Энэ өдрийн ээлжит тоглолт “Налайх Бизон” “Эрдэнэт Майнерс” багуудын тоглолтоор үргэлжилнэ. Хүснэгтийн сүүл мушгиж байгаа ч хоёр багийн тоглолт сонирхолтой болох нь дамжиггүй.
“Налайх Бизон” шилжилт хөдөлгөөний цонх хаагдахаас өмнө маш идэвхтэй ажилласан. Гэхдээ тэд эхний тоглолтдоо хүссэн үр дүнгээ авч чадаагүй. Учир нь тэдний авчирсан импорт Кайри Уолкерийн форм тааруу харагдав. Нэлээдгүй жин нэмсэн дээр шидэлт ч тааруу байлаа. Мөн багийг орхиод буй Г.Лхагвацэндийн орон зай хамгаалалтад үгүйлэгдсэн.
Харин Эрдэнэтийн Уурхайчид сүүлийн тоглолтдоо “Инут Yes TLG” багийг буулгаж авсан. Энэ тоглолтоос ажиглагдсан нэг зүйл нь тэд маш өндөр багийг бүрдүүлжээ. Байрлал бүр дээр өрсөлдөгч багаа нуруугаар илүүрхэх бүрэн боломжтой харагдав. Мөн “Бишрэлт Металл” багт гологдсон Маккензи Мүүрийн шидэлт унаад эхэлсэн нь сайшаалтай.
Иймээс бид сүүлийн үеийн форм болон хоёр багийн холын зайн шидэлтэд үндэслэн “Эрдэнэт Майнерс” +10.5 handicap санал болгож байна.
Холбоотой мэдээ