Герман дахь Ганнибализм: Хүний махан зоог

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Герман дахь Ганнибализм: Хүний махан зоог

Интернетээр тарсан худал цуу юу, эсвэл бизнесийн санаа юу? Германы 
Flime нэртэй нэгэн ресторан хүний биеийн эрхтэнүүдээр  амттай хоол
хийхэд  донор болохыг уриалжээ.  Рестораны зар сурталчилгаа интернет,
телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна.  Тэд доноруудаас
биеийн ямар ч хамаагүй  эрхтэнээрээ хандив өргөхийг хүссэн байна. 
Берлинд нууц байдалд байдаг уг ресторан доноруудаа тусгай зоогийн
бүлэгт гишүүнээр элсүүлнэ гэжээ. Эрхтэнээ сайн дураар өгөх донорын мэс
заслын төлбөрийг уг ресторан төлөх аж.
Flime хайртай хүнийхээ эрхтэнийг иддэг байсан  энэрэнгүй ганнибализмын
төлөөлөгчид болох Бразилийн Варикака омгийнхноос энэ санаагаа авчээ.
Тэдний энэ зан үйл нь өнчирч үлдсэн хүн үхэлтэй нэгдэснээр уй гашуугаа
тайлна гэж итгэдэг байсантай холбоотой гэнэ.  
Уг рестораны дээрх аймшгийн гэмээр сурталчилгаа тоглоом шоглоом уу
эсвэл олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн оролдлого уу гэдэг нь 
тодорхойгүй байгаа ч 2001 онд сайн дураараа  өөрийгөө алуулж,
идүүлэхийг  зөвшөөрсөн Армин Мейвесийн хэргийг санагдуулж байгаа юм.
Мейвес тухайн үед Германд 800 –аад ганнибалууд бий гэж ярьж байжээ.

Р. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж