21 аймаг, таван дүүрэг, гурван төрөлжсөн эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулсан. Алслагдсан бүс нутагт амьдарч байгаа нутагт нүүдлийн автомашин буюу 4 эмнэлэг явуулж, эмч нарын баг ажилласан.

Эрт илрүүлгийн хамрагдалтын тоон мэдээллээс хүргэе. 80001208

Өнгөрсөн 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 1.549.479 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 45.8 хувийг эзэлж байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 676 324 буюу 43.6 хувь нь эрэгтэйчүүд, 873 155 буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 783 200 буюу 50.5 хувь нь Улаанбаатар хотод, 766 279 буюу 49.5 хувь нь орон нутагт байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 736 956 буюу 47.6 хувь нь 0-17 насны хүүхэд, 812 523 буюу 52.4 хувь нь 18-аас дээш насныхан байна. Бүс нутгийн хувьд Улаанбаатар 50.5%, Хангайн бүс 16.9%, Төвийн бүс 14.3%, Баруун бүс 12.0%, зүүн бүс 6.4 хувь тус тус хамрагдалттай байна.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд тайлангийн хугацаанд 1325433 хүн хамрагдсанаас 509072 буюу 38 хувь нь ямар нэгэн өөрчлөлт илрээгүй харьцангуй эрүүл байсан ба 816361 буюу 62 хувь нь эрт илрүүлэг үзлэг, оношилгоогоор өөрчлөлт илэрсэн үзүүлэлттэй байна.

Эрт илрүүлэг үзлэг, оношилгоогоор өөрчлөлт илэрсэн 816361 тохиолдлоос 54 хувь нь онош тодорхой тул эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд 290175 буюу 36 хувь нь оношийг баталгаажуулахаар шинжилгээнд илгээсэн, 81636 хүн нь үзлэгийн үр дүн гараагүй буюу эрт илрүүлэгт бүрэн ороогүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2024-12-06 202.179.18.243

tegelgui yahav de eldev bolson boloogui haluun nogoo idej bgaa ym chini tegehgui geed yahav de hu

Avatar

хүннү 2024-12-06 202.9.46.47

Бидний идэж байгаа хоол хүнс эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Малчид малаа дур мэдэн хятад тариагаар тарьдаг. тариаланчид ямарч баталгаагүй химийн бодис бордоо ашиглаж байна. Мөн манаыран маш замбраагүй хоололдог, ариун цэвэр, эрүүл ахуй гэсэн ойлгот алга. Өөрснөө бие биеэндээ Хелико вирус тараагаад байна. Хот хөдөөгүй гэр бүлээс гадуур харьцаа замаа алдсан. 15 мянган хүний 12 мянган хувь нь ходоодны асуудалтай гэдэг бол маш өндөр тоо. Энэ бол бидний алдаа.

Avatar

ЗОЧИН 2024-12-06 66.181.176.56

ХОДООДНЫ БАКТЕРГҮЙ ХҮН БАРАГ БАЙХГҮЙ БИЗ. МОНГОЛЧУУДЫН ХООЛНЫ СОЁЛ УЛАМЖЛАЛ ИХ НӨЛӨӨЛЖ БАЙГАА. НААД ЗАХ НЬ БАЙГУУЛГААРАА АЯГА ТОЙРУУЛЖ АРХИ УУДАГ. БИЕ БИЕНЫХЭЭ ШҮЛСИЙГ ДАМЖУУЛЖ. ДЭЭР НЬ ГАЗТАЙ УНДАА БЭЛЭН ГОЙМОН ЛАНГУУН ДЭЭР ОЛОН ЦАГ БОЛСОН ХООЛ ХҮНС ИХ БОЛСОН.

Avatar

Нэргүй 2024-12-06 202.9.46.47

Энэ үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж