НДС-г 160 тэрбумын алдагдалд оруулсан албан тушаалтнуудыг шалгана

НДС-г 160 тэрбумын алдагдалд оруулсан албан тушаалтнуудыг шалгана

НДС-г 160 тэрбумын алдагдалд оруулсан албан тушаалтнуудыг шалгана

Авлигатай тэмцэх газраас Нийгмийн даатгалын сангийн 170 тэрбум төгрөгийн авлагын хэргийг шалгах гэнэ. Нийгмийн даатгалын сан 160 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орох бодит эрсдэл нүүрлээд байгааг салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлж байсан. Тодруулбал, "Капитал" банкинд 68.2 тэрбум төгрөг, "Чингис хаан" банкинд 100 орчим тэрбум төгрөгийн авлага барагдуулна гэж олон жил ярьсан боловч огт барагдуулаагүй юм. Тэгвэл энэ асуудлаар прокурорт гомдол гаргаж, прокурорын байгууллагаас гомдлыг хянаад, Авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн байна.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөхдөө "Би сайдын ажлаа хүлээн авч, Нийгмийн даатгалын үндэсний хорооны дарга болсон. Бид нэгдүгээрт мэргэжлийн хороог байгуулсан. Хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлийн есөн зөвлөх ажиллаж буй. Эдгээр мэргэжилтнүүд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ямар хэлбэрээр байршуулбал үр өгөөжтэй, эрсдэлгүй байх вэ гэдэг шийдлийг Нийгмийн даатгалын үндэсний хороодод зөвлөдөг. Үүн дээр тулгуурлаж бид шийдвэрээ гаргадаг. Хоёрт, Олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулсан.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө өнөөдөр аль банкинд ямар хүүтэй хадгалагдаж байгаа нь нээлттэй байдаггүй байсан бол өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэб сайт руу ороход энэ бүх мэдээлэл ил тод болсон.

Гуравдугаарт, "Капитал" банк болон "Чингис хаан" банкинд эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Бид мэргэжлийн хуульчдыг авч ажиллуулж, прокурорт анх удаа гомдол гаргасан. Прокурор энэ гомдлыг хянаад, Авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн байна лээ. Авлигатай тэмцэх газраас шинэ хэрэг нээн, нийгмийн даатгалын сан дээр үүсгэж буй эрсдэлтэй шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг шалгана. Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх болов уу гэж харж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гажиг 2024-12-05 202.126.91.131

АТГ шалгана л гэх, шалгасан нэр зүүлгээд сул тавиад туучих😜, хэрэв сул тавьж туух л байсан юм бол шалгаад яах юм? ,шал худлаа ажил хийсэн дүр үзүүлцгээх юм
Жирийн иргэдийг бол харин хошногыг нь хостой нь шувтарга гэж байгаа🤣

Avatar

Нэргүй 2024-12-05 202.55.188.102

3сар л хорино биздээ

Avatar

Bat 2024-12-05 202.55.188.42

арай ч дээ бүр ажиллах сонирхолгүй болтол хулгайлдаг пиздакууд вэ

Avatar

Нэргүй 2024-12-05 122.201.31.33

Капиталынх л дангаараа 100 тэрбум байгаа, одоо.

Avatar

Хохирогч 2024-12-05 66.181.178.252

шалгаад юү ч олж долоохгүй! хувилдаад хахуулаа өгч аваад л таг болно! ёорын монголчууд ёдорын улс!

Avatar

Зочин 2024-12-05 66.181.160.5

Сайн шалга тэр их мөнгө газрын гаваар л оров гэж мөнгө мөрөө үлдээдэг жамтай.

Avatar

Нэргүй 2024-12-05 38.41.222.125

ЭМД-н дарга Бямбасүрэн бүгдийг самраад, 1 эмнэлгийн даргаар шагнагдсан нь ямар учиртай вэ. Цаана бүхэл бүтэн мафийн сүлжээ явна уу. Ийм томиллоо хийдэг сайдыг шалгах ёстой.

Avatar

Нэргүй 2024-12-05 103.71.100.198

Иргэдийн нийгмийн даатгалын мөнгөнөөс иддэг улс төрч бол адгийн шаарнууд. Хөөрхий амьтас. МАНгарууд НДС төсвийн мөнгө
биш гэдгийг одоо ч ойлгоогүй яваа. Шалгаад яахын авилгал өгөөд л мултарна биз дээ.

Avatar

Нэргүй 2024-12-05 66.181.160.79

Сайд Чинзориг баларлаа шүү.

Avatar

Зочин 2024-12-05 202.179.25.238

Шалгаад юм гаргах биш дээ, хэдэн хүн хахууль аваад яаж аргалахаа л боддог юм биш үү.

Avatar

Irgen 2024-12-05 202.55.188.44

turd bga iim er em alban tushaaltangud mgl orno bodohgui albaar engej dampuulj bga blhor ted nariig turiin shorond ni hij turd ajilahgui bhar shiideh ni zuwduu tamine

Avatar

Зочин 2024-12-05 202.126.90.244

Авилга.төрийг улс нураана.устгана. Алба ямба.цалинг нь авч .эдлэж буй оронцог хулгайчууд ажлаа хий. эс бол зайгаа тавь

Avatar

Нэргүй 2024-12-05 122.201.31.52

Enkh-Amgalan saidad bayarlalaa. Naad hulgaichuudaa bugdiig ug.

Avatar

Нэргүй 2024-12-05 139.5.219.18

Оргүй алга болдог юм гэж ханна ч байдаггүй!! Наад мөнгө чинь хулгайчуудын халаасанд л орсон!! Очиж очиж хамгийн адгийн ор нэр төдий 2 банкинд хийсэн нь анхнаасаа л зориуд хусах гэсэн санаархал!!!

Avatar

иргэн 2024-12-05 202.179.22.28

бүх санг тоночихсон,эзэд нь ил тод байхад хариуцлага тооцдоггүй,авилгадаа бялуурсан утаандаа мансуурсан,ер нь оюун ухааны доройтолтой орчихсон бүр нэг ой гутмаар юмнууд төрийн эрх мэдэлд тансаглаад сууцгаана даа.

Avatar

Нэргүй 2024-12-05 103.168.34.33

Eoronhiilohch hurelsug ni hulgaich bhad busad oilgolmjtoi shde naad hentiin heden hulgaichiidg bugd alga bolgsn daraa l um yarina shuu

Avatar

Нэргүй 2024-12-05 192.82.64.153

Нүүрсчидээ яах гэж бнаа Монголчуудаа өглөө бүр НҮҮРС бод

Avatar

лутаа 2024-12-05 66.181.164.23

Энэ улсад тоногдоогүй сан алгаа Эрүүл мэндийн даатгалын сангаа тоноод данс нь улайж эмнэлгүүд нь мөнгө нэхээд эхэлсэн, одоо нийгмийн даатгал.. энэ юу болж байнаа Ерөнхий сайдаа онц байдал зарлаачээ хилээ хааж байгаад хулгайч нараа бариачээ згаалааад тэнээд явах юм хүүр чинь

Avatar

Нэргүй 2024-12-05 49.0.141.65

Ерөнхийлөгчийн чинь үеэл Жавхлан сайд чинь Чингис хаан банкны хувьцаа эзэмшигч. Жавхлангийн эхнэрийн нэр дээр байдаг гэсэн шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж