Сэрэмжлүүлэг: Нийт нутгаар цас орж, хүйтэрнэ

Сэрэмжлүүлэг: Нийт нутгаар цас орж, хүйтэрнэ

Сэрэмжлүүлэг: Нийт нутгаар цас орж, хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 6-н буюу өнөөдрөөс нийт нутгаар цас орж, хүйтрэх бөгөөд арванхоёрдугаар сарын 7-нд Алтайн уулархаг нутгаар,  арванхоёрдугаар сарын 8-нд Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

  • Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян–Өлгийн зүүн хойд хэсэг болон Ховд, Говь–Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дундаж /ОЖД/–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын өмнөд, Завханы баруун, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд агаарын температур ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар хоногийн сүүл үеэр ОЖД–аас 1–2°С-аар хүйтэн байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
  • Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байна.  Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас 1-3°С хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас 1–2°С дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеүдэд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
  • Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим , хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас хүйтэн, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед ОЖД–аас дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үед цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
  • Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.  Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед ОЖД–аас дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ОЖД–аас 1–2°С хүйтэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-06 202.126.89.139

Нам төрд шигдсн үмхий хулгайч манж хужаагуудыг далдр2л дуусга2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж