Калифорниа мужийн нэгэн иргэнийг Хойд Солонгос руу зэвсэг, сум тээвэрлэсэн хэрэгт буруутгаж байна. Тэдгээр зэвсгийг Өмнөд Солонгост гэнэтийн дайралт хийхэд ашиглах гэж байсан гэж мэдэгджээ. Мөн Хойд Солонгосын цэргүүдэд өнгөлөн далдлалтын хувцас худалдаж авах гэж байснаа хүлээсэн байна. Холбооны мөрдөх товчоо өнгөрсөн есдүгээр сард түүний гэрийн ойролцоох фургон машинд хадгалсан байсан 50 мянган ширхэг сум, химийн аюулыг танигч зэрэг янз бүрийн төхөөрөмж хураан авсан байна.
Түүнийг Мягмар гаригт Онтарио дахь гэрээс нь баривчилсан. Шүүх хурал ирэх Мягмар гаригт болох төлөвтэй байна.
41 настай Шэнхуа Вэн 10 гаруй жилийн өмнө Хойд Солонгосын эрх баригчидтай уулзсаныхаа дараа оюутны визээр Хятадаас АНУ-д ирсэн байна. Тэрбээр анх нэг жилийн визээр ирсэн боловч хууль бусаар АНУ-д үлджээ.
Пёньяны албан тушаалтнууд түүнийг Хойд Солонгосын засгийн газарт бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг даалгасан аж. Гэвч НҮБ-ын тогтоолоор Хойд Солонгосын зэвсгийн импорт, экспортыг хориглодог. Хятад дахь Хойд Солонгосын албаны хүмүүс хоёр жилийн өмнө түүнтэй холбогдсоноор 2023 онд Калифорниа мужийн Лонг Бич хотоос Хонгконгоор дамжуулан хоёр чингэлэг зэвсэг болон бусад эд зүйлсийг тээвэрлэсэн байна.
Шэнхуа Вэн энэ үйл ажиллагагаа явуулахын тулд 2023 онд холбооны галт зэвсгийн лиценз эзэмшигч "Super Armory" бизнесийг 150 мянган ам.доллараар худалдан авчээ. Улмаар тус бизнесээ Техас мужид түншийнхээ нэр дээр бүртгүүлсэн байна. Тэрбээр галт зэвсгээ хөргөгч, камерын эд анги гэх зэргээр ташаа мэдээлдэг байжээ. Үүнээс өмнө 10 гаруй жил ажиллахдаа хууль бус тээвэр хийсэн эсэх нь тодорхойгүй байна.
Тулгаа 2024-12-05 172.56.3.93
Хэзээнээс Пёньян гэж бичдэг болчихов? АНУ-ын Калипорни муж. Нэг болхи Англи хэлтэй хүний орчуулга шиг л байна.
Иргэн 2024-12-05 59.153.115.141
хойдууд юу хүсээд байгаа юм бол
Иргэн 2024-12-05 139.5.218.60
Мужийн иргэн гэж юу байдгийн? Улсын иргэн эсвэл мужийн оршин суугч гэхгүй юмуу эргүү сэтгүүлч ээ!
Бат 2024-12-05 202.55.188.93
Тэгээд хилээр хоёр чингэлэг з****г гарч байхыг нь анзаардаггүй айн. эсвэл өнгөлөн далдлалт сайн байсан юм боловуу
Нэргүй 2024-12-05 59.153.112.186
муу н**ш үйлээ үзэж дээ
Баагий 2024-12-05 202.126.88.172
Сайн эр байна.Баяр хүргэе.