Сангийн сайд Б.Жавхлан дахин өргөн барьсан 2025 оны төсвийг танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газар 2025 оны төсвийн тухай хуулийг өчигдөр дахин өргөн барилаа. УИХ-аас тогтоол гарч, 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны дотор төсвийг өргөн барих үүрэг өгсөн. Бид хугацаандаа хуулийг өргөн барилаа. 2024-2025 оны төсвийн өсөлт ялгаа нь есдүгээр сарын 1-ний байдлаар өргөн барьснаар 5.3 их наядын зөрүүтэй байгаагаас 1.7 их наяд нь бүтээн байгуулалтынх байсан. Харин 3.5 их наяд нь урсгал зардалд байгаа.
Тухайлбал, хамгийн өндөр өсөлттэй нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц байх жишээтэй. Үүнийг задалбал, нийт 921 тэрбум төгрөгийн урсгал зардлын өсөлт хуулийн заалттай. Тэр дунд тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлнэ гэдэг нь 300 тэрбумын өсөлттэй. Хэрэгжих хугацаа нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Жил бүр үнийн өсөлттэй холбоотойгоор цалин, тэтгэврээ нэмүүлэх асуудал гарахгүйгээр шууд нэмэгдээд явна. НДС-гийн тэтгэвэр авагчийн тооны өсөлтөөр 197 тэрбумын зөрүү гарч байх жишээтэй. Мөн 2024 оны 4 дүгээр сарын тэтгэврийн 100 мянган төгрөгөөр нэмсэн. Ирэх жил гурван сарын зөрүү гарч ирнэ. Хүүхдийн мөнгөний тэтгэмж гэхэд жил бүр 40 мянган хүүхдийн зөрүү үүсэхэд 39 тэрбум төгрөг байх жишээтэй.
Мөн төрийн албан хаагчдын цалин 6 хувь нэмнэ. Гэхдээ хуулийн заалтаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс гэдэггүй. Засгийн газар төсөвтэйгөө уялдуулж нэмэх бодлогын сонголтоор нэмнэ. Цалингийн нэмэгдэл хэвээрээ өргөн баригдаж байна гэсэн үг. Нийц цалингийн сан 7 их наяд төгрөг. Үүний 6 хувь гэхэд 438 тэрбум төгрөг байх жишээтэй.
Эрчим хүчний салбар 177 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Ирэх жилүүдэд хууль тогтоомж нь аль хэдийн гарсан, төсөвт багтахгүй хүлээгдэж байгаа 4.5 их наяд төгрөгийн зардал бий. Цаашдаа төсвийн урсгал зардлыг танах талаар ярихын тулд эдгээр том хууль тогтоомжтой "ноцолдох" шаардлагатай болдог. Хоёр жилийн өмнө Боловсролын салбарын хуулийг Засгийн газраас өргөн барьж, УИХ дээр олон зардал нэмэгдэж батлагдсан. Тухайлбал, нийт төрийн албан хаагчид 5 жил тутам 6 сарын нэмэгдэл авдаг байсан бол 3 жил тутам болж зардал нэмэгдсэн.
Анх өргөн барьсан төсвөөр 1.8 их наядын хөрөнгө оруулалт тусгаж, хуулиараа хоёр хувийн алдагдал буюу 1.9 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Бид алдагдалгүй төсөв рүү зорихоор хөрөнгө оруулалт, орлого хасагдана.
Нийт 2.3 их наяд төгрөгийн зардал хасах шаардлага гарч байна. Орлого 394 тэрбум төгрөгөөр буурна гэсэн үг.
Нийт урсгалд зардалд 26 их наяд төгрөгийг төсөвлөж байсан бол 18.2 их наяд төгрөгийн зардлыг огт хөндөөгүй. Бид шилжиж байгаа төсвийг танаж болохгүй. Төслийг зогсоож болохгүй, он дамжих тусмаа төсөвт өртөг нь нэмэгдэнэ. Мөн урсгал зардал дээрээ бага үнэтэй тавилга, техник хэрэгслээ хэмнэнэ. Үлдсэн 9 их наядын зардлаас жигд 10 хувь хасна. Бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын 38 шинэ төслөөс 10-ыг нь хойшлуулж, 502 тэрбумаар багассан. Дийлэнх нь замын төсөл байгаа. Ганц нэг эрчим хүчний төсөл байгаа. Найм нь замын, нэг нь гадаад харилцааны яамны төсөл байна.
Шинээр нэмэгдсэн нэг төсөв нь Хавдар-2 эмнэлгийн дэд бүтцэд зарцуулах 7.9 тэрбум төгрөг. Барилгын зургийг нь "Бодь" ХХК хийж байгаа. Бүтэн төсөл гараандаа гарлаа.
Сайд нар хүлээцтэй хандаж, танахыг дэмжиж байгаа. Гэхдээ 86 тэрбум төгрөгийг хасахад амаргүй. Өөрөөр хэлбэл, 430 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж байсан. Төсөв өргөн барихаас өмнө яамдууд санал ирүүлж, нийт санал 1.9 их наяд төгрөг байсан. Энэ бол тав дахин бага буюу 430 тэрбумд багтаасан. Боловсролын салбар гэхэд 120 тэрбумаас 32 болж өргөн баригдсан. Ирэх жил 91 төсөл хэрэгжихийн 48 нь сургууль, цэцэрлэг ашиглалтад орно. Үүнд 35 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс 20 хувийн хэмнэлт хийхээс өөр аргагүй. Салбарын бодлогын сорилт болж байна. Боловсролын салбарын урсгал зардал 10 биш долоон хувиар буурч байгаа. Ингэхдээ багш, хүүхэд дээр очдог хувьсах зардал бус захиргааны үйл ажиллагааны зардлыг хассан байгаа шүү. Боловсролын 32, эрүүл мэндийн 60 тэрбум огт хасагдаагүй. Анх хүсч байсан тоондоо хүрээгүй гэсэн үг.
Бид 2024 оны тавдугаар сард Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэдэг хууль баталсан. Бүс болгон дээр 90 гаруй тэргүүлэх чиглэлийн салбарыг зааж өгсөн. Тэр салбарт дурдагдсан үйлдвэрлэл байвал эхний таван жилдээ Аж ахуйн нэгжийн албан татвараас хөнгөлнө. Энийг сайд, яам шийдэхгүй сумын татварын байцаагч л шийднэ" гэв.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Газрын тос боловсруулах төсөл зогсохгүй, энэ жил нийт 2.2 их наяд, ирэх жил 1.6 их наядыг төсөвлөнө. Бид анхаарч, ямар ч байсан 2026 онд ашиглалтад оруулна. Эрүүл мэндийн салбарт 60 тэрбум төгрөгийн төсвөөс нэг ч төгрөг хасаагүй. Хөгжлийн том зорилтоосоо ухрахгүй байх зарчим баримталсан. Улс төрийн намын тухай хуульд тусгасан намуудын санхүүжилтийг шинээр тусгаагүй. Дэд сайдуудын төсөв гэж байдаггүй шүү" гэдэг хариулт өглөө.
Ганбаатар 2024-12-05 103.10.21.106
80 сая хүн амтай улсын төрийн албан хаагчийн орон тоотой тэнцэх данагар дарга нартай улс да. Хэрэгтэй салбаруудаа татан буулгасан. Ер нь хятададаас авч ирсэн юмнуудаа нэгэндээ зарж амьдардаг бүлэг хүмүүс. Хашаа даваад дуртай нь дураараа дургиж байгааг мэдсээр байж хараад л байж байдаг хонь
Нэргүй 2024-12-05 66.181.176.168
Шүүх,Прокурор, Үхц ажилчдын цалин, холбогдох зардлыг тана
Нэргүй 2024-12-05 139.5.218.56
Ард түмний хөрөнгийг идэж сурсан гэдэг нь энэ төсвөөс харагдаж байна. хэд хоногийн өмнө мөнгө төсөв хасч болохгүй гээд байсан, хэдхэн хоногийн дараа төрийн зардлыг хасаад орж ирж байна. Сангийн яам ажлаа хийж чадахгүй байгаа нь ил байна. Төсвөө зохитон чадахгүй, хуваарилаж чадахгүй, эсхүл идэхийн тулд мэдэн будилж байгаагаас гарцаагүй. Жавхлан огцрох хэрэгтэй.
сонгогч 2024-12-05 202.9.46.4
100 ЯМААНД 60 УХНАТАЙ МОНГОЛ ……….МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….
зочин 2024-12-05 103.57.93.35
Яамд агентлаг ажиллаж байж улсын ажил урагшлана, Ажлыг эзэнгүй орхиж болохгүй,Төрд малууд ажилладгүй юм,Юу ч мэдэхгүй байж бусдын үгээр туйлширдгаа болимоор юм
Нэргүй 2024-12-05 203.91.115.46
Төрд малууд ажилдаггүй нтр малууд малуудаа л сонгож гаргана шдэ өнөөдөр малууд ажилдаггүй байсан бол монгол ийм байхуу муу малаа
Нэргүй 2024-12-05 202.126.88.206
Зардлаа хасахаар орлого чинь нэмэгддэггүй юм уу…?!
Нэргүй 2024-12-05 202.126.89.172
Харин тийн энгийн ухаанаар бодоход бас яаж ард түмний толгойг эргүүлж а**х бол энэ нэг хятад царайтай нөхөр