Папиллома вирусийн эсрэг вакцинд 12.847 хүүхэд хамрагджээ

Папиллома вирусийн эсрэг вакцинд 12.847 хүүхэд хамрагджээ

Папиллома вирусийн эсрэг вакцинд 12.847 хүүхэд хамрагджээ

 Дархлаажуулалтад 2013 онд төрсөн 11 настай охид, хөвгүүд нэг тунгаар хамрагдах бөгөөд сургуульд суурилсан дархлаажуулалтаас хоцорсон тохиолдолд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төв дээр хийлгэж болно гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Ерөнхий Боловсролын сургууль болон өрх, сумын эрүүл мэндийн төвөөс вакцин хийх талаарх мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт өгч, вакцин хийх өдрийг мэдэгдсэний дагуу  хүүхдээ вакцин хийлгэх өдөр дулаан хувцаслаж, хоол, цайг нь сайн уулган, вакцин хийлгэсний дараа дааруулахгүй, хүйтэн юм уулгахгүй, тарьсан хэсэг газрыг хөндөж, цохиж, маажихгүй байхыг хүүхдүүддээ зөвлөж хэлээрэй. Мөн хүүхэд зүү тариур, тарилгаас айх тохиолдол байдаг учир хүүхэдтэйгээ ярилцан ойлгуулж тайвшруулаарай.

Дархлаажуулалтыг зохион байгуулах өдөр эмч хүүхдийн биед үзлэг хийж үнэлэн вакцинд хамруулан, вакцин хийлгэсний дараа ажиглалтын өрөөнд  15-30 минут хянана.

ХПВ-ийн халдварын эсрэг вакцин нь бусад вакцины адил вакцин хийсний дараа тарьсан хэсэг газар хөндүүрлэх, хавдах, улайх, загатнах, хөхрөх, халуурах, толгой эргэх, дотор муухайрах,  суулгах, бөөлжих зэрэг зовиур илэрч болох бөгөөд энэ нь өөрөө аяндаа арилна. Эдгээр шинж тэмдэг илэрсэнээр хүний дархлааны систем ажиллаж дархлаа тогтож байгааг илтгэж байгаа юм. Өөр бусад ямар нэгэн шинж тэмдэг 3-аас дээш хоног илэрвэл харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид яаралтай  хандахыг эмч нар зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗАЙЛ 2024-12-06 202.9.46.71

БАНКНЫ ЗАХИРАЛ ХЭДЭН АВГАЙ НАР НЬ ПАПИЛОММА ТАЙ БАЙСАН ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ ТЭГЭЭД АНДУУРААД ТЭРИЙГЭЭ КОРОНА БОЛГОДД ШААСАН БИЗ МАЛНУУД

Avatar

Нэргүй 2024-12-06 202.21.107.20

Вакцинд итгэх итгэл 0 болж буурсан нь Баттулга, Хүрэлсүх, Оюунэрдэнэ нар Хятадад очиж 30000 хонио хулхи вакцинаар сольж ирэн иргэддээ албадан хийсэн, хангалттай үр дүн үзүүлээгүй олон төрлийн ковид вакцины туршилтыг ард түмэн дээр өргөн хэмжээгээр туршсанаас үүдэн автоиммуны эдгэршгүй өвчин туссан, мартдаг зөнөдөг өвчлөл гаарч эрүүл мэндийн байдал уналтад орсоноос үүдэн иргэд вакцин хийлгэсэнгүй. Энэ нь ч зөв бх магадлалтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж