Алдарт “Цөмөөхэй” балетыг 11 дэх жилдээ тоглоход бэлэн боллоо. Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн найруулсан “Цөмөөхэй" балет ид шидийг амилуулахад хоёрхон хоног үлдээд байна.
Жилийн турш ажил, хөдөлмөртөө автан өнгийх завгүй явсан Улаанбаатар хотын иргэд, хүүхэд багачуудад жил бүрийн арванхоёрдугаар сард тоглодог “Цөмөөхэй" балет мартагдсан ид шид, хүсэл мөрөөдлийг эргэн авчирдаг.
Айл гэр бүхэнд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүүхэд насны дурсамж үлдээх болоод сайхан сэтгэл ямагт ялна хэмээх итгэлийг түгээх нь тус балетын зорилго юм. “Цөмөөхэй" балетыг үзсэн хүн бүхний царайнд гэрэл тодорч, зүрхэнд нь аз жаргалын гал дүрэлдээг ба сонгодог урлагийн тайзнаа сэтгэл догдлуулам түүхийг уран яруу хөгжим, бүжигтэйгээр үзсэн хүүхэд багачууд балетын ертөнцөд нэгэнт дурладаг. "Цөмөөхэй" балет нь анх тоглогдож эхэлснээсээ хойш ийнхүү 11 дэх жилдээ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна.
Тус балетад жил бүр балетад дуртай, балетаар хичээллэдэг хүүхэд багачуудыг сонгон шалгаруулан авч тоглуулдгаараа хүүхэд бүрийн мөрөөдөл болсон тоглолтууд жил бүрийн арванхоёрдугаар сард эгшиглэдэг уламжлалтай. Энэ жил 150 гаруй хүүхэд багачууд энэ жилийн тоглолтод оролцож, мэргэжлийн бүжигчний хариуцлагатайгаар сэтгэл догдлон бэлдэж арванхоёрдугаар сарын 7, 8, 14, 15, 21, 22-ны өдрийн 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглох “Цөмөөхэй” балетад тоглох гэж байна.
Нэргүй 2024-12-05 66.181.183.218
Тоглолтоо өвлийн цагт 17 цагаас эртхэн өдрийн цагаар хийж баймаар байна.
Зочин 2024-12-05 66.181.177.24
Хаха, шинэхэн захирлынх нь найруулсан балет гэнэ шүү, хувийн театр шиг юм болох нь дээ, захирал нь, найруулагч нь гэхээр чинь одоо нэг хүний театр ч гэмээр юм уу