Калифорнийн хойд эргийн ойролцоо 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг АНУ-ын Геологийн алба мэдээллээ. Цунамийн сэрэмжлүүлгийг 4.7 сая орчим хүн амтай эрэг дагуу гаргасан боловч сүүлд нь цуцалжээ. Газар хөдлөлтөөс болж хүний амь нас эрсдээгүй, томоохон хэмжээний хохирол учраагүй. Гэхдээ Гумбольдт мужид 10 мянга гаруй хүн тог цахилгаангүй байна.
Хүчтэй газар хөдлөлтийн дараа 5-10 минутын дотор цунами тохиолдож болно.
АНУ-ын баруун эрэг нь дэлхийн хэд хэдэн тектоник хавтангийн нийлсэн газар юм. Тиймээс газар хөдлөлт ховор үзэгдэлд тооцогддоггүй. Гэхдээ 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт ховор байдаг.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар жил бүр дэлхийн хэмжээнд ийм хүчтэй газар хөдлөлт 10-15 удаа болдог. Энэ онд л гэхэд 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт дэлхийн хэмжээнд найман удаа болжээ. Мөн дэлхий даяар жил бүр 20 мянга орчим, өдөрт 55 орчим газар хөдлөлт бүртгэгддэг.
Нэргүй 2024-12-06 66.181.177.164
GOO GOO GAA GAA