“20 минутын хот” байгуулах хүрээнд Богд уулыг нүхлэн Төрийн ордныг Хөшигийн хөндийтэй холбох гүүр барихаар төлөвлөсөн ч дархан цаазат хайрханаа сэтэлж болохгүй гэх суртал ухуулга эрчимтэй цацагдах болсон. Тэгвэл энэхүү сөрөг PR-ыг Богд уулыг ухаад хаус бариад амьдарч буй баячууд хийж байна гэж Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдлээ.
Энэ талаар тэрбээр “Та нар нэг юмыг ойлгох хэрэгтэй. Богд уулыг нүхэлж гүүр барих үнэлгээний хувьд 5.5 их наядаар барина гэдэг худлаа PR хэргээр явуулаад байна. Би энэ талаар бүтэн жил гаруй судалгаа хийж байна.
Та нар бод. Богд уулын амаар дүүрэн хаус байна. Ухаж төнхөөд битүү хаус барьчихсан. Чингисийн хүрээнээс Одон орон судлал хүртэл баячуудын хаус байна. Богд уулын дээр баячууд хаус бариад, бааж шээж байхад ард түмэнд тийшээ гарах гарц хийж яагаад болдоггүй юм. Надад хаус байхгүй.
Ард түмэнд зөв ойлгуулаасай гэж бодож энэ тухай хэлж байна.
Дээр нь гарч сууж байшингаа барьчихаад дархан цаазат уул гээд мөнгө төлөөд PR хийгээд байна. Өөрсдөө Богд уулаа шүтдэг биширдэг гэчихээд энэ хайрханыг ухаж төнхөж тансаг амьдраад болоод байхад ард түмний төлөө юм хийж яагаад болдоггүй юм. Яагаад энэ хүмүүс хийлгэхгүй гэдэг PR явуулаад байна гэхээр би нэг л дүгнэлтэд хүрсэн. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас. Тийшээ тунель гаргачихвал массын үйлчилгээ болж байгаа учраас тав тух алдуулна гэж тэр.
Энэ ажлыг хийхэд 5.5 тэрбум биш 700-800 сая ам.долларын л өртөг шаардана. Гэтэл тэр өртгийг хоёр нугалж, зориуд харлуулж, худлаа PR хийгээд байна. Би энэ бүтээн байгуулалтыг хийх гэж явж байгаа хүн тийм худал PR хийхгүй ш дээ.
Г.ХОРОЛ
3,548.92





















































Холбоотой мэдээ