Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн шөнө ирсэн дуудлаг мэдээллийг тоймлон хүргэж байна.


Гал түймэр:

  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 07:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, залгаа баригдсан 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, нам даралтын зуухны өрөө шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан 1 дүгээр багт орцонд утаа их байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 11:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гадна талын 2х1 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 11 иргэнийг аюулгүй газарт гаргасан.
  • Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Beiben North Benz ND5314” загварын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 4 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 14:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны 2 дугаар давхрын өрөөнд хог шатаж байсныг  ажиллаж унтраасан.
  • Баянгол дүүргийн 27 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 00:07 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х10 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 00:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин, мөн иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

  • Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих 3 дугаар багийн “Цагаан дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 144 км, сумын төвөөс баруун хойд зүгт 51 км, Цогтцэций сумын төвөөс зүүн урд зүгт 44 км/ 12.06-ны өдрийн 05:58:01 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 06:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тухайн газар нутагладаг малчин, Цогтцэций сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

  • Бусад төрлийн осол /ажиллагаа/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон, хаалга нь онгойхгүй байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход тус хаягт оршин суугч Т /2 настай, эрэгтэй/ гэртээ цоожлогдож хаалга нь онгойхгүй байсныг 11 минут ажиллан онгойлгож, эмээд нь хүлээлгэн өгсөн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж