Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2024.12.05/ МҮХАҮТ-д эхэллээ. Зөвлөлдөх уулзалтад салбарын 5200 ажилтан, мэргэжилтний төлөөлөл болсон 180 гаруй удирдах ажилтан оролцож байна. Салбарын хэмжээнд үзүүлж байгаа үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглахаас гадна "Ирэх 2025 он манай салбарын хувьд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно" гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан онцлов.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, хуучин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгон өөрчилсөн. Засгийн газраас энэ яам дээр гэр бүлийн бодлогыг нэмсэн бэ. Өнгөрсөн хугацаанд нийгмийн бодлогууд гэр бүл төвтэй явж ирээгүй байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, залуус руу чиглэж, салангид байдалтай явж ирсэн. Гэтэл нийгэмд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол гэр бүлийн асуудал. Гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн орон сууц, гэр бүлийн эрүүл мэнд, гэр бүлий боловсрол, гэр бүлийн нийгмийн хамгааллын асуудал гээд гэр бүлд суурилсан нийгмийн бодлого явуулах зайлшгүй шаардлага үүсч байна.
Жилд 20 мянган залуу хос гэрлэлтээ баталгаажуулж байгаа ч эргээд 17 мянга орчим гэр бүл салж байна.
Яагаад ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг судлахаар гурван том асуудал байна. Нэгдүгээрт, гурван гэр бүлийн нэг нь санхүүгийн орлогын асуудал. Хоёрт, хөдөлмөр эрхлэлт. Гуравт, орон сууцны асуудал. Энэ асуудлыг төрөөс дэмжлэгээр шийдэхгүй бол гэр бүл төлөвлөлт, төрөлт багасах бодитой эрсдэл тулгарна. Тиймээс гэр бүлд суурилсан бодлогыг явуулах шаардлагатай. Орон сууцны бодлого гэр бүлийн бодлого байх ёстой. Орон сууцтай гэр бүл тогтвортой амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхэд төрүүлэхийг хүсдэг. Тийм учраас манай яамны чиг үүрэг дээр Хуримтлалын сангийн эх үүсвэр нэмэгдэж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэх, зорилтот бүлэг рүү чиглүүлэх ажилд анхаарна.
Өнгөрсөн хугацаанд 9 их наяд төгрөгийг ипотекийн зээлд зарцуулж, 130 мянган айл орон сууцтай мөртлөө зээлд хамрагдсан байсан.
Гэтэл анх удаа орон сууц авах гэж байгаа залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож чадаагүй байна. Тийм учраас Хуримтлалын сангийн эх үүсвэр, Тэтгэврийн нөөц сангийн эх үүсвэрийг ипотекийн буюу орон сууцны тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр болгох чиг үүргийг өгсөн.
"ХАЛАМЖИД 2.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙГААГИЙН 1.6 ИХ НАЯД НЬ ХҮҮХДИЙН МӨНГӨ"
Монгол Улсын халамж хавтгайрч, маш их мөнгө зарцуулж байна. Хүн болгон халамж авч, ажиллах сонирхолгүй болчихлоо гэж нийгмийн зүгээс шүүмжилдэг. Гэтэл бид энэ асуудалд зөв дүгнэлт хийх ёстой. Нэг талдаа 70-80 мянган хүн улсын хэмжээнд ажилгүй байгаа мөртлөө нөгөө талд 30-40 мянган ажлын байранд ажиллах хүн олдохгүй байна. Хөдөлмөрийн зах зээл дээр үүссэн ур чадварын хомсдолыг яаж нөхөх вэ. Ирэх дөрвөн жилд гэр бүл, хөдөлмөр эрхлэлтийн хувьд нийгмийн халамжийн бодлогоо хэрхэн цэгцлэх вэ, тэтгэврийн шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэдэг асуудалд өнөөдрийн зөвлөгөөн анхаарч байна. Засгийн газраас зарласан 14 мега төсөл доторх хамгийн том шинэчлэл нь Баялгийн сан, Хуримтлалын сан.
Түүгээр дамжуулан орон сууцны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгоно. Тэтгэврийн сан дээр том ачаалал ирсэн. Өнөөдөр энэ сан дээр 4.7 их наяд төгрөгийн шинэ ачаалал ирж байна.
Цаашдаа энэ сан дээр ирж байгаа ачааллыг улсын төсвөөс санхүүжүүлэх боломжгүй. Тиймээс ирээдүйд тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийж, сантай болъё. Хүн тэтгэвэрт гараад олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжтой болно. Мөн халамжийн бодлогыг эргэж харъя. Жил бүр улсын төсвөөс 2.2 их наяд төгрөгийг халамжид зарцуулж байна. Энэ мөнгөний 1.6 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгө, одонтой ээж, цалинтай ээж гэх мэт хүн амаа өсгөх бодлогыг халамж нэрийн дор хэрэгжиж ирсэн. Нийт 71 халамж авч байна гэж шүүмжилдэг. Бид энэ халамжийг цэгцэлж, зорилтот бүлэг рүү чиглэнэ. Өөрөөр хэлбэл, халамж авах ёстой хүмүүс нь авсан шиг авдаг, авах ёсгүй хүмүүс нь хасагдаж, хөдөлмөр эрхлэлт рүү шилжинэ. Эрх зүйн шинэчлэлийг хийж, Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулиуд, Халамжийн тухай хуулиа шинэчилье. Энэ салбарт нийт 5200 орчим хүн ажилладаг. Ирэх дөрвөн жилд хийх ажлуудаа хэлэлцэж, зөвлөлдөж байна гэв.
Гэрэл зургийг О.Болорсувд
Зочин 2024-12-05 66.181.177.171
манайхан арай эрт гэр бүл болоод юу юуны тухгүй хүүхэдтэй болдог шдээ. Тэгээд хариуцлага гэдэг зүйлийг огт мэдэхгүй гэр бүл салалт маш их.
ажлын байран дээр ч хариуцлагагүй архи уухаараа хэд хоногоор ажлаа тасдаад явна. ажил хийхээрээ нүд харж байгаад халтуурддаг тэгсэн мөртлөө хүний нутагт үхэх гэж байгаа юм шиг ажилладаг.
Зочин 2024-12-05 202.9.47.5
Ахмадуудын ажил хийх эрх мөн боломжийг нь хууль эрх зүйн талаас нь нээлттэй болгох мөн ахмадуудыг ажилаар хангасан
хувийн салбаруудыг илүү сайн дэмжээд өгвөл мөн ч их хэрэгтэй байнаа.
АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛТОЙ АХМАДУУД ОЛОН БАЙГАА ШҮҮ
Зочин 2024-12-05 66.181.176.171
ихийг ярьж бгаач шийдэж бгаа ганц ч ажил алга энэ зөвхөн яригчдыг яаядаа
Хүүхдийн мөнгө гэх халамжыг авах ёстой хүмүүст нь өгсөн шиг өгөөд шаадлагаггүй хүмүүс хөдөлмөр эрхэл гэнээ, 2024-12-05 103.212.118.155
Тэгээд нөхөр нь ажил хийдэг бол боломжтой гэж үзээд нэг муу шүлснээс долоон дор 50 цаасаа авку гээд ээж нь ажилд гархаар хүүхэд яах вэ? ээж хүүхдээ багадаа 3 жил гэртээ тайван хармаар байна, тэгвэл энэ их ханиад томуу чинь тодорхой хэмжээгээр буурна, хүүхэд харах хүнгүй мөнгө хэрэгтэй учраас эцэг эхчүүд ясли цэцэрлэгт өгдөг, эргээд 7хоног болгон шинэ ханиад шинэ вирус,хүүхэд чанаргүй эмэнд хордож дууслаа, нэмээд өчнөөн зардал гарч байна. хэн хэндээ ашигтай хэн хэндээ хэрэгтэй шийдвэр гаргаач…
Нэргүй 2024-12-05 15.235.216.113
Энх-Амгалан гэгч энэ шуналын тулам лалрын новшийг зайлуулаач
Нэргүй 2024-12-05 59.153.87.59
Цалинг нь нэмээд ирвэл энэ 80 мянган хүн бүгд л ажиллана шүү дэ. Цэвэрлэгчийн цалинг 2 сая болгоход л цэвэрлэгч олдохгүй газарт очоод л ажиллана.
Автобусны жолоочын цалин өндөр болуут дороо л очоод ажиллаж байна. Гол нь цалингаа л сайн нэмээч.
Юун азийн орноос ажиллах хүчиэ оруулах вэ.
Зочин 2024-12-05 202.126.91.157
Шоудахаа болиод ажлаа хий, боловсролын салбар шиг самрах биздээ!!!
Нэргүй 2024-12-05 202.126.90.132
Ажил хийхгүй тэтгэмжээр амьдрагч залхуу бэртэгчингүүд , архичид !!!
Нэргүй 2024-12-05 158.59.146.30
tenegteech, booliin hudulmur erhluuleed, hudulmuriin muljluig yavuulaad baihad hen shuls shig tsalingaar amidrahiig huseh ve? narantuulaas bara aavaad, jijig delguur neeged esvel languu tureesleed damlaad zraahaad ternees chin hed dahin iluu deer bgaa bolood l ter ajil nertei muljlugiig chin sonirhohgui bgaam za
Мс 2024-12-05 66.181.161.249
худлаа зарлагч
huuhdiin mungiig zogsoo 2024-12-05 103.168.34.174
huuhdiin geh ediin zasgiin aluur mungiig zogsoohiig mongoliin ard tumen shaarsaj baina !
зочин 2024-12-05 103.57.93.35
Манайд ажилгүйдэл их,Гэтэл ажиллах хүч дутмаг гадаадын орон зөндөө байх юм,Тухайлбал манай хөрш ОХУ-д л гэхэд ажилгүйдэл ердөө 2 хон хувь ажиллах хүч дутмаг гэж байнга мэдээлж байна, Хил залгаа орнууд, ялангуяа төв азийн оруудаас хүмүүс гэрээгээр олноороо очиж ажилладаг бололтой.Өөр ийм орнууд байдаг л бололтой ю Манайх яагаад үүнийг ашиглаж,ажиллах хүч зохион байгуулалттай гаргаж болдоггүй юм бол оо, Эсвэл энэ олон ажилгүйчууд гэртээ хэвтэж, залхуурч бусдаар тэжээлгэх л сонирхолтой юм болов уу
Нийгмийн даатгалаа бууруул 2024-12-05 202.179.18.152
Нийгмийн даатгалаа бууруул 18 наснаас 30 насны хооронд хүн өөрийн сонголтоор ажил олгогчтой гэрээ хийж нийгмийн даатгалаа төлөхгүй байж болно гэсэн заалт хий наад ажлын байр чинь хүссэн хүсээгүй шууд нөхөгдөнө
Зааварч 2024-12-05 122.201.19.61
Нэргvй нэрт золбин х***а зайлаачээ худал хуцсан х***а шээс
Зохицуулалт 2024-12-05 66.181.188.100
Хөдөлмөрийн тогтвортой байдлыг бий болгох ганцхан л гарц бий. Хөдөлмөрийн дэвтрийг сэргээ ! Тэгвэл байгуулага -байгууллага дамждаг сэлэгчдийг ямарч газар ажилд авахгүй .[ Хөдөлмөрийн тодорхойлолт ийг нь уншаад л No- гэнэ. Тэгэхээр хариуцлага чармайлт сайжирна. Ажил олгогч ч хүнийг үзэмжээр авч үзэж чадахгүй! [Хөдөлмөрийн дэвтэр бол хувийн хэрэг болно. Харин 21 зуунд Digital Хөдөлмөрийн дэвтэртэй болгох @
Зочин 2024-12-05 103.212.119.45
Хөдөө очиж мал маллая орон гэртэй болое гэхэд орон нутгийн дарга нар газар бэлчээр байхгүй гээд боож хаадгийг УИ Хурлын гишүүн Нара- гийн жишээн дээр харж болохоор байна.
Зочин 2024-12-05 103.212.119.45
Тэтгэвэрийн насны хүн 10 цаг биеийн хүчний ажил хийгээд өдөрт 30- 40 мянган төгрөгийн цалин авч байна.энэ чинь халамж мөн үү ?.
Нэргүй 2024-12-05 103.212.118.41
энэ бо л мөлжлөг.
Бат 2024-12-05 202.55.188.46
200 мянган хүн гадаадад шал угаадаг.
Манайд үнэндээ чанартай найдвартай ажлын байр байхгүй. Ямар ч зохицуулалтгүй захирлын л үзэмж. Барилга дээр ажиллах гэхэд ийм тийм дутагдал муу хийсэн гээд л цалин хасаад байдаг
Нэргүй 2024-12-05 103.212.118.41
хөдөлмөрийн мөлжлөг.
Ц.Банзрагч 2024-12-05 66.181.184.113
Гэр бүлгүй гэрлэх насны охидууд маш олон байна. Энэ нь ажиллах хүчний гадагшлалтай, гадгашаа явж байгаа хүмүүсийн ихэнх нь эрэгтэйчүүд байгаатай холбоотой. үүнээс улбаалж төрөлт буурч хүн ам зүйн том хямрал нүүрэлж байгааг тооцож, хүн ам зүйн бодлого явуулахыг Танд болон танай яамныханд хандан уриалж байна.
Нэргүй 2024-12-05 202.131.234.123
хөдөө очиж гэрлээч. хотоор дүүрэн архичин хүүхнүүд байна
Нэргүй 2024-12-05 202.126.88.206
Нийт +3.5 саяас тэтгэвэрт гарсан бас тэтгэвэрт гарах болоогүй боловч ажил хийдэггүй/олддоггүй хөгшид хэд вэ? Бүх насны хүүхдүүд +1 сая орчим байх. Үлдсэн 1.5 сая нь ажиллах хүч гэж үзэх үү?! Гэхдээ үүний хэд нь оюутан залуус вэ, тэд тогтмол ажил хийж чадахгүй! Улсын байгууллагуудад ажилладаг бараг 400-500 мянган хүн байдаг гэж сонссон. Тэгвэл зах зээлийг бүрдүүлж байгаа баялаг бүтээдэг хувийн хэвшил 1 сая ч хүрэхгүй ийм л улс. Үүнээс дундаж давхарга гэж яриад байгаа! Ямар бодлого хэрэгтэй вэ?!
Нэргүй 2024-12-05 139.5.218.148
НҮҮРС ЗУУХ ЦАХИЛГААН ҮНЭГҮИ ДЭР ХАЛАМЖИИН МӨНГӨ АЖИЛ ХИХ ХЭРЭГГҮИ
Нэргүй 2024-12-05 139.5.218.148
2 ; 3 ДАХЬ УДАГА АВСАН ЭПОТИКИИН ЗЭЛИИГ ЦУЦАЛ ДАВАРСАН ӨЛӨН ЛАЛРУУД
Нэргүй 2024-12-05 202.131.234.123
муу 3 тоорой юу гээд байгаа юм.
иргэн 2024-12-05 202.9.46.4
Зээлийг 1 хүнд 1 удаа өг. Ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдийн ихэнхи нь дундажаас доош орлогтой иргэд . Ипотек зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болоод удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ? Иймд 1м2 нь 2,5 саяаас доош үнэтэй орон сууцанд ипотек зээл олгодог болох зохицуулалт хийж орон сууцны хөөсөрсөн зохиомол үнийг унагах ёстой.
Иргэн 2024-12-05 202.126.91.135
ажилгүй гээд байгаа хүмүүс нь өдөр шөнөялгалгүй архидаж байгаа тэднээр ажил хийлгэх ямар ч боломжгүй бас тэдэнд ямарч чадвар ёс зүй байхгүй
Зочин 2024-12-05 103.57.95.130
Халамж хавтгайлаад ирэхээр найр наадам бодохоос ажил хийх бодол үгүй болдог юм бишүү. Энэ нөхөрийн хэлээд байгаа тоо хэр бодитойгоор мэдэхгүй байна аа. Ер нь бол худлаа л попороод байдаг хүн юм бишүү.