Утааны тухай орон даяараа ярьж, төр нийгмээ шүүмжилсээр 20 шахам жил болж байгаа ч ахисан зүйл нэг ч үгүй байна. Утааг арилгана, түгжрэлийг бууруулна гэж санаанд багтамгүй их мөнгийг салхинд хийсгэсэн. Үр дүнд нь ард түмний хий хоосон бухимдал, өвчлөл, хордлого, хотын дорой өнгө үзэмж л үлджээ.
Шахмал түлшний үйлдвэр Эрчим хүчний яаманд харьяалагддаг байсныг нийслэл рүү шилжүүлж, салбарын сайд нь чих амарсанаас өөр өөрчлөлт алга.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан өнгөрсөн сард болоход утааг бууруулах хүрээнд ирэх онд хийх ажлыг сонирхвол зуух, яндан солих тухай л ярилаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Шаардлага хангахгүй 82,829 зуух нийслэлд байгаа. Бүтэн шаталт хийхгүй дутуу шаталт хийж байна. Дутуу шаталт хийгдэж байгаа учраас гэр хорооллоос гарч байгаа утааны хэмжээ дутуу шаталтаас болоод нэмэгдэж байгаа. Стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг зайлшгүй солих шаардлагатай. Солих аргачлалыг иргэн аж ахуй нэгж төр хувийн хэвшилтэйгээ хамтраад шийдэх асуудлыг хэлэлцээд явж байна” гэж хариулсан юм. Зуух, яндан аль алийг хэдэн жил хэдэн ч удаа солив. Үр дүн нь хаана байна?.
Дээрдсэн юм юу байна?. Ард түмэн ёжилж, галын хайчаа солих юм биш үү гэж даажигнаж байх. Хариуцлага хүлээх эзэд нь хаана байна.
Эцэстээ арга барагдаж, залуус төв талбайд цуглаж, “Утааны сонсгол хийе, онц байдал зарла” гэж шаардав.
Үнэндээ ч агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсөв, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар дамжуулан цацсан мөнгө асар их. Зөвхөн 2017-2020 оны хооронд 456.1 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан гэдэг тайланг албаныхан гаргаж байв. Утаатай тэмцэх ажил төр засгийн төвшинд 2012 оноос эхэлсэн гэж тооцоход өнөөдрийг хүртэлх хугацаанд хэдэн их наяд төгрөгөөр тооцогдох мөнгө зарцуулагдсан болж таарч буй.
Агаарын бохирдлыг бууруулсан гэж рекламдаад байсан сайжруулсан түлшний үйлдвэр байгуулахад зарцуулсан хөрөнгө тэрбум, тэрбумаар яригддаг бол сүүлийн зургаан жилд шахмал түлш тээвэрлэхэд зарцуулсан хөрөнгийн хэмжээ 350 тэрбум төгрөг болсон байдаг. Хамгийн харамсалтай нь, энэ хугацаанд шахмал түлшинд угаартаж амиа алдсан иргэдийн тоо хэдэн зуугаар яригдах болж буй.
Энэ оны байдлаар сайжруулсан түлшинд хордож Яаралтай тусламжийн төвд хандсан дуудлага 1801 байгаа бол 33 хүн амиа алдсан харамсалтай мэдээ бий.
Иймээс одоо зуух солих тухай ярих биш гэр хороолол дахь яндангийн тоог бууруулах зорилт тавьж, зоригтой шийдэл гаргаж ажиллах л чухал байна.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан уржигдар болж, нийслэлийн 2025 оны төсвийг баталсан. Гэвч сонгуулийн өмнө сүр болгон зарлаад байсан “20 минутын хот” бодлогын хүрээнд хэчнээн айлын газар чөлөөлөлтөд хэдэн төгрөг зарцуулах. Цахилгаан, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд хэдэн төгрөг зарцуулах, орон сууцжуулах бодлогын хүрээнд гадаад бонд гаргах асуудал хэзээнээс хэрэгжих. Хэдэн төгрөгийн гадаад бонд гаргахаар төлөвлөв. Энэ бүхэн нийслэлчүүдийн анхаарлаас хол, ярьсан эсэх нь ч тодорхойгүй батлагдах нь тэр.
“Сэлбэ”, Баянхошуу”, “Шар хад” дэд төвүүдийг түшиглээд 500, 800-гаар нь орон сууц бариад өгнө гэсэн PR нь сонгуульд зориулсан шоу байв уу гэлтэй таг чиг.
Улаанбаатар хотын энэ их агаар, хөрсний бохирдлыг бууруулах ганц арга нь зөвхөн барилгажих. Үүний тулд гэр хорооллын иргэд хашаандаа дулаан алдагдал багатай амины сууц барьж амьдрахаас эхлээд нийслэлийг харахгүйгээр өөрийн хүчээр шийдэх гарц гаргалгааг ч олох шаардлага бий. Ингэхийн тулд ядаж дэд бүтцийг нь татаад өгчихөд л иргэд зээлд хамрагдаад орон байраа сайжруулчихна.
Бүх зүйлд төр, нийслэл оролцоно гэвэл нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхийн утааны асуудлыг шийдэж чадахгүй. Энэ янзаараа бол 50 жил өнгөрөхөд өнөөдрийн бахь байдал үргэлжилж байхыг ч үгүйсгэх аргагүй. Иймээс хот ойрмогхон ирэх онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөснөө нийслэлчүүддээ тайлагнаж, хувь хүнд ямар боломж олгохоо мэдэгдэнэ үү.
Тэгж байж, иргэд хашааны газраа байраар солих уу, эсвэл хашаандаа тохилог сууц барьж амьдрах уу, эсвэл бүр хөдөө рүү нүүж агаарын бохирдлоос зугтах уу гээд шийдлээ гаргах шаардлага ч байна.
Дээр нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид амласнаа хийх талаас ажиллахгүй бол ирэх онд нийслэлээс 80 мянган өрхийн зуухыг сольж 60 мянган өрхөд угаар мэдрэгч тарааснаар асуудал шийдэгдэхгүй шүү.
Д.ЭНХБАЯР
Зочин 2024-12-06 172.56.106.171
Утаагүй зуух хийчихээд хоёр талынхаа том гүрнүүдэд хүлээн зөвшөөрөгдчихөөд байхад тэнэг царайлах хэрэггүй
И 2024-12-06 122.201.31.38
зуух солиод амжилтанд хүрээгүй. Өлзий,… зуухууд одоо бүгд хөдөө, жуулчны баазуудад. Хотод 1 ч байхгүй гэвэл хилсдэхгүй. Үнэгүй шахуу өгснийг нь зарчихсан.
Нэргүй 2024-12-06 202.131.225.197
УТААГҮЙ ЗУУХ ГЭЖ БАЙДАГ. Secondary burn гээд хайгаад үзээрэй. Монгол хүн бэлэн хийчихсэн байгаа. Аваад өгөөч, нотлоод харуулъя гээд олон жил болж байна.
Secondary burn is a feature incorporated in the majority of new wood burning stoves. It is sometimes referred to as a "clean burn", "clean burning stove", or "tertiary air", all of which mean a reduction in emissions and an overall improved efficiency. Stove World UK explains why a woodburning stove with secondary burn is so good.
Нэргүй 2024-12-06 66.181.190.205
Нянгар аа хаданд их авираад байвал халтирна даа. Энэнд хэлэх ярих хүнгүй болчихсон уу…Хүүкийн оронд ХАӨН болчихоо юу. 28 тэрбумаар зуух шахна ч гэх шиг…энэ чинь бүүр даварлаа. Галчаараа галын хайч солиулчихаа
Нэргүй 2024-12-06 202.131.225.197
Д.Энхбаяр гэсэн эргүү ац аа, Богд уулыг нүхэлнэ, дүүжин гүүр барина, өөр юу юу ч гэнэ үү, өчнөөн мөнгө үрж болоод байхад утааны эсрэг хэдэн төгрөг зарж болохгүй юу? Иднэ үү, ууна уу, хамаа алга. Энэ утааны эсрэг ямар нэгэн юм хиймээр байна. Бүтэж үхлээ ш дээ, п и з д а минь ээ. Хамаргүй юм уу, чи. Эргүү хар ац чинь.
Зочин 2024-12-06 66.181.176.171
хотын дарга утаа багасга гэхээр зуух тараа гэж сонсоод бгаа бол чих мэдрэл хоёроо үзүүлэн сайн эмч нар байгаа шүү
Нэргүй 2024-12-06 202.131.240.147
Ишшшш зуухнаас өөр юм сэтгэдэггүй энэ хэдэн малыг яах вэ. Наадах чинь өмнө нь хийгдээд үр дүнгээ өгөөгүй ажлуудын нэг шдээ малаа. Зуух, гэрийн бүрээс, дулаалга гээд өчнөөн мөнгө угаасан одоо болоо шдээ. Толгойгоо ажлуулаад үр дүнтэй юм сэтгэж хийгээчээ. Өмнөх бүтэлгүй ажлыг давтаж хийх гээд байдаг хаашаа мал вэ
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2024-12-06 192.82.93.13
МАЛНУУДАА ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛААЧЭЭ……….ГЭР ХОРООЛОЛОО ОРОН СУУЦЖУУЛАХ ГАНЦ ЗАМ БАЙГАА ШҮҮ ДЭЭ………
Нэргүй 2024-12-06 202.131.225.197
Энэ зуух авна гэсэн мөнгө нь үсрээд 1000 хүрэхгүй айлын орон сууц болох юм байна лээ. 30,000 утаа багатай зуух ба 1,000 орон сууц гээд харьцуулаад бодоод үз дээ. Метро зүүдлээд түгжрэх, орон сууц мөрөөдөөд утаатай суух. Яачихсан ард түмэн гэхээрээ ийм байдаг байна аа.
Нэргүй 2024-12-06 59.153.113.31
ЗУУХ НҮҮРС ӨГЧ УТАГ ДЭМЖСЭН БОДЛОГО БОЛИОЧЭЭ ЗӨВХӨН ЯНДАНГА ЦӨӨЛ
Нэргүй 2024-12-06 202.131.225.197
Яаж цөөлөх вэ, жилд хэдээр цөөлөх вэ, хэр хугацаа орох вэ, тэр хүртэл яах вэ?
Нэргүй 2024-12-06 66.181.160.105
tsahilgaanii une iig 3 dahin nemsenees ailuud butsaad yandan daa orj bgaag oilgohgui bga muu
Нэргүй 2024-12-06 66.181.161.155
Үнэн шүү, зуухыг зуухаар солиод утаа багасах уу ,манай МУХАР ухаантнуудын мөнгө идэх бас л нэг арга. Ёстой Мухар төмөр зам шигээ мухар юм л сэтгэх юм. Харин Эрчим хүчээ нэмээд 80000 ш халаагуур тень тараах хэрэгтэй
Нэргүй 2024-12-06 202.21.109.38
Хамгийн анх карантины үеэр шахмал түлш маш сайн чанартай гарсан. дараа жилээс эрс муудсан. яагаад гэсэн чинь тэр үед хэрэглэж байсан материал нь үнэтэй, зардлаа нөхөөгүй учраас хямд материал нийлүүлдэг болсон гэж сонслоо.
Нэргүй 2024-12-06 103.57.92.42
АГААРЫН БОХИРДЛЫН ТУНАРАЛ
БА ИХ НҮҮДЛҮҮД
Агаарын бохирдлын их тунарал байгаль экологийн давагдашгүй хүчин зүйл ба монголчуудын их нүүдлээс шалтгаалсан гэдгийг хүн бүр бүрэн ухаарч байна. Гэвч бид улс төрийн их сөрөгцлөлийн тогтолцоонд хашигдан байгаль экологийн давагдашгүй хүчин зүйлийг саармагжуулах сөрөг нүүдэл хийх инновацлаг шийдэлд хүрч чадахгүй байсаар байна.
# БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛҮҮДЭД ДООР ДУРДАХ ҮНДСЭН ШАЛТГААНУУД БАГТДАГ. ЭДГЭЭР НЬ ИХ
Нэргүй 2024-12-06 192.82.64.214
химийн бодистой хольж шатааж байгаа нь нүүрс биш нүүрсний хог учраас түүнийг чинь шатаах гэж маш их хүчилтөрөгч хэрэгтэй учраас зуух солиод үр дүнгүй шүү, нүүрсний хог шаталт муу учраас шатах гэж утаа их ялгаруулна
зочин 2024-12-06 103.168.34.21
Утаа, бууруулах, түгжрэл багасгана гэж олон жил асар их мөнгө зарлаа, үр дүн алга . Одоо замд нь орхичих.
Түгжирэхгүй , цэвэр агаараар амьсгалмаар байгаа бол манайд боломжтой. Хөдөө тийшээ нүүх сэтгэл зүй хүмүүсийн бий болчихсон шүү
Бат инженер 2024-12-06 202.9.40.244
Яг УБ хотдоо нэг ч орон сууц барих хэрэггүй. Дагуул хот гэх Налайх, Зуун Мод, өөр шинэ газар л барь. Нислэнл рүү ирэх их нүүдлийг зогсоо. Хотод нүүж ирэх бол 100 саяын татвартай болго. Бага нуур, Бага хангайд ТЭЦ барьТэнд суурьшуул
Нэргүй 2024-12-06 66.181.183.232
Энхбаяр минь том дарга нарын бизнесийг устгах гэж их юм ярьвал чи өөрөө устаж мэднэ дээ !