Улс бодлого баримтлаад ужгирсан асуудлуудыг шийдээд шинээр замная гэхэд хэн хор хутгаж байгааг уншигч та эрх биш гадарладаг болоо биз. Төмөр замтай болъё гэхэд, цөмийн эрчим хүч үйлдвэрлэе гэхэд, уран олборлоё гэхэд хэн доороо дэвхцэж, утаа май тавиад, уяаны нохсоо хөдөлгөж байна. Талбай дээр өнөөдөр “баахан” дүрснүүд гарч жагсав даа. Жагсахдаа утаанд хордоод, дарга нар утаанаас зугтаагаад, түүнийх нь жор нь аж үйлдвэржилт гэж мэдэмхийрч, утаагаараа дэлхийд тэргүүлж байна гэж матрын нулимс унагав. Дүрснүүд гэж тодотгоод байгаа нь өөрт ямар ч “ашиггүй” “буяны үйл” хийж явдаг Ч.Ганжавхлан, эзэн нь мах шидэнгүүт үсэрч гараад шүлсээ үсчүүлдэг О.Отгонтөгс гэх дүрснүүд жагсаж байгаад л байгаа юм. Утаа дөнгөж өчигдөр бий болоод өнөөдөр бөглөөд байгаа юм биш. Утаа дөнгөж сонгуулийн дараа дэгдээ хамар цоргин, хоолой хорсгоод байгаа ч юм биш. Бүр эсвэл Х.Нямбаатар гэдэг хүн гэнэт сангийн бойпор гаргаж ирээд утаад байгаа ч асуудал биш.
Энэ бол бодлогогүй замналаар мөнгө идэж, утааг сааж халаасаа дүүргэдэг бүхэл бүтэн дарга анги утаж ирсэн 30 жилийн утлага юм. Хэрэв тэд утаагүй бол өнөөдөр бид асуудлыг хэн нэгэнд үүрүүлж дайрахгүй, троллууд ч хийх ажилгүй арай үр ашигтай зүйл хийгээд явах байлаа.
Энэ хэдэн дүрснүүд гэнэт гарч ирж олон юм онхолдохоос бүр өмнө 2018 оны аравдугаар сард Үндэсний аудитын газар агаарын бохирдолд зарцуулсан дотоод, гадаадын хөрөнгө оруулалтад шалгалт оруулж байлаа. Тэр цагт аудитын газар нь нийтээр тэмдэглэх баяраар ч хөөцөлддөггүй байж, утааны асуудал ч гэрэл цохиогүй байж. Тухайн үед энэ шалгалтаар Цэвэр агаар сангийн болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах ажилд гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажилд аудит хийхэд 547.3 тэрбум төгрөг зарцуулсан нь тогтоогджээ. Тодруулбал, 2008-2016 онд Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин олон улсын байгууллагуудаас 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосныг тогтоож байлаа.
Хамгийн хоржоонтой нь ийм их хөрөнгө зарцуулсан ч агаарын чанарын үзүүлэлттэй харьцуулсан үнэлгээ хийгээгүй, нийслэлийн холбогдох байгууллагууд ажлын үр дүнг нэгтгэдэггүй, тоон мэдээг зөрүүтэй гаргадаг, хяналт тавиагүй зэрэг нь аудитаар тогтоогдсон байна.
Эрхэм уншигч та анзаарсан бол энэ бол ердөө найман жилийн хөтөлбөрт хийсэн судалгаа. Энэ судалгааг хийгээд дахиад найман жил өнгөрчхөж. Утаа мөнгө болоод агуулагдах хорт хийн хэмжээ нь ч нэмэгдэж, энэ хооронд харин баримтлах бодлого, замнах замнал өөрчлөгджээ. Хотын удирдлагууд яг одоо л дорвитой шийдвэр гаргаж байна. Дүрснүүд өнөөдөр хашхирч байгаа шиг зөвхөн гэр хороолол л утаа үйлдвэрлээд байгаа юм биш. Насжилт өндөртэй автомашинууд утаа үйлдвэрлэдэг гол эх сурвалж юм. Ердөө утаа ч бус дулааны улиралд тоосжилтоор хот утуулдаг. Тэгэхээр зөвхөн өвөл л утаандаа хордож байгаа гэдэг нь ташаа ойлголт.
Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн насжилтыг сүүлийн 8 жилийн дунджаар харвал 78.2 хувь нь 10, түүнээс дээш жилийн насжилттай, 12.3 хувь 7-9 жил, 5.8 хувь 4-6 жил, 3.6 хувь нь 0-3 жилийн насжилттай машин байна. Авто машины насжилт ихсэх тусам ялгарах хорт утаа болох азотын давхар исэл, хар тугалга, хүхрийн болон нүүрсхүчлийн хий, утаанд агуулагдах зарим хүнд металууд нэмэгддэгийг олон судалгаа харуулдаг. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн 1998 оны судалгаанд дурдсанаар замын түгжрэл нь дараах байдлаар нөлөөлдөг болохыг тогтоосон юм.
Түгжрэл нь авто машины хурдыг сааруулснаар шатахуун зарцуулалт, хорт бодисын ялгарлыг нэмэгдүүлдэг. Уншигч танд сануулахад Улаанбаатар хотын гол зам дагуух хөрсний бохирдолд хар тугалганы хэмжээ хүлцэх хэмжээнээс 3-3,5 дахин ихэссэн гэдгийг тогтоочихсон.
Утаатай тэмцэх гэж байгаа бол төрийн гурван өндөрлөгтэй, хотын даргатай ярихгүй. Утаагаа л ярь. Утаа 30 жил дэгдсэн. Хортой утаагаар 30 жил амьсгалсан. Амьсгалаад үр дүнд нь нийгэмд зонхилох өвчлөлийн тоо нэмэгдсэн. Төрийн гурван өндөрлөг энэ хооронд таваас илүү удаа солигдож, хотын дарга ч мөн түүнээс олон удаа солигджээ. Өнөөдөр хэн нэгэн Х.Нямбаатартай энэ асуудлыг холбох нь дэндүү дэгс хэрэг болно. Учир юу хэмээвээс УИХ-аас 1995 онд Агаарын тухай хууль баталжээ. Үүнээс хойш 2010, 2012 онд хуулийн шинэчлэн найруулсан. Нийт таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд УИХ-аас 26, Засгийн газраас 24 тогтоол баталсан байдаг. Гэсэн мөртөө өнөөг хэр нь утаа нь арилаагүй байгаа нь бодлогууд өөр хоорондоо уялдаагүй байсантай холбоотой. Чухам иймээс бодлогоо чамбайруулж өнөө маргаашийн улс төрийн ашиг хонжоо бус тав, арван жилийн дараах зон олны ирээдүйгээ бодох цаг. Төсвийн зарцуулалтыг шинжлэн судалж, сонсгол зохион байгуулах нь зөв. Гэлээ гэхдээ гудамжны хэдэн дүрснүүдийг ордонд суулгаад сонсгол зохион байгуулдаггүй юм. Соёлт ертөнцийн хаана ч ийм популист сонсгол байхгүй. Харин Аудитын газрын төлөөллийг байлцуулаад, хууль, эрх зүйн талаас нь экспертүүд суугаад, донор байгууллагуудын төлөөлөл байлцаад, үе, үеийн бодлого боловсруулагчдыг оролцуулаад үр бүтээлч сонсгол байж болно. Өмнө нь зохион байгуулсан олон сонсголын муу жишгээр олж онилоод гэрэл цохиулах жүжиг бус үр дүнтэй сонсгол байх учиртай.
Түүнээс биш ордны гадна туух нохойтой, ордон дотроо зуух нохойтой хэдэн “том ах” нарын шиддэг сэдвийн нэг нь утаа байж таарахгүй. Уншигч та яг одоо цонхоороо хар. Дахиад 30 жил утаандаа живсээр байх уу, эсвэл зоригтой эрс алхам хийж утаагаа ярьж, цэвэр агаараар амьсгалах уу?
Т.САРАН
Нэргүй 2024-12-06 202.9.41.87
Нам тармыг бузар адгиын хулгаыч манж хужаагууд-с цэврлээ.
И 2024-12-06 122.201.31.38
Бөмбөрцгийн хамгийн бохир хотоор тодорчихсон. Нян, Чой.. нар ичдэггүй юм байхдаа. том2 юм яриад бродюр өрөөд, цахилгаанаа хязгаарлахын хажуугаар үний нь нэмээд явахы нь яана. БҮТЭХГҮЙЭЭ
Нэргүй 2024-12-06 139.5.217.132
Нэрээ ч бүтэн тавихаас айсан энэ сэтгүүлч эздийнхээ шидсэн үмх махны төлөө үр хүүхдүүдээ уушигны хорт хавдараар үхүүлэхийг зөвшөөрч буруу тийшээ боргож байх шив!
Нэргүй 2024-12-06 202.9.40.154
өөрөө тэмцэж чадахгүй байж тэмцэгчдийг дүрс ч гэх шиг. Чи өөрөө ёстой Сүүдэр байна
Нэргүй 2024-12-06 202.131.240.147
Энэ сэтгүүлчийн хэлж байгаагаар тэгээд хэнч юм хэлэхгүй байх ёстой болж байна уу. Утаагаа ярьдаг хүмүүс нь юуч ярихгүй хийхгүй 20 гаруй жилд болж байна. Ард иргэдийг ийм байдалд амьдруулж байгаа хүмүүс шийдвэр гаргагчтай ярихгүй хэнтэй ярих юм тэгээд. Өөрөө жинхэнэ хэрэггүй дүрс юм биш үү. Цаагуураа машины татвар дэмжсэн юм бичээд байх юм өрөвдөлтэй гар вэ.
Нэргүй 2024-12-06 66.181.160.101
Юу хэлэх гээд байгаа юм , Нямбаатар сайхан , төрийн гурван өндөр гоё гэх гээд байгаа юм уу – хүмүүс шийдлээ олог , зүгээр л ангайгаад сууж бай …
Zochin 2024-12-06 202.21.111.170
Цаагуураа Нянбаатарт энэ утаа хамаагүй гэжээ. Үнэн шүү, Нямбаатар хотын дарга болоогүй бол юу гэж түүнийг харааж, зүхэх билээ. Нямбаатар шиг дүүрэг олон жил ажилласан хурган дарга утааны эсрэг бодиттой ажил зохион байгуулсан юу гэж өнөөдөр түүнийг харааж, зүхэх билээ. Өөрөө дурлаж, хүсэж, хор найруулж хотын дарга болсон юм чинь хотын асуудлыг нуруундаа үүрч, х****л, өерөөлийг нүүрэнд хүлээж авах нь зүй хэрэг.
Нямбаатар новшоо, хотын утаа ард иргэлийг алаад дууслаа. МАЛ аа…… цааш нь хараах у
Хотын иргэн 2024-12-06 202.126.91.212
Сэтгүүлч хүн мэргэжлийн ёс зүйтэй байгаач. Та харин хэний өмнөөс жирийн иргэдийн оролцоо, шаардлагыг сулруулахаар оролдоно вэ?????
Үр хүүүхэд, настан бий юу??? Сэтгүүлч танд ч хэдэн жилийн дараа уушгины хорт хавдар гарахыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Мэргэжлийн ёс зүй гэж мэдэхгү бол ядаж хүн ёсны жудагтай бай!!!!!!!!
Нэргүй 2024-12-06 64.119.29.144
Тээврийн хэрэгслэлийн насжилттай хорт бодисын ялгаруулалтыг шууд холбох нь буруу. Терийн томчуудын хамаарал бухий компаниудын оруулж ирж байгаа бензин, шатахууны чанар стандарт уунд гол нелее узуулж байгаа.
Нэргүй 2024-12-06 66.181.179.114
Энэ одоо хэнийг өмөөрч хэн рүү дайраад байгаа нь ойлгрмжгүй юм бичиж. Утааг бол өдөр болгон жагсаж сануулж байх хэрэгтэй яг л Чингис хаан урьд чинь Тангад улс байгааг мартаж болохгүй гэдэг шиг
Нэргүй 2024-12-06 66.181.176.122
Утаа зогсвол улс төрчдийн (МАН-Н) бизнес зогсоно. Утаа байгаад л байвал ямар нэг зуух,түлш,яндан,орон сууц,газ нэртэй бизнес байж л байдаг