Голомт банк олон улсын зах зээлд дахин 100 сая долларын бонд гаргав

Голомт банк олон улсын зах зээлд дахин 100 сая долларын бонд гаргав

Голомт банк олон улсын зах зээлд дахин 100 сая долларын бонд гаргав

Голомт банк 2024 оны тавдугаар сард олон улсын зах зээлд 300 сая ам.долларын бондыг амжилттай санал болгож 50 гаруй мэргэжлийн хөрөнгө оруулагчаас зорилтот дүнгээс давсан захиалгыг хүлээн авч,  хоёрдогч зах зээл дээр гарсан даруйдаа тус бондын худалдан авах гадаадын хөрөнгө оруулагчдын эрэлт өссөн. Одоог хүртэл тус бондын ханш тогтмол өсөж байна.

Түүнчлэн Голомт банк нь 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээл дээр дахин 100 сая ам.долларын бондыг санал болгож, захиалга нээгдсэн даруйдаа амжилттай зарагдаж дууссан нь хөрөнгө оруулагчдын Голомт банканд итгэх итгэл, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчныг эергээр харж буйн илэрхийлэл юм.

Энэхүү нэмэлт 100 сая ам.долларын бондын нөхцөл нь өмнө гаргасан бондтой ижил эргэн төлөгдөх хугацаа, купон хүүтэй боловч 8.5 хувийн бодит өгөөж буюу зах зээлийн ханшаар зарагдсан нь дотоодын хувийн хэвшлийн байгууллагаас олон улсын зах зээлд гаргасан хамгийн бага өртөгтэй бонд боллоо. Ийнхүү Монгол Улсын санхүүгийн салбар, бизнесийн байгууллагууд олон улсын зах зээлээс хямд, өрсөлдөхүйц нөхцөлтэй хөрөнгө татан төвлөрүүлэх боломж, үүд хаалга нээгдэж байна.

GOLOMT BANK JSC SUCCESSFULLY TAP ISSUES US$100 MILLION BOND IN THE INTERNATIONAL MARKET

In May 2024, Golomt Bank JSC successfully issued its first three-year US$300 million senior unsecured notes in the international capital markets. The initial offering was met with robust investor demand, reflecting strong confidence in Golomt Bank’s creditworthiness and its standing in the global market.

Building on this success, on December 3, 2024, Golomt Bank executed a tap issuance of US$100 million in senior unsecured notes, priced at a yield of 8.5%. This move enabled the bank to lower its funding costs by an impressive 350 basis points, just six months after its debut in the international bond markets. The yield achieved represents the lowest funding cost by a Mongolian private sector issuer in the international bond market year-to-date.

This brings the total size of the bond to US$400 million, making it the largest international issuance by a Mongolian private sector entity since 2020 and the largest from a Mongolian financial institution since 2016. The tap issuance was driven by strong reverse inquiries from high-quality global institutional investors, underscoring Golomt Bank’s growing reputation and recognition among international investors.

This milestone highlights Golomt Bank’s commitment to expanding its global presence and demonstrates its ability to successfully access international funding at competitive rates, setting the stage for further growth and development in the financial sector.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэрэглэгч 2024-12-05 202.21.110.212

молодцы

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж