Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахдаа өөрийн гэсэн “Худалдан авалтын бодлого”-ыг боловсруулж, мөрддөг. Худалдан авалтын бодлогоор дамжуулж бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, олон талт хамтын ажиллагааг сайжруулах, компанийн өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгодог байна. “Худалдан авалтын бодлого”-ыг холбогдох хууль тогтоомжоос гадна олон улсын байгууллагуудын бодлого, үзэл баримтлалд тохируулан боловсруулах тохиолдол их байдаг.

Харин сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн худалдан авалтын бодлогыг түлхүү баримтлах болжээ. Учир нь:

Дэлхий даяар төрийн худалдан авалтад бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчдийн ердөө 1%-ийг эмэгтэй бизнес эрхлэгчид бүрдүүлж байгаа бөгөөд НҮБ, Олон Улсын Худалдааны Төв, Дэлхийн Худалдааны Байгууллага зэрэг томоохон байгууллагууд болон бусад улс, орнууд энэ хувийг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурь дээр нэгдэж буй юм.

Манай орны хувьд сүүлийн жилүүдэд эмэгтэй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, тэдний эдийн засагт үзүүлэх оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд онцгой анхаарч байна. Үүний нэг нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрийн худалдан авалтынхаа тодорхой хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдээс хангах талаар дотоод дүрэм, журамдаа тусгах болсон явдал юм.

Дэлхийн 60 гаруй улс, орны Засгийн газрын шийдвэр гаргагчид, томоохон корпорацийн төлөөллүүд уригдан оролцсон “She Trades Summit-2024” олон улсын өндөр хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсаас банк, санхүүгийн байгууллагыг төлөөлөн анх удаа Голомт банк оролцсон билээ. Арга хэмжээнд оролцох үеэрээ Голомт банк нь жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогынхоо хүрээнд цаашид энэ чиглэлээр олон улсын сайн туршлагуудыг эх орондоо нэвтрүүлж, худалдан авалтынхаа шийдвэр гаргалтаар эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахаа амласан юм.

Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж, тэдний зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ тасралтгүй оруулж ирсний хувьд дээр дурдсан амлалтдаа хүрч, “Эмэгтэй бизнесийг дэмжсэн худалдан авалтын бодлого”-ыг боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

2024 оны 11-р сарын байдлаар Голомт банкны найдвартай худалдан авагч, ханган нийлүүлэгчдээс эмэгтэй бизнес эрхлэгчдийн эзлэх худалдан авалтын дүн 2023 оны жилийн эцэстэй харьцуулахад 35 хувиар өссөн байгаа бөгөөд цаашид энэ тоог тасралтгүй нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөлөө.

Үүнээс гадна Голомт банк худалдан авалтын бодлогодоо байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй ажил үйлчилгээг сонгох, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих,

“Тогтвортой санхүүжилтийн зарчим”-ыг баримтлах талаар мөн тусган ажилладаг.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч Голомт банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-05 185.246.188.73

Golomt jinhene hunii erhiin medremjgui baiguulga bna het femnist uzeltei yum bna dotood uur amisgaln bas iim baidaguuu edniih

Avatar

Нэргүй 2024-12-05 66.181.178.235

nuguu ems huuhnuud neeh ih hunii erh jender geed h*****d bsan ingej l yalgavrlahiig l helj bgaa shdee uursduu jinhen hunii erhiig bieluuldeguu

Avatar

Нэргүй 2024-12-05 185.40.4.95

hamtarch hunii erhiin komisdd gomdol gargah heregtei ene bol huiseer ilt yalgavarlsan uildel bna mongol ulsin undsen huuliin zaaltad tegsh erh geed hutsssjihsan bgaa shdee

Avatar

Нэргүй 2024-12-05 192.42.116.174

buh baiguulga haa gazar ihenh mni ems huuhnuud boljihson bnleee uuniig l jender geed h*****d baijeee ed

Avatar

Нэргүй 2024-12-05 188.239.191.25

nuguu jender chin enuuu !!!! AMTARCH GOMDOL gargii

Avatar

Нэргүй 2024-12-05 54.36.209.253

ene deer gomdol gargah hun bn uu hamtarch gargii ene bol huiseer yalgabrlsan uzel shuu hunii erhiig zurchij baigaa ilt uildel bna

Avatar

Нэргүй 2024-12-05 66.181.178.235

golomt bank hunii erhiig zurchij bn shuuuu !!!!

Avatar

Нэргүй 2024-12-05 66.181.178.235

ene bol jinhene yalgavaral shuu nuguu erh yairaid bsan haan bna

Avatar

Нэргүй 2024-12-05 66.181.178.235

ene bol jenderiig jinhen utgarai yalgavarlsan hunii erhiig notsdoi zurchij bgaa hereg shdee hench dugrardagui shuu ems huuhnuud uurisdiuu l gehees busdiig gedehgui gedegn endes haragdaj bn nuguu laag hunii erh yairad baidag garuud yagaad chimeegui bna uursd ni ashigtai uchraas l ter ene

Avatar

Нэргүй 2024-12-05 158.59.146.30

ingeed buh yumnaas eregteichuudiig shahaad ad uzeed baidag, eregtei bolj turuh unen

Avatar

Нэргүй 2024-12-05 202.9.40.164

Нам төрд шигдж үүрлсн хулгайч манж хужаагуудыг пайзлж дуусга2

Avatar

Нэргүй 2024-12-05 139.5.218.239

Солиорох юмаа. үндсэн хуульд тэгш эрхтэй гэж байгаа.

Avatar

Нэргүй 2024-12-05 139.5.218.239

солиорох юм аа. үндсэн хуульд тэгш эрхтэй гэж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж