Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд “Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар Б.Чимид агсны Үндсэн хуульт ёс, хууль зүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, түүхэн замнал, дурсамж бүтээлийг алдаршуулж, олон улсын эрдэмтэн судлаачид илтгэл, танилцуулгуудаа хэлэлцүүлэх юм.
Бяраагийн Чимид нь ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулахад зарчим, голдрилоосоо хазайлгүй, чигч тууштай зүтгэсэн төдийгүй хожим Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд бүхий л үйл хэргээ зориулсан гэдгийг УИХ-ын дарга илтгэлдээ онцолж байв. Түүнчлэн Б.Чимидийн эхийг барьсан Үндсэн хуульд тунхагласнаар хүний эрхийг дээдэлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг сахиж, хууль дээдлэх ёсыг улам бүр бататгах нь хүн бүрийн үүрэг гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм.
Хурлын үеэр, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, академич П.Очирбат ардчилсан Үндсэн хуулиас Б.Чимидийг, мөн Б.Чимидээс Үндсэн хуулийг салгаж үл болно хэмээн дурдаад тэрбээр шинэ Үндсэн хуулийн төслийг 35 сар тархиндаа боловсруулж, 60 хоногийн турш хэлэлцүүлэн батлуулсан түүхэн баримтаас сөхлөө. Профессор Б.Чимидийн сурган хүмүүжүүлэх арга барил, зарчим, мэдлэг туршлагаас Академич С.Нарангэрэл дурсамж илтгэлээрээ дамжуулан танилцуулж, эрх зүйн боловсрол, хууль зүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээс нь онцолсон юм.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар Монгол дахь Азийн сангийн суурин төлөөлөгч Сара Тэйлор танилцуулсан илтгэлдээ, Б.Чимид агсан тухайн үед Азийн санг Монголд төлөөлөгчийн газраа нээхэд гол үүрэг гүйцэтгэсэн анхдагч хүмүүсийн нэг гэдгийг тэмдэглэн хэлэв. Тэрбээр Ардчилсан Үндсэн хууль боловсруулагчдыг Азийн сан тэргүүтэй олон улсын байгууллагууд дэмжин ажиллаж, иргэдийн оролцоо, олон нийтийн дуу хоолойг нэгтгэж байсан түүхэн туршлагаас хуваалцлаа. Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг Э.Бат-Үүл, нийгмийн тогтолцоо, ардчилсан шилжилтийг тайван замаар амжилттай өрнүүлсэн нь түүхэн ололт гэдгийг онцлоод Б.Чимид тэргүүтэй үзэл санааныхаа төлөө тууштай тэмцэгчид, тухайн үеийн оюун санааны манлайлагчдын гавьяа, зүтгэлийг ямагт санах учиртайг тэмдэглэн хэлсэн юм. УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Чимид сан, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Дээд шүүх, ХЗДХЯ, МУИС болон Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна.
Ха ха ха 2024-12-05 103.145.234.83
энэ бол туйлшрал, тахин шүтлэг байна
Нэргүй 2024-12-05 202.21.116.98
Сорогжоогийн ТӨМӨР гэж бас нэг хүн бий. Чимэд, Төмөр хоёрын баг гэвэл зохистой. Нэг хүнээр энэ их ажил яваагүй шүү дээ.
БИД БҮХЭН 2024-12-05 59.153.114.219
Үндсэн хуульд төрийн тогтолцоог 3 толгойтой мангас болгочхоод тэнэг өвгөнийг шүтэж солиорохоо боль. энэ хуулийг өөрчлөх ёстой.түрзуур
Цо 2024-12-05 59.153.114.219
үндсэн хуульд төрийн тогтолийг
Нэргүй 2024-12-05 66.181.179.31
1992 оны Үндсэн хуулийг Б.Чимид гуай байсан тулдаа л хийсэн юм!! Тэр үед би УБХ-ын аппаратад ажиллаж байсан, гадаадаас олон удаа мэргэжилтнүүд урьж зөвлөлдөн хэлэлцэж байсан. Тэд "Танайх энэ Чимид гэдэг хүнтэй байж яах гэж гаднаас хүмүүс урьж илүү зардал гаргана вэ?" гэж байхыг сонссон юм шүү!!
Нэргүй 2024-12-05 66.181.179.31
Үндсэн хууль боловсруулна гэдэг ямар нөр их хөдөлмөр, мэдлэг, тэвчээр шаардсан ажил болохыг дэргэд нь байсан хүмүүс л мэдэхээс сургаар дэмий чалчигч нар хэзээ ч ойлгохгүй!! Б.Чимид гуай байгаагүй бол яаж холиох байсныг төсөөлөхөд ч хэцүү?! АИХ-ын чуулган дээр депутатуудын гаргаж байсан санал болгоныг авсан бол ёстой аймшгийн кино шиг юм болох байсан!! Чимид гуай л уйгагүй, тэвчээртэй тайлбарлан ойлгуулж байж л арай гэж нэг юм танагтай авч үлдсэн юм!!!
Нэргүй 2024-12-05 103.242.47.254
наад чимид чинь тэгвэл их муу хууль монголд батлуулж, өнөөгийн монголын элий балай байдал наад үндсэн хуулийн чинь өөх чиш булчирхай биш зохицуулалтаас их болж байгаа МАН өнгөрсөн жил бүр дордуулсан гороо одоо эдэлж эхэлж байна. одоо Монгол Улсад шинэ үндсэн хууль, улс төрийн булай нарыг хязгаарласан хөгжил дэмжсэн саад болохооргүй үндсэн хууль хэрэгтэй байна.
Нэргүй 2024-12-05 139.5.219.18
Үндсэн хууль байтугай олигтой зөв хуулийн төсөл боловсруулах чадвартай хуульч Монголд байхгүй!!! Арай дөмөг хэд нь хөгшрөөд тэтгэвэртээ суусан!
Нэргүй 2024-12-05 103.212.117.131
Чимид Чимид л гэх юм. Энэ хүн ганцаараа Үндсэни хууль болвсруулсан юм уу. Нөгөө тахин шүтэхийн донтгогууд Лүндаажанцан гэж нэг хонь байна.
Нэргүй 2024-12-05 202.21.116.98
Түүний тэргүүлсэн баг хамт олон ард нь гарсан байх. Бусад нь дурсагдахгүй юм.