НЭМЭЛТ:
Шүүгдэгч нар шүүгчээс татгалзаж, шүүх хурал түр завсарлажээ.
Д.НЯМХҮҮ НАРЫН НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДАЛНА
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.12.06/-ийн 09.00 цаг хүртэл түр завсарласан. Шүүх хурал үргэлжилж, нотлох баримтыг шинжлэн судлах юм байна. Д.Нямхүү нарыг хэрэг шийдвэрлэтэл Монгол Улсын хилээр зорчих хоригтой байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Түүнийг 2021 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Харин АТГ-аас Д.Нямхүүг 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн. Тухайн үед түүнийг ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг шамшигдуулж, компьютер томографын аппарат ХӨСҮТ-д өндөр үнэтэй худалдсан гэх зэрэг мэдээллүүд гарч байсан юм. Харин Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн барилгыг засварлах шаардлагатай талаар өмнө нь зөндөө ярьсан. Гэтэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд намайг элдвээр гүтгэж, доромжилж байна. Тэр том хэмжээтэй, 20 гаруй байшинг засах мөнгийг шийдээд өгвөл хэн ч засчихна шүү дээ. Гэтэл өнөөдөр хоёр гуравхан байшинтай Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэхэд хэчнээн тэрбум төгрөгөөр өнгөө засч байна. Би үнэхээр ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг идэж, уусан бол бариад шоронд хий” гэж ярьж байв.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бархүү, Д.Нямхүү нарт холбогдох хэргийг 2024 оны аравдугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, яллагдагч нарын өмгөөлөгчид болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нараас гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийн дагуу хянан хэлэлцэж, шүүх хурлыг товлосон юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт:
- 2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.
Нэргүй 2024-12-06 202.9.40.223
Нямхүү эмчийг сулла. Сарангэрэл Сонгино дахь амралтын газраа эмнэлэг болгож өчнөөн тэрбумаар тохижуулсан. Хүү нь далайд идсэн ууснаар нь бизнес хийдэг, Энхболд, Мөнхсайхан идэхийн ихээр идсэн. Нямхүү нараар туг тахих гэж бүү зүтгэ.
Зочин 2024-12-06 202.179.25.140
Нямхүү чинь харин ч идэж шалиагүй, ажилсаг санаачлагатай, худал хуурмаг зүйл багатай хүн шүү дээ. Харин наад сайд Энхболд, УИХ-ын гишүүн Чинбүрэн, нарыгаа сайн шалгаач ээ.
Иргэн 2024-12-06 66.181.178.35
идэж уусан нь дарга мэргэгчид болж !!!!!! Хүн ангаагч Эмч Шоронд хашигдаж яасан авилгагч Гүтгэгч Ниыгэм вэ???????Шүүгч нь яасан худалаа шүүдэг бас мөнгөнд идэгдсэн юм болов уу??????
Нэргүй 2024-12-06 103.212.118.101
ковид монголд олон хүнд халдварлаж эхэлж байхад мөнгө идэх асуулал яаж байх юм бэ?
Нэргүй 2024-12-06 103.57.94.177
ОВОО ИДСЭН БАЙХ ӨӨ
S 2024-12-06 66.181.176.34
ANUSDI80955877
Нэргүй 2024-12-06 202.126.89.200
Ажил хийсэн хүнээ шоронд хийдэг нь дээдсийн идсэн уусныг халхлах арга болоод удлаа. Адилхан ажилласан Сарангэрэл элчин болж, Оюун-Эрдэнэ хаан болж Нямхүү шоронд орох уу. Ёстой МАЙ шүү
ЗАЙЛ 2024-12-06 202.9.46.71
ТЭГЭЭД ЧИ САРАНГЭРЭЛ ОЮУН ЭРДЭНЭ ИЛЧИЛЭЭЧ ЮУ ИДЭЖ УУСНЫГ НЬ МЭДЭЖ Л БАЙГАА ЮМ БАЙНА Ш ДЭЭ. ХУДЛАА БААХАН ХҮН ГҮТГЭЖ ОЛОН ДОЛООН ЮМ ЯРЬЖ МИНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД УЧИРУУЛСАН ХОР ХАРИН ӨНДӨР ЯЛГААТАЙ ШҮҮ. ТЭР ЧИНГИС ХААН БАНК ТЭР ЪАДИТАЛ БАНК БҮГД ЛУЙВАРЧИН ХААНА БАЙНА ОЮУН-ЭРЭДЭН ТА 2 ЫН ХАЙГААД БАЙГАА ҮНЭН ЧИНЬ ТЭГЭЭД
ЗАЙЛ 2024-12-06 202.9.46.71
ККК
ЗАЙЛ 2024-12-06 202.9.46.71
ЭРҮҮЛ ИЭНДИЙН САЛБАР ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОДОГ САЛБАР БИШ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭД ШОРОНДОО СУУ. АРД ИРГЭД ҮНЭН МӨНИЙГ ОЛТОЛ ТУЛТЛАА ЯВНА
ЗАЙЛ 2024-12-06 202.9.46.71
ЯГ ЯМАР ВИРУС БАЙСАН ЮМ ГЭХЭЭР ЭМЧ НАР ҮНЭХЭЭР УХААНЫ ВИРУС ГЭЖ БАЙНА ЛЭЭ. ЭНЭ ГЕРПЕС БУСАД ХАНИАДНЫ ВИРУС ЧИНЬ ӨӨР БИЗ ДЭЭ ГЭЖ АСУУСАН ШАЛ ӨӨР ГЭЖ БАЙНА ЛЭЭ. ТЭГСЭН ХҮМҮҮСИЙН ДУНД 8 САЯ Р ЭМЧИЛНЭ ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ МӨН МАШИНД СУУВАЛ ИЛҮҮ ӨВЧИЛНӨ ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ӨӨР ЮУ Ч ИДЭЖ УУСНЫГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ ТЭГЖ ХУДЛАА АРД ИРГЭДЭЭ ТӨӨРӨГДҮҮЛЖ МАШ ОЛОН ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОСОН