Өнгөрсөн долоо хоногт сайн тоглолт үзүүлсэн багууд энэ өдөр хоорондоо тулна. Завханы ахан дүүс аваргуудад хожигдсон ч Дархан хотод чухал хожлыг байгуулсан. Харин металлчууд “Эрдэнэт Майнерс” болон өнгөрсөн плэй-оффийн гол өрсөлдөгч “ЭсЖи Эйпс” багуудыг амархан буулгаж авав. Эдгээр тоглолтод тэдний төвийн тоглогч Девон Скотт үр бүтээл өндөр тоглолтыг үзүүлжээ. Түүнийг талбайд байхад баг нь өрсөлдөгч багаасаа 34 оноог илүү авсан байна. Мөн эйпстэй хийсэн тоглолтод Т.Ууганбаяр ёстой нэг идэж уусан гэхэд болно. Тэрээр өнгөрсөн улирлын үнэ цэнтэй тоглогч М.Өлзий-Оршихын эсрэг өөрийгөө арай илүү дайчилж тоглосон нь лавтай.
Харин “Завхан Бродерс” багийн тухайд тэд хоёр дахь импортоо хараахан авчраагүй хэвээр байна. Ганцхан Даймонд Стөүнээр зүтгүүлж байгаа нь багт тийм ч эерэг байдлыг авчрахгүй. Ямартай ч одоогоор түүний статистик сайн байгаа ч, ачааллаас үүдэж үр нөлөө нь багасах нь тодорхой. Иймээс тэд яаралтай дараагийн импортоо авчрах хэрэгтэй л болов уу. Мөн энэ өдөр бид лигийн залуу хүчний довтлогч У.Чингүүний эсрэг А.Энхбаясгалан, М.Баасандоржийн эсрэг Т.Ууганбаяр гээд байрлал бүр дээр ширүүн өрсөлдөөнийг харна.
Иймээс бид сүүлийн үеийн сайн тоглолтод үндэслэн “Бишрэлт Металл” баг хожих сонголтыг санал болгож байна.Мөн тэд сүүлийн зургаан тоглолтдоо 82,3 оноог дундажлаж байгаа бол эсрэгээрээ “Завхан Бродерс” 86.5 оноог алдаж байна. Үүнээс харвал total 2 81.5-аас дээш сонголт давгүй байх боломжтой.
Нэргүй 2024-12-05 66.181.176.120
боржур бүр багтай болсон байна