Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байхдаа гоё харагддаг.
Монголчуудын дийлэнх нь ингэж боддог, тиймдээ ч МАН-ын урилгаар засагт хамтарсанд нь АН-ыг, Л.Гантөмөрийг эсэргүүцэх хүмүүс УИХ дахь намын бүлэгт нь ч, нам дотор нь ч цөөнгүй. Үндсэндээ, 42 суудалтай АН-ыг хүчтэй “сөрөх хүчин”-ий үүргээ биелүүлэх ёстой гэж боддог хүмүүсийг буруутгах үндэслэл мэдээж байхгүй. Гэвч, Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байхаас илүү давуу тал нь тэд бүтээдэг, хийдэг, хэрэгжүүлдэг. Тиймээс УИХ-ын сонгуульд АН-ын тугаа болгосон уриа нь: Алдагдсан найман жилийн алдааг засах байв
Алдагдсан найман жилийн алдааг засах нь өнөөдрийн хувьд МАН-ын засгийг МАН-ын засгаар солих тухай огт биш. МАН-ыг МАН-аар солилоо гээд МАН хэвээрээ л байна. Нэгэнт МАН сонгуульд сонногчдын 35 хувийн санал авч, засгийн эрхийг барих эрхээ албажуулчихсан тул МАН-аас өөр сонголт бидэнд байхгүй гэсэн үг.
МАН хэмээх институци улс орноо урагшлуулж барахгүйгээ өнгөрсөн найман жилийн хугацаанд харуулсан, өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн. Ганц, Улаанбаатар-Дарханы чиглэлийн дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай зам тавих гэж парламентын хоёр ч бүрэн эрхийн хугацааг зарцуулсан, зургаа, долоон сайдын нүүр үзсэн. Газрын тосны үйлдвэр, шинэ Цэвэрлэх байгууламжийн ашиглалтад орох өдөр мөн тодорхойгүй, ямар ч байсан анхны товлосноосоо багагүй хугацаагаар хойшилоод байгаа нь баримт юм даг.
Алдагдсан найман жилийн хамгийн том бүтээн байгуулалтын алдааг засахад Монгол Улс 1.1 тэрбум ам.долларыг хятадуудад төлөх ёстой. Тавантолгойн нүүрсээ дэлхийд баймгүй хямд үнээр хятадуудад нийлүүлэхээр тохиролцсон.
Атал АН засгийн эрх барьсан 2012-2016 онд нийтдээ 3000 гаруй км хатуу хучилттай зам тавьсан нь бодит бүтээн байгуулалт. Зуу мянга гаруй айлыг ипотекийн зээлэнд хамруулж, ийм тооны янданг цөөлсөн нь мэдээж цаасан дээрх статистик биш. Тэр тусмаа оросуудын мэдэлд байсан орд газруудаа Монголд авч ирсэн нь түүхэнд үлдэх үйл явдал. Худалдан авалтын процесс нь хууль зөрчсөн эсэх нь хууль шүүхийн асуудал болохоос эдийн засаг талаасаа өнгөрсөн ковидын үед “Эрдэнэт” зуун хувь Монголын өмч болоогүй бол МАН хэний мөнгөөр иргэд, аж ахуйн нэгжийн тог цахилгааныг даах байсан бэ… Гэдэг нь асуултын тэмдэг мөн.
Энэ өнцгөөс харвал өнгөрсөн найман жил ажлаа хийгээгүй МАН-ын алдааг засъя, хамтраад улс орноо хөгжүүлье, эрчим хүчний либералчлал, эдийн засгийн реформ хийе гэсэн АН-ын амбицыг буруутгах аргагүй мэт. 14 мега төслийг хэрэгжүүлэхэд Ардын намд АН-ын амбиц чадвар хэрэгтэй юу хэрэгтэй.
Мэдээж, хийхээсээ хэлж шүүмжлэх нь амархан. Засгийн гадна талаас гараа биш амаа хөдөлгөөд суух нь улс төр талаасаа АН-д ашигтай байсан ч байх. Улс орны хөгжил болон геополитикийн хувьд ашиггүй. Монгол эвтэй байхдаа хүчтэй юу, хүчтэй байхдаа эвтэй юу?! Энэ бас зүй ёсны асуулт юм.
Тиймээс дэлхийн улс төрийн нөхцөл байдал улам хүндэрсэн энэ үед ардчиллыг үгээр биш үйлдлээр хамгаалах нь АН-ын үүрэг болсон. Муусайн ч гэсэн ардчиллаар овоглож, ардчиллыг тугаа болгож ирсэн нам тул…!
Үйлдлээр хамгаална гэдэг нь эдийн засгаа тэлэх, иргэд, бизнесийнхэнд эрх чөлөө олгох тухай юм. Өөрөөсөө өөр үзэл бодолтой улстөрчдийг шоронд хорьдог, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ шүүх цагдаагаар айлгадаг жишээ өнгөрсөн найман жил цөөнгүй гарсан. Үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг яллаж, цахим гав зүүдэг, цагдаагийн нийт баривчилгааны 73 хувь нь шүүхийн хяналтын гадуур явагдсан нь факт мөн.
Тэгвэл Монголын төрийн өмчийн компаниудын борлуулалтын орлого 55 их наяд байгаа нь эдийн засаг дахь төрийн оролцоог илэрхийлсэн үзүүлэлт. Баян, том төрийн алдаа нь хувийн хэвшлийн дампуурал. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх нь бүү хэл үндэсний үйлдвэрлэгчид нь төрийн бодлого, шийдвэр, хууль хүчний дарамтаас болж дүрвэх дээрээ тулсан нь гашуун үнэн. “Голомт”-ын Д.Баясгалан, “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан хоёроос бусад бизнесийнхэн төрийн дарамтыг их багаар амссан. Хэрэв таалагдахгүй бол төр камерын өмнө баривчилдаг болсон.
Үнэндээ, хууль тогтоох байгууллагын дарга нь тагнуулын ажилтнуудыг дагуулж, тусгай ажиллагаа явуулж байгаад Салхитын мөнгөний ордыг булааж авсан нь Монгол руу хөрөнгө оруулахын эсрэг сурталчилгаа болсон билээ. Үнэндээ Х.Баттулга, Г.Занданшатар хоёр мөнгө угаасан гэж хэлсэн хөрөнгө алдсан хүний үг байж болох ч Ш.Мөнгөншагайн хардлага ор хоосон гүтгэлэг биш юм.
Тэрчлэн өнгөрсөн найман жилийн алдаанд ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрс, төмөр зам, ногоон автобусны гэх мэт хэдэн зуун тэрбумаас хэдэн арван их наядын хулгай луйврын хэргүүд зүй ёсоор багтана. Үүнээс болж Монголын авлигын үзүүлэлт 180 орноос 121 дүгээрт жагсаж, өмнөх онтой харьцуулахад таван байраар ухарсан. 2016 оноос хойш тоолбол 50 байраар арагшилжээ. Тэгвэл ардчиллын индекс 2021 онд 66, 2022 онд 77, 2023 онд 81 дүгээрт жагссан. Ардчиллын индекс жил ирэх тусам арагшилж, 16 байраар ухарна гэдэг Монголд дарангуйлал тогтоход ойрхон ирсний ДОХИО.
Анд нөхдийнхөө авлигатай хийх Засгийн газрын тэмцэл нь Ардын намын авлигын загалмайлсан эцэг Т.Бадамжунайн өмнө сөгдсөн. Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппинээс баривчлагдаж ирсэн түүнийг баривчиллаа, суллалаа гэснээс өөрөө шинэ мэдээ дуулдахаа больсон билээ. Гэх мэтчилэн АН-д хийх ажил их, засч, залруулах алдаа олон байна. Амбицаа ажил болгож чадахгүй аваах АН ирэх дөрвөн жилийн дараа жинхэнээсээ улс төрөөс ардчигдаж мэднэ.
Тэгэхээр АН-ын хувьд гэрээ зөрчих үү, гэрээ засах уу гэсэн хоёрхон сонголттой нүүр тулаад таван сар болжээ. Нэг дэх сонголтыг хийвэл АН ажил хийгээгүй, хийлгээгүй нэр, хочтой үлдэнэ. Харин хоёр дахь нь сонголтыг хийж, Ардын намын амжуулж чдаагүйг АН хийж чадвал ирэх дөрвөн жил засгийн эрхийг гуйж биш гуядаж авч магадгүй юм.
Гол нь нам дахь дотоодын тэмцэл нь АН-ыг, өөрсдийг нь алдагдсан 12 жилд аваачина. Товчхондоо, АН ахиад дөрвөн жил гудамжинд явбал дэмжигч бүү хэл гишүүн ч үгүй болж мэднэ.
АН-ыг сонгож, парламентад 42 суудалтай болгож өгсөн сонгогчдын гол хүсэл нь АН-ыг хүчтэй сөрөг хүчин байлгах гэсэн юм биш. Засгийн эрх барьж, улс орноо урагш нь чирээд яваарай гэсэн итгэл нь юм. Нэгэнт л засагт орно, барина гэж албан тушаалын наймаа өрнүүлж, гэрээ байгуулж, гэрээ хөгжүүлнэ гэж амалсан юм бол АН өмнө тавьсан зорилготой, эр зоригтой баймаар байна. Урьд нь уригдаж ороод хаяж гарсан, урьж авчраад хөөж гаргасан гашуун сургамж АН-д бий. Үүний алдааг АН үүрч, өнгөрсөн найман жил гудамжинд чулуу өшиглөсөн.
Нөгөө талаас АН-ын хүчийг тамирдуулж, хоёр хуваах сонирхол гэр дотор нь ч, гэрийн гадна нь ч бий. Иймээс АН чонын аманд юм уу эсвэл барын аманд орох үгүй нь АН-ынхнаас өөрсдөөс нь шалтгаална. Тэгээд ч АН алийн болгон бүлэг, фракцийн зодоон хийх вэ. Улс төрийн нам мөн юм бол төлөвших, институцийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахаас өөр арга зам алга. Ирээдүйд эрх баригч нам больё өөрчлөлтөө өнөөдрөөс эхлэх ёстой юм. Эцэст нь АН-д төрсөн өдрийн мэнд хүргэе. Бас эв нэгдлийг хүсэн ерөөе! Л.Гантөмөрийн намд эрх мэдэл ч, эв нэгдэл чухал байна.
Иргэн 2024-12-06 66.181.189.145
МАН-ы хийсэн бүхнийг хуваалцаж нэр хүндээ аварах гэж байгааг чинь ард түмэн ойлгохтойгоо шүү. АН хоосон чалчихаас өөр юу чадаж байсан юм
Ха ха 2024-12-06 66.181.190.180
АН-ийн тавьсан замууд ихэнх нь эвдэрсэндээ хөөрхий
Нэргүй 2024-12-06 66.181.184.234
ха ха АН нэртэй өлөн хулгайчууд л байна. хулгайчууд урагшаа явахаар юу болж хувирах уу
Нэргүй 2024-12-06 77.235.28.252
ZAILAAAAA, s**
Нэргүй 2024-12-06 202.131.225.242
Одоо Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал хэрэггүй. АН нэгэнт л МАН тай хамтарч засгийн газарт орсон бол хамтраад ажиллах хэрэгтэй. Өмнөд солонгос юу болсоныг эрх баригчид дуулаа л байлгүй. Одоо Хүрэлсүх Үндэн хуулинд дахин гар дүрүүлж ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дахин сунгуулах эсвэл дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ олж авахаар хор найруулаад эхэллээ гэх болж. Энэ үнэн бол үүн шиг гамшиг байхгүй шүү. Үндсэн хуульд жил өнжөөд л гар дүрээд байвал ҮХ ын хямрал болно.
Нэргүй 2024-12-06 202.131.225.242
Монгол Улс парламентийн засаглалтай ардчилсан улс мөн л юм бол хэн нэгэн улс төрчийн хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор Үндсэн хуулиа өөрчилдөг байж таарахгүй. Тэгвэл Монгол юун яасан азийн цээжин дэх ардчиллын баянбүрд станы хэдэн орон орос хятадаас ялгарахгүй болно. Гуравдагч хөршүүд биднийг ардчилсан улс гэдэгт эргэлзэж эхлэх болно шүү. Хүүк гэж дарвагар хар хоосон олгой толгойтыг хугацааг нь дуусмагц зайлуулаад муужруулдаг түлшний хэргээр нь шоронд хийж шонд өлгөх хэрэгтэй.
зочин 2024-12-06 66.181.184.36
Үнэн үг Зөв өнцөг Баяр хүргэе.
Нэргүй 2024-12-06 66.181.160.101
Эби – г б**с өндиймц захиалга зарлаж эхлэжээ – ховдоглоход дээд , доодын ялгаа нь юууун …
ИАНм6эхргэн 2024-12-06 66.181.161.72
АНмгэх өлөн цөөвөр чононууд Ёстой адгийн хог
шаабар 2024-12-06 66.181.187.132
Энэ захиалгатай нийтлэл болох нь ойлгомжтой. МАН ын цүнх баригч Гантөмөр нарын л захиалга биз. Ард түмэн АН ыг хүчтэй сөрөг хүчин бай. МАН дахин хулгайлах, лавшруулан хулгайлахыг нь зогсоо, хяналт тавь гэж саналаа өгсөн байх шүү. Түүнээс биш хамтраад идэж уу гэж сонгоогүй. АН ын дарга нь өрсөлдөгч намынхаа даргын бөгсийг долоож, нийлээд хяналтгүй идэж уу гэж сонгоогүй. Үнэхээр сөрөг хүчний үүргээ биелүүлэх хүсэл байсан бол 42 гишүүнтэй бүлгээ ахлаад суухгүй яасан юм.
Нэргүй 2024-12-06 66.181.176.37
Юу үнэн тэр үнэн
Зочин 2024-12-06 59.153.114.239
Бух асуудлыг наамудын тэмцлийн ууднээс хардаг хоцрогдсон сэтгэхуйилибайна Ардчиллыг зовхон АН авч явах бишээ Нам бур иргэн бурийн уурэг Ундмэн хуулиар шуу Хоерт АН бусдаас илуу гэдгийг дотор нь байгаа мэргэжил мэдлэгтэй хуний нооцоос л шалтгаална Мэргэжлийн ондор чадвартай шинэ лидеруудээ торуулэх хэоэгтэй Байгаа л байэ Олонд талиулах улмс тор торийн байгууллагад ажилуулах нь чухал аН ы нэр хунд хуний нооцоос нь л шалтгаална
Бат инженер 2024-12-06 202.9.40.244
Зөв л бичиж Монголчуудын санаа шүү. Гантөмөр өө. Хамтрах юман дээрээ хамтраад салах юман дээрээ зоригтой дуугарч бай. Битгий Увс царайлаад бай