"Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авбал 100 ор нэмэгдэнэ"

"Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авбал 100 ор нэмэгдэнэ"

"Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авбал 100 ор нэмэгдэнэ"

Улсын төсвийг дахин өргөн барихад шинээр нэмсэн ганцхан төсөв бол Хавдрын шинэ эмнэлгийн дэд бүтцэд зарцуулах 7.9 тэрбум төгрөг. Үүнтэй зэрэгцэн ХСҮТ-ийн хашаанд үйл ажиллагаагаа явуулж буй Дөрөвдүгээр эмнэлгийг улсад худалдан авах саналыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гаргав.

Тэрбээр "ХСҮТ-ийн хашаанд байгаа Дөрөвдүгээр эмнэлгийг авчихвал хавдрын эмнэлэг болгон ашиглах асуудлыг ярина" гэжээ.

Харин УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хувьд "Би тухайн үедээ Хөгжлийн банкнаас 36 тэрбум төгрөгийн зээл авч, таван жилийн хугацаанд 75 тэрбум төгрөг болгон төлж байгаа. Үүнийхээ 35 тэрбумыг төлж байтал цар тахал болж, хөрөнгө оруулалтын санхүүжилт зогссон. Үлдсэн мөнгөө төлөх боломжгүй байгаа учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очоод байна. Одоо энэ барилга Хөгжлийн банкны мэдэлд очсон.  Хөгжлийн банкны зээлдэгчдийг АТГ-аас шалгаж, бүх данс гүйлгээг хааж шалгаж эхэлсэн. Энэ бүх хориг одоо хүртэл үргэлжилж байгаа" гэдгийг олон нийтэд мэдээлсэн юм.

Дөрөвдүгээр эмнэлэг нь Монголдоо хамгийн том, орчин үеийн технологи, агааржуулалтын шийдлээр Япон стандартаар баригдсан байдаг. Харин төсөвт дэд бүтцэд нь 7,9 тэрбум төгрөг суусан Хавдрын шарилга хамгийн багадаа 3-4 жил баригдана гэж тооцоолж буй.

Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг ШШГЕГ-аас 177 орчим тэрбумаар үнэлж, 50 хувийн үнэлгээний бууралтаар 88.9 тэрбумаар худалдан борлуулахаар зарласан. Худалдан авагч гарч ирээгүй тул Хөгжлийн банк хөрөнгийг царцаах арга хэмжээ аваад байгаа аж.

Тэгвэл Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авах талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгийн байр суурийг сонсоход, "Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авч болно. Ингэснээр 100 ор нэмэгдэнэ. Энэ бол хоёр талтай асуудал. Тэглээ гээд одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга стандарт бус хэвээрээ л үлдэнэ.

Одоо нийт 229 ортой үүн дээр Дөрөвдүгээр эмнэлгийн 100 ор нэмээд 329 ортой болно.

Дөрөвдүгээр эмнэлгийн хувьд хавдрын зориулалттай барьсан ч зай талбай ихтэй, орны тоо цөөн эмнэлэг. Мөн ашиглалтын зардал өндөртэй. Шинээр баригдахаар төлөвлөөд буй Хавдрын шинэ эмнэлэг нь нийт 600 ортой, туяа болон цөмийн оношилгоо эмчилгээ хийх боломжтой болох юм" гэдгийг хэлэв.

Зураг төсөлгүй гэдэг шалтгаанаар олон жил улсын төсвөөс хасагдсан шинэ эмнэлгийн зураг төслийг гурван тэрбум төгрөгөөр "Бодь пропертийз" компани хийхээр тендерт шалгарсан юм. Өмнө нь Хавдрын шинэ эмнэлгийг нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Чулуутын аманд барихаар төлөвлөж байсан ч дэд бүтэцгүй гэдэг шалтгаанаар газрыг өөрчилсөн юм. Шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хавдрын эмнэлгийн хана нь зузаан буюу цацраг идэвхит бодит ялгардаггүй байхаас гадна туяа, цөмийн төвтэй байх гэх мэт олон улсын стандартад нийцсэн хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд хэлж буй.
Монголчууд хавдрын өвчлөлөөр дэлхийн тэргүүлэгч болоод багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч өнөөдрийг хүртэл Монголдоо ганцхан хавдраар мэргэшсэн эмнэлэгтэй байсаар байна.
Цаашид хавдрын өвчлөл нэмэгдэж, бага насны хүүхдүүд ч хавдраар өвчлөх нь нэмэгдэж байгаа энэ үед төр цаг алдалгүй хавдрын эмнэлгийн орны тоог нэмэгдүүлж, тоног төхөөрөмжөөс нь мөнгө харамлахгүй, өргөтгөж, шинэчилж байх үүрэгтэй. Харамсалтай нь Монголын төр эрүүл мэнд, боловсролын салбараа орхиж, анхаардаггүй байсны гороор өнөөдөр хүүхдүүд нь сургуульдаа багтахгүй, иргэд нь эмнэлэгтээ багтахгүй туйлдаж байгаа нь бодит үнэн. Ийм хүнд нөхцөлд 100 ороор ч хамаагүй нэмэгдүүлж, Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг авч орны тоогоо нэмэхэд яагаад анхаарч болохгүй байгаа нь анхаарал татна. УИХ-ын гишүүн асан М.Билэгтдээ асуудал байна уу гэж хардмаар.
Угтаа бол хавдраар нэг ч гэсэн иргэнээ алдахгүй, цаг алдахгүй эмчилгээнд дугаарлаж зогсоо иргэнээ цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлье гэвэл М.Билэгт байна уу, Дорж байна уу хамаагүй бүх л боломжит хувилбаруудыг төр судалж, авч хэрэгжүүлэх үүрэгтэй.
Дөрөвдүгээр эмнэлгийг хэрэв улсад авбал ямар сул зай талбайг нь ашиглаж орны тоо нэмэх боломжтойг ч салбарынхан нь хэлж буй. Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдөр 88,9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Үүний 50 хувь нь төрийн өөрийнх нь мөнгө буюу Хөгжлийн банкны зээл. Хэрэв төр шийдвэр гаргаж, өөрийнхөө зээлийг тэглээд Дөрөвдүгээр эмнэлэг талдаа үлдэгдэл 50 хувийн мөнгийг өгч чадвал маш хямд зардлаар хавдрын орчин үеийн техник, технологитой эмнэлэгтэй болох боломж байна.
Харин үүнийг яагаад, хэний ашиг сонирхлоор сонирхохгүй, авахгүй байгаа нь цаанаа улс төр яваад байна уу гэж хардмаар.
Шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж буй шинэ хавдрын эмнэлэг багадаа 3-4 жилийн хугацаа зарцуулна. Гэвч монголчууд өдөр, хоногоо тоолсон хавдрын өвчтэй хэдэн зуун хүний дараалалд дарагдсан байгаа бодит байдалтайгаа нүүр тулж, цаг алдалгүй авах арга хэмжээний нэг нь Дөрөвдүгээр эмнэлэг. Салбарын сайд, эмч нарын хэлж буйгаар 100 ороор нэмж, засвар, шинэчлэл хийвэл түүнээс ч олон тоогоор орны  тоог нэмэгдүүлэх боломжтой, авах асуудлыг төрд танилцуулах ажлаа яаравчилж чадвал эрүүл мэндийн салбарт хийх томоохон хөрөнгө оруулалт болно.
Одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга нь 1981 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан.

Өмнө нь жилд 6500 орчим хорт хавдар оношлогддог байсан бол энэ жил 7200 болж нэмэгдсэн. Удахгүй 8000-д хүрнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс улсдаа ганц хавдрын эмнэлгийн байраа томруулж, эмчилгээндээ орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлмээр байгааг салбарынхан нь учирлаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эх оронч 2024-12-06 66.181.187.150

Заригын Өнөрөөгийн балаг байсан.

Avatar

Зочин 2024-12-06 202.55.188.90

Япон эмнэлгийн стандартаар баригдсан шинэ барилгыг авч ашиглалтанд оруулах нь маш зөв.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан анхаарлаа хандуулж байгаад ТАЛАРХАЖ бна.
Ард иргэдэд цаг хугацаа чухал юм. Амжилт..

Avatar

Нэргүй 2024-12-06 59.153.112.20

Худалдаж авах мөнгөний бараг тал нь соёлын ваучерт явж байгаа юм биш үү. худалдаж аваад ХСҮТ- өө томруулах хэрэгтэй. бас шинийгээ ч барих л хэрэгтэй. ХСҮТ-д үзүүлэх очер 2025 оны 2-р сарын сүүл хүрсэн байгаа шүү. очероо хүлээсээр үхдэг, хавдар нь эмчилгээгүй болдог тохиолдол маш олон байгаа

Avatar

Нэргүй 2024-12-06 66.181.176.222

40 тэрбум юуч биш 40 ихнядаар иддэг хүмүүс
……..

даанч дэээ….

Avatar

Нэргүй 2024-12-06 66.181.176.222

энэ эмнэлгийн үнэ эд нарын хулгайлдаг
мөнгөний хажууд задгай мөнгө копёк шүү
дараа нь 400 тэрбумаар эмнэлэгтээ бариад
түүнээсээ 200 тэрмыг аваарай гуйя….

Avatar

Нэргүй 2024-12-06 66.181.176.222

энэ эмнэлгийг авахад мөнгө унахгүй шүү
дээ..гол нь энэ эдэнд ард олноо гэсэн сэтгэл
түйч алга

Avatar

Нэргүй 2024-12-06 122.201.31.33

Тийм өндөр өртөгтэй эмнэлгийг төр ажиллуулж чадахгүй. Хувийн хэвшил л хөдөлгөнө.

Avatar

Зочин 2024-12-06 139.5.216.27

Билэгтийн эмнэлгийг авахад чавчаа байхгүй, Билэгт өөдгүй юм гаргахгүй, тэгэхээр хавдартай нь үхэж л байг. Билэгт шоронд орог.

Avatar

Tur 2024-12-06 103.57.95.101

ugaasaa ulsaas zeel avch bariulaa bizdee,tegeed erguulj tuluugui surag baisan..

Avatar

Нэргүй 2024-12-06 202.21.107.30

unendee 4 jild barigdahgui ch baij magadgui. tov nomiin san jijig barilga gehed barag 10 jil bolj tosov ni olon udaa nemegdsen.

Avatar

Иргэн 2024-12-06 66.181.183.254

МАХН – мафиуудын тохиролцоо л мэдсэн асуудал байна даа!!! Үгсэн хуйвалдахгүйгээр МАН-АН-Н мафиуудын мөнгө цохих ажил ургашилдаггүй!!! ккк Дараа нь баригдахаараа зээлсэн гээд л хэлчихэх!!!

Avatar

Нэргүй 2024-12-06 38.41.222.125

Энэ эмнэлгийг улс аваад нэг ч гэсэн хүний амийг аварч байвал, хэдэн жилийн дараа баригдах эмнэлгийг хүлээж өчнөөн хүн үхэхийг сайд яагаад тоохгүй байна. Энэ эмч хүний сэтгэл биш. Захаа ажлуулж махаа зарсан нь дээр. Өнөөдөр төрд, энэ сайдад хүн өвчлөх нь хамаагүй, үхэх нь үх өөр сонголтгүй гэсэн сэтгэлээр ажилладаг сайд байж болохгүй, шууд зайлж. 4 жилийн хугацаандхичнээн хүн үхэж, хэдэгг гэр бүл өнчрөх вэ. Цаг хугацаа юуг ч хүлээхгүй.

Avatar

зочин 2024-12-06 192.82.66.30

нийт хүн амын эрүүл мэндийн боловсролд анхаарах хэрэгтэй байна нүүдэлчин сэтгэхүйтэй нүүдэлчин соёлын ам дамжин яригдсан ярианд итгэдэг зан үйлийг өөрчлөхгүй бол эрүүл мэндийн доройтол хэвээрээ л үлдэнэ дээ

Avatar

Зочин 2024-12-06 66.181.176.171

эмч нараа бэлд анагаахын сургууль сонгож бгаа залуус сэтгэл гээч юм заавал байх ёстойг үаачих тийм багш бна уу энэ их докторуудад өөрсдөө сэтгэлгүй хүмүүс юмуу

Avatar

Нэргүй 2024-12-06 203.23.199.179

Бэлэн байгаа эмнэлгийг аваач ээ. Шинээр барихыг хүлээвэл мөдгүй шүү

Avatar

зочин 2024-12-06 124.158.106.87

Бас л Бодь уу? Таван богд Танхимыг залгиж яадаагүй нь яамаа

Avatar

Нэргүй 2024-12-06 103.212.117.73

Хоёуланг нь авмаар баына аа. Нэг үеэ бодоход мөнгө байгаа ш дээ. Иргэдэн бодооч гуйя.

Avatar

Нэргүй 2024-12-06 103.57.94.247

авах нь зөв дөө тэр авгай ашиггүй юи хийнэ гжу юу байхав даа

Avatar

Авах 2024-12-06 66.181.178.176

100 ортой эмнэлгийг авсан нь дээр дээ

Avatar

зочин 2024-12-06 103.57.93.194

эмнэлэг ядаж ногоон орчинд байхаар. нил цемент нарантуул, халдвартн эмнэлгн хажууд хавдарн эмнэлэг гэхээр
эвгүй л бдаг
үймсэн олон, өвчтэй хүнийг тайвшруулах орчинд анхаараач

Avatar

Нэргүй 2024-12-06 202.9.46.178

Юуны чинь 10жилийн дараах эмнэлэг вэ Хурдхан шиг ор гаргаад өгөөч ээ. Хүлээж чадахгүй үхэх нь ээ.

Avatar

Нэргүй 2024-12-06 59.153.113.31

400-500 ТЭРУМАР БАРЬЖ БАИХАР 150 ТЭРБУМАР УЛС ХҮНЭ БОДОД АВАЧЭЭ ШИНЭР ЭМНЭЛЭГ БАРЬЖ ЦАВЧА ХИХ СОНИРХОЛ ИХ БАИНА ДА

Avatar

уншигч 2024-12-06 202.131.241.13

Шинэ эмнэлэг бариулах хэрэгтэй шүү ЭМЯ-ны сайдаа

Avatar

Иргэн 2024-12-06 66.181.185.88

120000 төгрөгөөр авч өгөхөд үйлчилж байна. Тэгэхлээр эмэнд их учир байна. Түүнийг дагаад эмнэлэг дотор байгаа эмийн сангууд асар их ашиг олж байна. Үүнийг цэгцлэх юмсан. Яриад л байдаг бодит байдал шал өөр байна.

Avatar

Иргэн 2024-12-06 66.181.185.88

Байр ор нь нэмэгдсэн ч эмч эмнэлгийн ажидтнуудын ажиллаж байгаа арга барил, эмнэлгийн хоол яг л хуучнаараа. Заавал хэлүүлж, хэн нэгэээр яриулж, эсвэл хэдэн төгрөг данс руу нь шилшүүлж байж үйлчилгээ авч байна. Энэ бол бодиттой оршиж байгаа эмгэнэл шүү. Нөгөө талаар эмийн чанар, Эмнэлгээс өгч байгаа эм, бусад зүйлс үнэхээр чанаргүй, бүрэн эмчилж чадахгүй байна. Жишээ. гүйлгэж шингэн алдаж байгаа хүүхдүүднд эмнэлгээс өгч байгаа хорсол гэхэд чанаргүй, тэрнийг эмнэлгэ дотор байгаа эмийн сангаас /

Avatar

Иргэн 2024-12-06 66.181.185.88

Эмнэлгийн шинэ шинэ сайхан барилгууд баригдаж байна. Гэвч уг барилгуудын ихэнх талбайг эмч нарын өрөө, янз бүрийн дарга нарын өрөө оффис байдлаар ашиглаж байна. Үнийг цэгцэлж, эмнэлгийн дотоод зохион байгуулалт менежмент дээр л анхаармаар байна. Өвдөж зовсон нялх үрс хэвтэх оргүй, кордиорт байж байхад эмч дарга нар том том цэлгэр өрөө нзлээд байж байх юм. Гадаад орны туршлага судлаал л байх юм.

Avatar

Зочин 2024-12-06 59.153.114.239

Улс Билэгтийниэмнэлгийг аль эрт авч болох байсан МАН ы Чинбурэн саад болсон Одоо ч оройтоогуй

Avatar

Нэргүй 2024-12-06 202.126.90.154

1mkv = 16,000,000 unetei araiL davarsan unelgee yu??? shuuhiin shiidver guitsetgeliin zolbin avilgachid dandaa ingej unelgee duudlaga hudaldaag zavaaruulj avilga avdag

Avatar

зочин 2024-12-06 59.153.112.81

эмнэлэг барих гэж хөрөнгө үрж байхаар , эрүүл хүнсний хөтөлбөрөө идэвхижүүлж , хортой жимс ногоо, чихэр, pizza,kfc идэхээ больчих л доо. хүн амаа биеийн тамир спортоо хүмүүжүүл лдээ, 90 он хүртэл хорт хавдар гэдэг өвчинг Монголчууд мэдэдэггүй, урлаг спорт, бүжиг танци хийж эрүүлждэг байлаа. гэж

Avatar

d 2024-12-06 66.181.186.120

100 ч гэсэн цөөн биш хүн ш дээ. Нэг хүний цаанаа л гэр бүл гээд өчнөөн хүн байгаа ш дээ. СХД-ээ эмнэлгээ барь, 4-р эмнэлгээ ч гэсэн ашигла л даа. Юугаа хуцаад байгаа юм бэ?

Avatar

Нэргүй 2024-12-06 202.131.234.123

аймгуудын эмнэлэг сувилал янзын шүү дээ тэнд очиж хэвт. дугаарлалт байхгүй нутагтаа бол тэгээд бүгд танилууд

Avatar

зочин 2024-12-06 66.181.183.226

Билэгт авгайн хэтийн зорилго нь ХСҮТ-ийн хашаанд эмнэлэг барьснаар гарсан зардлаасаа 5-10 дахин их үнээр уг барилгын улсад шахах зорилготой байсан. Юунд ч сэтгэл ханахгүй, юу ч хийхээс буцахгүй залуу шуналт коммунистууд төрд гарснаар энэ зорилго нь биелэхгүй болж алдагдалд орж эхлэхээр ХСҮТ-ийн өөрийн болгох санал тавьж бас бүтээгүй. Т. мөнхсайханы хувьд өмнө сайд байхдаа аниагаас хахууль авч ам алдсан тул энэ саналыг зүтгүүлж байгаа байх. энэ улсыг коммунистууд өөд нь гаргашгүй ээ, сэрцгээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж