УИХ-ын Төсөв, Төрийн байгуулалтын байнгын хороод өнөөдөр /2024.12.06/ хуралдаж, Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон 2025 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Үүний дараа УИХ-ын чуулган хуралдаж,
- Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэхээр товложээ.
Холбоотой мэдээ