Дональд Трамп 2018 оны зун анхны бүрэн эрхийн хугацаандаа Хятадтай худалдааны дайн эхлүүлж байв. Энэ үед Хятадын эдийн засаг өндөр өсөлттэй байлаа. Тэр бүү хэл удахгүй эдийн засгаараа АНУ-ыг гүйцэж, дэлхийд тэргүүлнэ гэсэн яриа ч гараад байсан. Өдгөө түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхлэхэд сар гаруйхны хугацаа дутуу байна. Энэ удаад Хятад улс өмнөх шигээ өрсөлдөгч, довтлогч байж чадах уу гэдэг нь сонин. Өмч, өр, дефляцийн асуудалтай байгаа Хятад улс шинэ тэмцэлд бэлэн үү?
Ямартай ч Хятад улс энэ өдрийг угтаж, удаан хугацаанд биеэ бэлдсэн гэдгийг Худалдааны дайны мэдээллийн товхимолын зохиогч, Атлантын зөвлөлийн ахлах ажилтан Декстер Робертс хэлэв.
Трамп кампанит ажлынхаа үеэр Хятадын импортын бараа, бүтээгдэхүүнд 60 хүртэлх хувийн гаалийн татвар ногдуулах амлалт өгсөн. Энэ амлалт бодит ажил хэрэг болвол дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын худалдаа тодорхойгүй, аюултай байдалд орно. Гэхдээ Хятадын тал энэ амлалтын үр нөлөөг даван туулахад харьцангуй сайн бэлтгэгдсэн гэж эдийн засагчид үзэж байна.
Трампийн эхлүүлсэн худалдааны дайн ерөнхийлөгч Жо Байдены үед ч үргэлжилсэн. Энэ хугацаанд Хятадын компаниуд ээлж дараагаараа АНУ-аас худалдааны хараат байдлаа идэвхтэйгээр бууруулж эхэлсэн билээ. Үүний үр дүн, нөлөөллийг худалдааны статистик мэдээллээс бэлээхэн харж болох аж.
Мексик улс өнгөрсөн жил Хятадыг гүйцэж, АНУ руу нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний хэмжээгээр тэргүүлэх болсон байна. Хятадаас АНУ руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн онд 20 хувиар буурч, 427 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс өмнө Хятад улс 20 жилийн турш АНУ-ын хамгийн том түнш байв.
"Matthews Asia"-гийн мэдээлснээр өнгөрсөн онд Хятадын экспортын бараа бүтээгдэхүүний 30 хүрэхгүй хувь нь "Их-7" бүлгийн орнуудад чиглэжээ. Энэ нь 2000 оноос 48 хувиар буурсан үзүүлэлт юм. Дэлхийн экспортод эзлэх Хятадын хувь Трампийн анхны татвараас өмнө 13 хувь байжээ. Өдгөө АНУ руу нийлүүлэлт буурсан ч гэлээ Хятад 14 хувийг эзэлж байна.
Хятадын Олон улсын худалдааны хэлэлцээний төлөөлөгч, Худалдааны дэд сайд Ван Шоувэнь өнгөрсөн сард хэлэхдээ "Бид гадны цочролыг даван туулж, түүнийг эсэргүүцэх чадвартай байгаа" гэжээ.
Трампийн татварын эсрэг Хятад ямар хариу арга хэмжээ авах вэ? Эдийн засагч Лиза Тобины хэлснээр Хятадын хариу арга хэмжээ нь бараа бүтээгдэхүүнд ижил татвар ногдуулах гэх мэт энгийн зүйл байхгүй аж. Харин үүний оронд Хятад улс урьдчилан таамаглах боломжгүй байдлаар хариу арга хэмжээ авч, АНУ-ын эмзэг байгаа салбар, үйл ажиллагааг онилно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тодорхой бүс нутагт АНУ-ыг хохироох зорилготой хариу үйлдэл үзүүлнэ.
Хятад энэ хүрээнд өөрийн зах зээл дээрх гадаадын компаниудад хэдийнэ шахалт үзүүлээд эхэлсэн. Тэр дундаа Хятадаас гаргахыг хүсч буй Америкийн бизнесүүд энд багтана. Жишээ дурдвал, Хятад өнгөрсөн есдүгээр сард "PVH Corp" компанийг Шинжаан бүс нутгийн хөвөнг ашиглаагүй хэргээр шалгажээ. "Calvin Klein", "Tommy Hilfiger" зэрэг брэндийг эзэмшдэг "PVH Corp" компани нь хүний эрх зөрчсөн гэх үндэслэлээр Шинжааны хөвөнг үйлдвэрлэлдээ ашиглахаас татгалзсан аж.
Мөн өнгөрсөн жил АНУ-ын менежментийн зөвлөх компани болох "Bain & Company"-ийн Шанхай дахь оффист Хятадын цагдаа нар нэгжлэг хийжээ. Энэ нь Америкийн бизнесийн хүрээнийхнийг түгшээсэн явдал болсон. Үүний дараахан Шанхай, Нью-Йоркт төвтэй олон улсын зөвлөх компани болох "Capvision" олон улсын зөвлөх фирмийн хэд хэдэн оффист нэгжлэг хийснийг Хятадын төрийн хэвлэлүүдээр мэдээлжээ.
Хятад улс өөрийн эзэмшиж буй АНУ-ын засгийн газрын бондыг худалдах шийдвэр гаргахаас илүүтэй АНУ-ын пүүсүүд эсвэл хөдөө аж ахуйн үйлдвэрүүдийг хэлмэгдүүлэх магадлал өндөр гэж эдийн засагчид үзэж байна. Засгийн газрын бондыг худалдах шийдвэр АНУ-д төдийлөн нөлөөлөхгүй байх магадлалтай. Эсрэгээрээ худалдах нь Хятадад санхүүгийн хохирол учруулж магадгүй аж. Юанийн ханшийг бууруулах гэсэн өөр нэг хувилбар байж болно. Гэхдээзардал нь ашгаасаа хэтэрдэг учир энэ нь ч бас тийм ашигтай хувилбар биш.
Үндсэндээ шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс АНУ-ын татварт хариу өгөхдөө эрсдэл багатай стратегийг илүүд үзнэ.
Нөгөөтэйгүүр Хятад бол Трампын төлөвлөсөн татварын цорын ганц бай биш. Тэрбээр импортын бүх бараанд 10-20 хувийн татвар ногдуулах санал гаргасан бөгөөд энэ нь одоогийн дундаж хоёр хувиас ихээхэн нэмэгдсэн үзүүлэлт юм. Цаашилбал, Мексикт үйлдвэрлэсэн машинууд эсвэл АНУ-аас Мексик рүү үйлдвэрлэл явуулдаг компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд 100, 200 хувийн татвар ногдуулжээ.
Нэргүй 2024-12-06 207.194.27.138
л***р минь ямарч мэлээлэлгүй худлаа шаагаач, ОХУ хэзээч манайд 60,70% ийн тхтвар тавьж байгаагүй,20-30% н татвар төлдөг,
Нэргүй 2024-12-06 178.174.229.45
ULAAN FASHIST OROSUUUD
Нэргүй 2024-12-06 185.129.61.4
20% татвар тавихад л дайн болдог пм бол Түрэмгийлэгч алуурчиин оросууд Монголд 70% хувийн татвар тавиад 40 жил болж байна. Энийг юу гэж нэрлэх вэ? Дээрэмдэлт, дарангуйлал, түрэмгийлэл, хядлага гэж нэрлэх үү?
Нэргүй 2024-12-06 202.55.188.46
👍
Нэргүй 2024-12-06 43.242.243.37
Чаана биз. Оростой хил залгаа аймаг сумдууд бүгд оростой худалдаа хийж байна тэд 70 хувийн татвар төлөөд ямар ашиг гарахы ялангуяа хятадын хямд бараагаар дүүрчихсэн зах зээлд.