ЭТА-гийн мэдэгдэлд ЕХ болгоомжтой хандав

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

ЭТА-гийн мэдэгдэлд ЕХ болгоомжтой хандав

Испани улсад террорист үйл ажиллагаа явуулдаг ЭТА байгууллага өөрийн зүгээс зэвсэгт халдлага хийхээ зогсоох тухай мэдэгдэл хийснийг Европийн Парламентын тэргүүлэгчид болгоомжтой хандаж, “баталгаажуулах аваас”, “үнэхээрийн энх тайван, тогтвортой амгалан тайван байдал  хүсч буй европийн энэхүү бүсийн хувьд сайхан мэдээ болох юм” гэж мэдэгджээ.

Европийн Парламентын ерөнхийлөгч Jerzy Buzok “Энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах таатай мэдээ байна. Гэвч хийх зүйл их байна” гэсэн байна.

ЭТА “Цаашид зэвсэгт дайралт хийх үйл ажиллагаагаа зогсоож байгаа тухай” шийдвэр гаргаж буйгаа мэдэгдэж, өнгөрөгч ням гаригт английн BBC-гийн телевизийн сүлжээнд  видео бичлэг илгээсэн тухай дурдсан бөгөөд түүнийг террористуудын мэдэгдлээ байнга гаргаж байдаг васко мужийн Гара өдөр тутмын сонинд нотлон мэдэгджээ.

Террорист ЭТА-гийн бүлэглэлийн галаа зогсоох шийдвэр нь бүрэнмөсөн юм уу эсвэл тодорхой хэсэг хугацаагаар юм уу гэдэг нь тодорхой бус байгаа аж.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж